x

Найруулагч П.Золжаргал "Баавгай болохсон" киногоороо Каннын кино наадамд нэр дэвшлээ

Каннын кино наадмын "Un Certain Regard" төрөлд Монголын найруулагч П.Золжаргал "Баавгай болохсон" киногоороо нэр дэвшлээ.

“Баавгай болохсон” нь түүний анхны бүрэн хэмжээний кино төсөл бөгөөд 2017 онд “Талентс Токио” дээд шагнал, “Нэкст Мастерс Супорт” зохиол хөгжүүлэх тэтгэлэг хүртэж байсан. Мөн Торино Кино Лаб, Азийн Кино Академид сонгогдон төсөл хөгжүүлэлт хийж, Хонконг Азийн Кино маркет 2019, Локарно Олон Улсын наадмын Нээлттэй Хаалга Хаб 2019 хөтөлбөрт сонгогдон амжилттай оролцож байсан. Кино зохиолыг П.Золжаргал болон Б.Дөлгөөн нар бичжээ.

"If Only I Could Hibernate" уран сайхны кино нь Улаанбаатар хотын гэр хорооллын дүүрэгт амьдардаг 15 настай өсвөр насны хүүгийн тухай өгүүлдэг. Физикийн асар их авьяастай, сайн сайхан ирээдүйд хүрэхийн тулд сайн боловсрол эзэмшихийг эрэлхийлж буй монгол хүүгийн тухай өгүүлэх тус бүтээлд агаарын бохирдол, архидалт, гэр бүл, хүүхдийн хүчирхийлэл гэх мэт өнөө үед тулгарч буй олон асуудлыг харуулж чаджээ.

Найруулагч П.Золжаргал

"Un Certain Regard" төрөлд бүрэн хэмжээний анхны эсвэл хоёр дахь киногоо танилцуулж буй найруулагчид нэр дэвшдэг бөгөөд Йоргос Лантимос, Хон Сан Су, Ким Ки Дук, Корнель Мундруцо, Юхо Куосманен зэрэг дэлхийн алдартай найруулагчид тус шагналыг хүртэж байв.

П.Золжаргал нь Японы Обирин их сургуулийг кино найруулагч мэргэжлээр төгссөн. Түүний найруулсан богино кинонууд Локарно, Тампере, Синэкүэст гэх мэт олон улсын кино наадмуудад шалгарч үзэгчдийн хүртээл болж байсан. 2020 онд тэрээр “ШАТ” богино киногоороо Чикаго Олон Улсын Хүүхдийн Кино Наадамд түрүүлж 94 дахь удаагийн Оскарын шагналд нэр дэвшихээр өрсөлдөх эрх авч байсан.

“Үл заяагдагсад” (2017), “Нүцгэн Гэрэл” (2020),  “Шат” (2020),  “Шар Автобус” (2021), “Баавгай Болохсон” (2022) кинонуудаараа тэр Монголыг төлөөлөн гарч буй гайхалтай шинэлэг, чадварлаг кино найруулагч болон нэрээ мөнхөлж байна.

Киноны гол дүрд тоглох хүүхдийг 200 гаруй хүүхдээс сонгосон бөгөөд 2022 оны өвөл зураг авалтаа хийсэн байна. Кино нийт 98 минут үргэлжлэх аж.
Бид утаагаар амьсгалдаггүй. Бид ядуурлаар амьсгалдаг. Ядуурлын тойргоос хүүхдүүдийг сайн боловсрол гаргана. Хүүхэд бүрт тэгш, чанартай боловсрол олгох асуудлыг “Баавгай Болохсон” уран сайхны киногоор дамжуулан хөнджээ.

Каннын кино наадам тавдугаар сарын 16-наас тавдугаар сарын 27-ны хооронд Франц улсад болох болно.

О.Анхзаяа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ДУБАЙ: Нисэх онгоцны буудлаа жилд 260 сая зорчигч хүлээн авахаар өргөтгөнө 12 цаг 4 мин Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар, Сү.Батболд нар тойргоос нэр дэвшихээр горилжээ 12 цаг 15 мин Өмгөөлөгч Г.Батбаяр буудуулсан шархтай нас барсаныг урьдчилсан байдлаар тогтоожээ 13 цаг 8 мин Туггүй болсон нам сонгуульд ялна гэж байх уу? 13 цаг 22 мин Франц, Герман хамтран хиймэл оюун ухаанаар тоноглосон танк бүтээнэ 13 цаг 29 мин Өнөөдөр нөөцийн махны өргөтгөсөн худалдаа явуулах байршлууд 14 цаг 14 мин Саналаа өгсөн хүнийг урамшуулах талаар юм бодоцгооё, бизнес эрхлэгчид ээ! 14 цаг 24 мин Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэж мэдэгджээ 14 цаг 38 мин Сонгиноос Чингэлтэй рүү "ниссэн" 10 мянган хүн Н.Учрал гишүүний "царцаа" юу? 14 цаг 56 мин Өнөөдөр хуралдах байнгын хороо, түр хороодын хуваарь 15 цаг 33 мин Сэлэнгэ аймгийн 8 суманд гадаад паспортын үйлчилгээг нэвтрүүллээ 15 цаг 44 мин Ногоон автобусны Түр хороо өнөөдөр хуралдана 15 цаг 54 мин Хөгжлийн диалектик 16 цаг 7 мин Б.Гүнбилэг: Өнгөрсөн зуунаас үлдсэн намын тогтолцоог халж чадаагүйд маш их зангилаа байна 16 цаг 22 мин Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна 16 цаг 34 мин Далайн морь хамгийн сайн "аав" 16 цаг 39 мин МИАТ компани есөн аймагт орон нутгийн нислэгээ сэргээлээ 16 цаг 48 мин Сүүлийн 7 хоногт гамшиг, ослын улмаас таван хүн нас барж, дөрвөн хүн гэмтжээ Уржигдар 14 цаг 36 мин Тэмцээний үеэр “Бөмбөг алдлаа” гэж сурагчаа зодсон багшийг 300.000 төгрөгөөр торгожээ Уржигдар 14 цаг 13 мин I улирлын НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлнэ Уржигдар 13 цаг 57 мин
iИх уншсан
"Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Ираныг шаналган Израиль руу аврал эрэв З.Нарантуяа: Сонгуулийн шинэ хуулиар нэр дэвшигчид хүч тэнцв... Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичла... Туггүй болсон нам сонгуульд ялна гэж байх уу? Хөгжлийн диалектик Саналаа өгсөн хүнийг урамшуулах талаар юм бодоцгооё, бизнес ... Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр... Эрх чөлөөний үнэ цэнэ Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ? Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа... ПАРИС 2024: Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн т... Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон... ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арил... Зүүн 4 замаас Нарантуулын уулзвар хүртэлх хэсэгчлэн хааж зас... Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар, Сү.Батболд нар тойргоос нэр дэ...
Top