x

Улсын нийслэл Улаанбаатар хотод минь “Дуртмал сайхан” уртын дууны үдэш болох гэж байна

Улсын нийслэл Улаанбаатар хотод минь “Дуртмал сайхан” уртын дууны үдэш болох гэж байна.

***

“Дуртмал сайхан” төсөл нь Монголчууд улсын нийслэл хотдоо өөрсдийн бүтээсэн үнэт соёл болох уртын дуугаа сонсож чөлөөт цагаа  өнгөрүүлэх боломжийг олгосноор  уртыг дууг нийтэд хүртээмжтэй болгох, үндэсний өв соёлоо нийтийн соёл болгож хэвшүүлэх, уртын дуугаа зөвхөн найр хурим эсхүл чуулгын тоглолтын тайзнаас л сонсох боломж олддог энэхүү явцуу хүрээг тэлэх зорилготой юм.

Ард түмний зуун зуунаар хүндэтгэн дээдэлж аюулхайдаа агуулж, амандаа аялсаар үймээн самуун үзэл суртлын бэрх цагийг “давуулан” уламжилж бидэнд “халуун чихийг нь атгуулсан” үнэт соёлын нэг бол уртын дуу билээ.

Уртын дуу Хүннү гүрний үеэс үүсэлтэй гэдэг. Тэр цагаас инагш эдүгээ хүртэл түүхийн олон үеийг дамнахдаа манай ард түмний гүн ухаан, шашин шүтлэг, хэв журам, гоо зүйг  өөртөө цогцлоожээ. Учир тиймийн тул уртын дуу дан ганц дуулах сонсох, цэнгэх найрлахын төдий зүйл бус хэл шинжлэл, түүх, шашин, төр ёс, угсаатны зүй зэрэг олон салбар шинжлэх ухааны судалгааны эх хэрэглэгдэхүүн болох билээ. Уртын дууны үнэ цэний тухайтад ганцхан дуугаар жишээлэхэд

         Усны чинь эхэнд ханхалзуур сойгоотой

         Улсын чинь эхэнд Галдамбаа ганцаараа

         Хулангийн чөмгийг тасартал харвасан

   Хоёрхон лаа өөлдийг дайнд нь дасгасан Галдамбаа  “Усны чинь эхэнд ханхалзуураан сойно” гэх уртын дуу... 

Энэ дуу нэгт, Алтан ургийн язгууртан Хавт Хасарын 21 дэх үеийн удам Очир Цэцэн хааны хүү хошуудын Галдамбаа баатрын үйл хэргийн тухай өгүүлсэн түүхэн шинж чанарыг агуулж байгаагаараа түүхийн ой санамжийг бидэнд дурдан сануулж байна.  

Хоёрт, ХXI зууны хүмүүс бидэнд хоёр зуу, гурван зуун жилийн өмнөх хүмүүстэй энэхүү дуугаар огтлолцож тэр хүмүүсийн дуулсныг дуулж, уярсанд уярч, эмзэглэсэнд эмзэглэх боломж олгож байна. Зүйрлэвээс  есөн үе, долоон үе дамжин  ирсэн хөөрөг бий еэ дээ. Тэр хөөрөг таныг есөн үе, долоон үеийн дээдэстэй тань нэг цэг дээр огтлолцох боломжийг олгож байдагчлан уртын дуу мөн урьдын хүмүүсийн хэлснийг хэлж, шуранхайлсныг шуранхайлж, үг үсэг, ая эгшиг дээр давхцан огтлолцож урьдын хүмүүсийн оюун сэтгэлгээг эдүгээ мэдрэх эрхийг өгч байна.

Гуравт, дээрх дуу Оросын Халимаг, Хятадын Шинжааны монголчуудын дунд ч мөн дуулагддаг нь хамаг Монголчуудыг соёлын хувьд нэгтгэх, өөриймсүүлэх гол хөшүүрэг болж байна. Ганц л дуугаар жишээлэхэд энэ мэт жишимгүй чухаг өв гэдгийг харж болохоор байна. Энэ зэргийн зуу зуун дуу бидэнд бий.

