x

Л.Оюун-Эрдэнэ: Марта, Балу хоёрт дэлхийн хамгийн сайн аврах хантаазыг бэлэглэнэ

Бүгд Найрамдах Турк улсад эрэн хайх, аврах ажиллагаанд анх удаа оролцсон Онцгой байдлын ерөнхий газрын Эрэн хайх, аврах баг, Батлан хамгаалах яамны Эмнэлгийн бүлэгт Засгийн газрын "ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ" олгосныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр гардууллаа.

Манай улсын эрэн хайх, аврах баг дэлхийн 70 гаруй улс орны аврагчидтай хамтран ажилласан юм. 

Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Турк Улсад учирсан газар хөдлөлтийн гамшгийг даван туулах олон улсын хамтын үйлсэд оролцож, өндөр хариуцлагатай үүрэг даалгаврыг нэр төртэй биелүүлж, мэргэжлийн өндөр түвшинд ажиллаж чадлаа.

Үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдад гамшгийн голомтын бүсэд ажилласан томилолтын зардлыг ердийн үеийнхээс гурав дахин нэмэгдүүлж олгоно. Мөн гамшгийн бүсэд ажилласан онцгой албаны эрэлч ноход Марта, Балу хоёрт дараа дараагийн үүргээ гүйцэтгэхэд нь зориулж аврах хантааз бэлэглэнэ. Дэлхийн хамгийн сайн хантаазыг сонгож өгөөрэй" гэв.

Засгийн газрын “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ” гардуулах ёслолын ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар оролцлоо.

Газар хөдлөлт болсноос 68 цагийн дараа Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан “Эрэн хайх, аврах баг”, хурандаа Ж.Сүх-Очироор ахлуулсан Батлан хамгаалах яамны “Эмнэлгийн бүлэг”-ийн нийт 35 хүний бие бүрэлдэхүүнтэй гамшгийн голомт Хатай мужийн Хатай хотод очиж, шуурхай ажилласан.

Монгол Улсын аврах баг үүрэг гүйцэтгэсэн 10 хоногийн хугацаанд газар хөдлөлтийн 20 орчим цэгт ажиллаж, найман хүний амийг авран хамгаалж, нийт 649 хүнд эмнэлгийн тусламж үзүүлснийг олон улсын аврах баг өндрөөр үнэлжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Шөнийн цагаар барилгын ажил хийхийг хязгаарлах эрх зүйн зохицуулалт боловсруулж байна 1 цаг 58 мин UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн алба хаагчдад далбаа гардууллаа 1 цаг 59 мин ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Хөвсгөлд амь насыг аварлаа 2 цаг 1 мин “Татар” хамтлаг өөрсдийн түүхээр уран сайхны кино бүтээлээ 2 цаг 1 мин Төрийн өмчит байгууллагуудын орон тоог цомхотгож, зардлыг 15 хувь хүртэл бууруулна 2 цаг 2 мин Боловсролын сайд, аймаг нийслэлийн удирдлагуудад тодорхой үүрэг өглөө 2 цаг 3 мин Өмнөд Солонгос сургуулиудад гар утас ашиглахыг хуульчилж хориглов 2 цаг 4 мин “The MongolZ” ирэх сард “Fissure Playground 2”-т өрсөлдөнө 2 цаг 5 мин АНУ Энэтхэгийн бараанд 50 хувийн татвар ногдуулж эхэллээ 2 цаг 6 мин Боловсрол, эрүүл мэнд, онцгой байдлын дөрвөн төсөл хэрэгжүүлнэ 2 цаг 7 мин Мөрөн-Улиастай чиглэлийн 262 км авто замын төслийг баталлаа 2 цаг 8 мин Нэгдсэн төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийг яаралтай хэлэлцүүлнэ 2 цаг 9 мин Нийт нутгийн 46 хувь гандуу, бэлчээрийн даац хэтэрсэн байдал ажиглагдла 2 цаг 10 мин Энхтайваны гүүрийн насжилт хэтэрчээ: 2026 онд засвар эхэлнэ. 5 цаг 31 мин Боловсролын салбарт хичээлийн жилийн бэлтгэл ажлыг хэлэлцэж байна. 5 цаг 36 мин "KPop Demon Hunters" Netflix-ийн хамгийн их үзэгчтэй кино боллоо. 5 цаг 39 мин Нарны гүүрний замын хаалт энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ. 5 цаг 41 мин Хятадын том банкны дэд ерөнхийлөгч авлигын хэргээр бүх насаар хоригдов 9 цаг 10 мин Alpen Gold, Choco Pie зэрэг амттаны үнэ ирэх сараас нэмэгдэнэ 9 цаг 11 мин ХБНГУ дүрвэгчид, цэрэг, иргэний салбарт их хэмжээний хөрөнгө зарцуулсан байна 9 цаг 13 мин
iИх уншсан
О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... -Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... ЛУИЗ Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж... Nike-ийг үндэслэгч Фил Найт хорт хавдрын эсрэг тэмцэлд $2 тэ... Японы Тоёакэ хот ухаалаг утасны хэрэглээг өдөрт хоёр цаг бол... Нийслэлд үерийн эрсдэлээс сэргийлж 24 цагаар ажиллав Израил Газа хот руу дахин дайралт эхлүүлэв Swatch Хятадад бойкот гаргасан сурталчилгааныхаа төлөө уучла... Израил хэлэлцээ эхлүүлэх чиглэл өгсөн ч хатуу нөхцөлөө давта...
Top