x

"Бяцхан жүжигчидтэйгээ Каннын улаан хивсээр алхахыг хүсч байна"

"Баавгай болохсон" уран сайхны кино албан ёсоор хэвлэлийн бага хурал хийлээ. Ирэх тавдугаар сарын 16-27-ны хооронд болох Каннын наадмын "Un Certain Regard" төрөлд 17 бүтээл шалгарснаас Монголын “Амигдала Фильмс”-ийн найруулагч, продюсер П.Золжаргалын “Баавгай болохсон” бүрэн хэмжээний кино сонгогдсон нь манай киночдын түүхэнд анхны том амжилт боллоо. 

Одоогоос зургаан жилийн өмнө Улаанбаатарт болсон “Утааг устгая” уриатай жагсаалын үеэр төрсөн эмзэглэлээс найруулагч П.Золжаргалд кино зохиол бичих санаа анх төрсөн байна. 

Кинонд Физикийн шинжлэх ухаанд дуртай 15 настай хүүгийн тухай өгүүлэх тус кино өнөөгийн нийгэмд тулгамдаад буй маш олон асуудлыг хөнджээ. 

Кино багийнхны мэдээллээс хүргэж байна. 

"2023 оны тавдугаар сарын 16- 27 -ны өдрүүдэд хамгийн том кино наадам болох Каннын наадам Франц улсад болно. Дэлхийн улс бүрээс 2000-4000 ирсэн киноноос Каннын кино наадам шалгарна гэдэг үнэхээр түүхэн үйл явдал. Тэр тусмаа Монгол улсаас анх удаа гэж бодохоор үнэхээр бахархал төрөхүйц үйл явдал. Каннын кино наадам болон кино бүтсэн түүх, гол мессеж, хамтрагч, хөрөнгө оруулагч, хандивлагч нартаа талархал илэрхийлье.

Одоо бидэнд дараах том ажлууд үлдсэн. Каннын кино наадамд гол дүрд тоглосон 3 хүүхдэд авч явах. Улаан хивсний ёслолд оролцож хүүхдүүддээ том зам засч өгөх. Мэдээж Канны наадам учраас зардал чанга. Тиймээс бид ид шидтэй ах эгч нар болон групп компаниудыг биднийг дэмжин хамтран ажиллахыг уриалж байна. Хоёр талын нислэг, байрлах газар, хоол гээд бишгүй л зардал гарах тул биднийг дэмжин хамтран ажиллахыг хүсч байна. Энэ бол давхар Монголын нэрийг дэлхийд гаргахаас гадна Монгол хүүхэд дэлхийн кино наадам оролцох боломжийг бүрдүүлэх юм. Энэ бол хүн бүр л мөрөөдөж хүн бүр л хүсдэг боломж гэдэгт итгэлтэй байна. Ийм зүйл дээр л бид нэгдэж, оролцох нь чухал юм шүү. Жинхэнэ боломжийг хамтдаа бүрдүүлцгээе. Жинхэнэ жүжигчиний гараагаа ийм том боломжоор эхлүүлж байгаа дүү нартаа боломж боломжоороо дэмжлэг үзүүлэхийг хүсч байна. 

Бидэнтэй хамтран ажиллах бол 88128134, 94222888 дугаараар холбогдоорой" хэмээн бичжээ. 

Найруулагч П.Золжаргал Францын Каннын кино наадамд уригдсан бөгөөд найруулагчийн зардлыг уригч тал гаргах юм байна.

Энэ талаар зохиолч, найруулагч П.Золжаргал "Соёлын яамнаас ерөнхий продюсер, ерөнхий зураглаачийн маань зардлыг гаргахаар болсон. Би бүх хүч чадлаа дайчилж, энэ кинонд тоглосон гол дүрийн хүүхдүүдтэйгээ улаан хивсээр алхах хүсэлтэй байна. Тийм учраас хүүхдүүдийнхээ зардал мөнгийг шийдэхээр тусалж дэмжих спонсор хайж байна. Манай кино одоогоор дэлхийн нээлтээ хийх товоо гаргаагүй байгаа. Нээлтийн өдрөө зарлавал кино багийнхан Франц улс руу явна" гэсэн юм.       