ЮНЕСКОГООС “Хүн төрөлхтний аман ба биет бус өвийн дээж”-д тунхаглагдсан уртын дуугаа сонсох хүртэх, сурах суралцах боломж хүртээмжийн асуудал Улаанбаатар хотоороо жишээлээд бодоход барагтайхан. Уртын дууг дэргэдээс нь сонсъё гэхнээ хурим найр, хаа нэг тохиох чуулгын тоглолтыг л хүлээх болдог гэвэл хэтийдсэн болохгүй. Атал өв соёлоо эрхэмлэдэггүй, харийн соёл шүтэж байна гэх шүүмжтэй идэр залуус, хүүхэд багачууд тулгардаг. Нидэр дээрээ нийтэд хүртээмжтэй байдал, нээлттэй мэдлэг мэдээлэл, сургалт хөтөлбөр дутмаг санагддаг. Уртын дуу хэн нэгэн өв тээгчийн, хэн нэгэн дуучинд эсхүл зөвхөн настай хүмүүст хамаатай соёл биш. Зөвхөн төрийн хүндэтгэлийн арга хэмжээ наадмын нээлтэд  ашиглах төдий ч зүйл биш  бид бүхэнд бүгдэд нээлттэй, хамаатай уламжлалт урлаг билээ. Ийм тул бид “Дуртмал сайхан” нэртэй уртын дууны үдшийг зохион байгуулах гэж байна. Нийслэл хотдоо яруу найраг, жазз, метал, хөгжим сонсонгоо үдшийн өнгөрөөж болдог шиг уртын дуугаа сонсож өнгөрөөх боломж ч мөн бид бүхэнд байгаасай.

“Дуртмал сайхан” уртын дууны үдэш дөрөвдүгээр сарын 27 нд 20:00 цагаас болно.

Хүндэтгэсэн: Монгол Улсын Иргэн

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ДУБАЙ: Нисэх онгоцны буудлаа жилд 260 сая зорчигч хүлээн авахаар өргөтгөнө 6 цаг 7 мин Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар, Сү.Батболд нар тойргоос нэр дэвшихээр горилжээ 6 цаг 18 мин Өмгөөлөгч Г.Батбаяр буудуулсан шархтай нас барсаныг урьдчилсан байдлаар тогтоожээ 7 цаг 11 мин Туггүй болсон нам сонгуульд ялна гэж байх уу? 7 цаг 25 мин Франц, Герман хамтран хиймэл оюун ухаанаар тоноглосон танк бүтээнэ 7 цаг 32 мин Өнөөдөр нөөцийн махны өргөтгөсөн худалдаа явуулах байршлууд 8 цаг 17 мин Саналаа өгсөн хүнийг урамшуулах талаар юм бодоцгооё, бизнес эрхлэгчид ээ! 8 цаг 27 мин Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэж мэдэгджээ 8 цаг 41 мин Сонгиноос Чингэлтэй рүү "ниссэн" 10 мянган хүн Н.Учрал гишүүний "царцаа" юу? 8 цаг 59 мин Өнөөдөр хуралдах байнгын хороо, түр хороодын хуваарь 9 цаг 36 мин Сэлэнгэ аймгийн 8 суманд гадаад паспортын үйлчилгээг нэвтрүүллээ 9 цаг 47 мин Ногоон автобусны Түр хороо өнөөдөр хуралдана 9 цаг 57 мин Хөгжлийн диалектик 10 цаг 10 мин Б.Гүнбилэг: Өнгөрсөн зуунаас үлдсэн намын тогтолцоог халж чадаагүйд маш их зангилаа байна 10 цаг 25 мин Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна 10 цаг 37 мин Далайн морь хамгийн сайн "аав" 10 цаг 42 мин МИАТ компани есөн аймагт орон нутгийн нислэгээ сэргээлээ 10 цаг 51 мин Сүүлийн 7 хоногт гамшиг, ослын улмаас таван хүн нас барж, дөрвөн хүн гэмтжээ Өчигдөр 14 цаг 36 мин Тэмцээний үеэр “Бөмбөг алдлаа” гэж сурагчаа зодсон багшийг 300.000 төгрөгөөр торгожээ Өчигдөр 14 цаг 13 мин I улирлын НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлнэ Өчигдөр 13 цаг 57 мин
iИх уншсан
"Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Ираныг шаналган Израиль руу аврал эрэв З.Нарантуяа: Сонгуулийн шинэ хуулиар нэр дэвшигчид хүч тэнцв... Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичла... Туггүй болсон нам сонгуульд ялна гэж байх уу? Хөгжлийн диалектик Саналаа өгсөн хүнийг урамшуулах талаар юм бодоцгооё, бизнес ... Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр... Эрх чөлөөний үнэ цэнэ Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ? Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа... ПАРИС 2024: Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн т... Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон... ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арил... Зүүн 4 замаас Нарантуулын уулзвар хүртэлх хэсэгчлэн хааж зас... Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар, Сү.Батболд нар тойргоос нэр дэ...
Top