x

Ерөнхийлөгч Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ төрийн дээд одон, медаль гардууллаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Баян-Өлгий аймагт ажиллаж байна.

Ерөнхийлөгчийг Өлгий хотод хүрэлцэн ирэхэд Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ш.Хавыл, аймгийн Засаг даргын орлогч Х.Арман нар угтжээ.

Үүний дараа Өлгий хотын М.Икей баатрын талбайд хүрэлцэн ирэхэд Баян-Өлгий аймгийн цэргийн хүрээний бие бүрэлдэхүүн жагсаж угтав.

Казах түмний Наурызын баярыг тохиолдуулан Ерөнхийлөгч зарлиг гаргаж, эрхэлсэн ажил, салбартаа үр бүтээлтэй ажиллаж, улс орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулж буй хүмүүст төрийн дээд цол, одон, медаль гардуулж өглөө.

АРДЫН УРАН ЗОХИОЛЧ ЦОЛЫГ:

  1. Хэвлэл мэдээлэл, утга зохиолын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, ардчилсан чөлөөт хэвлэлийг хөдөө орон нутагт хөгжүүлж, дэлхийн сонгодог бүтээлүүд болон монгол ардын аман зохиол, үргэлжилсэн үг, яруу найраг, орчин цагийн нэрт зохиолчдын бүтээлийг казах хэлнээ орчуулан олны хүртээл болгосон, Монгол Улсын хууль тогтоомжуудыг казах хэлнээ хөрвүүлж, казах түмэнд эрх зүйн боловсрол олгоход идэвх санаачилгатай ажиллаж хэвлэл мэдээлэл, утга зохиолын салбарт оруулж буй үнэтэй хувь нэмрийг нь үнэлэн, Баян-Өлгий аймгийн Бугат сумын харьяат, хэвлэл мэдээлэл, утга зохиолын салбарын ахмад ажилтан, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Рахмет овогтой Шынайд хүртээв.

ГАВЬЯАТ БАГШ ЦОЛЫГ:

  1. Баян-Өлгий аймгийн Цагааннуур сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Базар овогтой Хурметбай,

  2. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн ахмад багш Сагдолдан овогтой Хазиза,

ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛЫГ:

  1. “Рысжан” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн санхүү эрхэлсэн захирал асан Нури овогтой Хажербер,

  2. “Цагааннуур” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга асан Мөнгөл овогтой Жампейс,

ГАВЬЯАТ МАЛЧИН ЦОЛЫГ:

  1. Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын малчин, Улсын аварга малчин Сирахбай овогтой Сыдаг,

ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ ЦОЛЫГ:

  1. “Астма” клиник эмнэлгийн зөвлөх эмч Шарив овогтой Хуатхан нарт тус тус хүртээв.

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:

  1. Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газрын шуурхай үйлчилгээний монтёр Хурмангали овогтой Силамхан,

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:

  1. Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын ахмад ажилтан, бэлтгэл хошууч Даут овогтой Айбек,

АЛТАН ГАДАС ОДОНГООР:

  1. Баян-Өлгий аймгийн Буянт сумын Өрхийн эрүүл мэндийн төвийн эх баригч эмч Байхас овогтой Гүлжамиш,

  2. Баян-Өлгий аймгийн Бугат сумын ахмад тээвэрчин Бахат овогтой Даркен,

  3. Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын “Сар бөрөг” хоршооны тариаланч Жылхыбай овогтой Хуаныш,

  4. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн бага ангийн багш Айдар овогтой Биржан,

  5. “Монгол шуудан” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Баян-Өлгий аймгийн салбарын шууданч Хажым овогтой Батуухан,

ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:

  1. “Ай-Хой” спорт хувцасны брэндийг үүсгэн байгуулагч Хавден овогтой Марияш,

  2. Монгол Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, архивын тасгийн дарга Сансызбай овогтой Нурлан,

  3. Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газрын багш, дасгалжуулагч Асхар овогтой Нурлан нарыг тус тус шагналаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • гааро (172.69.252.132)
    одон тэмдэг гардуулахаас өөр ажилгүй мал юм даа
    2023 оны 03 сарын 22 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Шөнийн цагаар барилгын ажил хийхийг хязгаарлах эрх зүйн зохицуулалт боловсруулж байна 1 цаг 56 мин UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн алба хаагчдад далбаа гардууллаа 1 цаг 57 мин ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Хөвсгөлд амь насыг аварлаа 1 цаг 58 мин “Татар” хамтлаг өөрсдийн түүхээр уран сайхны кино бүтээлээ 1 цаг 59 мин Төрийн өмчит байгууллагуудын орон тоог цомхотгож, зардлыг 15 хувь хүртэл бууруулна 2 цаг 0 мин Боловсролын сайд, аймаг нийслэлийн удирдлагуудад тодорхой үүрэг өглөө 2 цаг 0 мин Өмнөд Солонгос сургуулиудад гар утас ашиглахыг хуульчилж хориглов 2 цаг 1 мин “The MongolZ” ирэх сард “Fissure Playground 2”-т өрсөлдөнө 2 цаг 2 мин АНУ Энэтхэгийн бараанд 50 хувийн татвар ногдуулж эхэллээ 2 цаг 3 мин Боловсрол, эрүүл мэнд, онцгой байдлын дөрвөн төсөл хэрэгжүүлнэ 2 цаг 5 мин Мөрөн-Улиастай чиглэлийн 262 км авто замын төслийг баталлаа 2 цаг 5 мин Нэгдсэн төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийг яаралтай хэлэлцүүлнэ 2 цаг 6 мин Нийт нутгийн 46 хувь гандуу, бэлчээрийн даац хэтэрсэн байдал ажиглагдла 2 цаг 7 мин Энхтайваны гүүрийн насжилт хэтэрчээ: 2026 онд засвар эхэлнэ. 5 цаг 29 мин Боловсролын салбарт хичээлийн жилийн бэлтгэл ажлыг хэлэлцэж байна. 5 цаг 33 мин "KPop Demon Hunters" Netflix-ийн хамгийн их үзэгчтэй кино боллоо. 5 цаг 36 мин Нарны гүүрний замын хаалт энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ. 5 цаг 38 мин Хятадын том банкны дэд ерөнхийлөгч авлигын хэргээр бүх насаар хоригдов 9 цаг 7 мин Alpen Gold, Choco Pie зэрэг амттаны үнэ ирэх сараас нэмэгдэнэ 9 цаг 8 мин ХБНГУ дүрвэгчид, цэрэг, иргэний салбарт их хэмжээний хөрөнгө зарцуулсан байна 9 цаг 10 мин
iИх уншсан
О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... -Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... ЛУИЗ Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж... Nike-ийг үндэслэгч Фил Найт хорт хавдрын эсрэг тэмцэлд $2 тэ... Японы Тоёакэ хот ухаалаг утасны хэрэглээг өдөрт хоёр цаг бол... Нийслэлд үерийн эрсдэлээс сэргийлж 24 цагаар ажиллав Израил Газа хот руу дахин дайралт эхлүүлэв Swatch Хятадад бойкот гаргасан сурталчилгааныхаа төлөө уучла... Израил хэлэлцээ эхлүүлэх чиглэл өгсөн ч хатуу нөхцөлөө давта...
Top