"Баавгай болохсон" уран сайхны киног олон улсад түгээх, худалдах үйл ажиллагааг Франц улсын "Urban Sales" компани хариуцан ажиллахаар болжээ. Мөн Франц улс дахь дистрибюшн эрхийг "Eurozoom" эзэмшиж байгаа бөгөөд киноны пост продакшн Парис хотноо хийгджээ. Удахгүй Монгол улсдаа үзэгчдийн хүртээл болгох аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ДУБАЙ: Нисэх онгоцны буудлаа жилд 260 сая зорчигч хүлээн авахаар өргөтгөнө 3 цаг 27 мин Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар, Сү.Батболд нар тойргоос нэр дэвшихээр горилжээ 3 цаг 38 мин Өмгөөлөгч Г.Батбаяр буудуулсан шархтай нас барсаныг урьдчилсан байдлаар тогтоожээ 4 цаг 31 мин Туггүй болсон нам сонгуульд ялна гэж байх уу? 4 цаг 45 мин Франц, Герман хамтран хиймэл оюун ухаанаар тоноглосон танк бүтээнэ 4 цаг 52 мин Өнөөдөр нөөцийн махны өргөтгөсөн худалдаа явуулах байршлууд 5 цаг 37 мин Саналаа өгсөн хүнийг урамшуулах талаар юм бодоцгооё, бизнес эрхлэгчид ээ! 5 цаг 47 мин Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэж мэдэгджээ 6 цаг 1 мин Сонгиноос Чингэлтэй рүү "ниссэн" 10 мянган хүн Н.Учрал гишүүний "царцаа" юу? 6 цаг 19 мин Өнөөдөр хуралдах байнгын хороо, түр хороодын хуваарь 6 цаг 56 мин Сэлэнгэ аймгийн 8 суманд гадаад паспортын үйлчилгээг нэвтрүүллээ 7 цаг 8 мин Ногоон автобусны Түр хороо өнөөдөр хуралдана 7 цаг 17 мин Хөгжлийн диалектик 7 цаг 30 мин Б.Гүнбилэг: Өнгөрсөн зуунаас үлдсэн намын тогтолцоог халж чадаагүйд маш их зангилаа байна 7 цаг 45 мин Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна 7 цаг 57 мин Далайн морь хамгийн сайн "аав" 8 цаг 2 мин МИАТ компани есөн аймагт орон нутгийн нислэгээ сэргээлээ 8 цаг 11 мин Сүүлийн 7 хоногт гамшиг, ослын улмаас таван хүн нас барж, дөрвөн хүн гэмтжээ Өчигдөр 14 цаг 36 мин Тэмцээний үеэр “Бөмбөг алдлаа” гэж сурагчаа зодсон багшийг 300.000 төгрөгөөр торгожээ Өчигдөр 14 цаг 13 мин I улирлын НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлнэ Өчигдөр 13 цаг 57 мин
iИх уншсан
"Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Ираныг шаналган Израиль руу аврал эрэв З.Нарантуяа: Сонгуулийн шинэ хуулиар нэр дэвшигчид хүч тэнцв... Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичла... Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр... Эрх чөлөөний үнэ цэнэ Туггүй болсон нам сонгуульд ялна гэж байх уу? Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ? Хөгжлийн диалектик Саналаа өгсөн хүнийг урамшуулах талаар юм бодоцгооё, бизнес ... Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа... ПАРИС 2024: Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн т... Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон... ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арил... Зүүн 4 замаас Нарантуулын уулзвар хүртэлх хэсэгчлэн хааж зас... 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлэ...
Top