x

Зураач А.Чадраабал Олон улсын урлагийн шагнал хүртлээ

МУЭ-ийн шагналт зураач А.Чадраабал олон улсын чансаа өндөр, нэр хүндтэй урлагийн үзэсгэлэнгүүдэд бүтээлүүдээрээ өрсөлдөж, 2022 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр Итали улсын Лече хотноо “FOYER OF THE ANCIENT THEATRE POLITEAMA GRECO” эртний Грекийн театрын ёслол хүндэтгэлийн танхимд болсон “Итали дахь дэлхийн урлаг” академийн Спартакийн Хаан “Менелао”-гийн нэрэмжит олон улсын урлагийн шагналыг хүртлээ.

Монгол Улсаас анх удаа түүний “Infinity Source-Spiritual development-Evolution” цуврал уран бүтээлийг үнэлж, энэхүү нэр хүндтэй шагналыг олгосон бөгөөд улмаар дэлхийн урлагийн ертөнцөд танилцуулсан байна.

Түүнийг МУБИС-ийн захирал, дэд профессор О.Алтангоо, Дотоод ажлын албаны дарга, дэд профессор Н.Мягмарцоож, Зайн сургалтын албаны дарга, дэд профессор Л.Мөнхтуяа, ДУТС-ийн захирал, доктор (Ph.D) С.Батцоож, ДУТС-ийн хөтөлбөрийн албаны дарга, доктор (Ph.D) Ч.Болорцэцэг, Дүрслэх урлагийн тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D) А.Ариунболд нар хүлээн авч уулзан, төрөлх сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөж яваад талархан, хүндэтгэл үзүүллээ.

Олон улсын урлагийн шагналт зураач А.Чадраабал нь МУБИС-ийн 1978 оны төгсөгч, Монгол улсын гавьяат зүтгэлтэн, зураач Н.Адъяабазарын ууган хүү бөгөөд үе дамжсан авьяаслаг уран бүтээлч билээ. Тэрбээр 2001-2007 онд Дүрслэх урлагийн тэнхимд багшаар ажиллаж байсан юм.

Түүний хүртсэн тус шагналыг өмнө нь Холливудын од Ричард Бертон, София Лорен, Энтони Куинн, Лиза Миннелли, Шарлотт Рэмплинг, Марчелло Мастроянни, Глория Свонсон, Жеймс Мейсон, Ингрид Бергман, Жанна Моро, Ален Делон нар хүртэж байжээ.

Тус нийгэмлэг нь жил бүр олон улсын урлаг, соёл, шинжлэх ухааны бүх нийтийн Урлагийн боловсрол ба хүний эрхийн төлөө уран бүтээл судалгаа шинжилгээний бүтээл хийсэн хувь уран бүтээлч нарыг алдаршуулах зорилгоор дээрх шагналыг олгодог байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн барилаа 7 цаг 41 мин Н.Туяа: Эрх баригчид Монголд Кастын систем үүсгэх бодлого хэрэгжүүлж байна 7 цаг 52 мин Гал унтраах дрон, роботыг аврах ажиллагаанд ашиглахад бэлэн болжээ 8 цаг 29 мин Физикч, эрдэмтэн Н.Тэгшбаярыг намын жагсаалтад оруулахыг АН-ын даргад уриалав 10 цаг 6 мин Бурхан багшийн их дүйчин өдөрт зориулсан хүндэтгэлийн жагсаал хийнэ 11 цаг 34 мин ХҮНам ба М.Энхсайхан: Гомдлын улс төр 12 цаг 0 мин Хуулийн төсөл: Хувийн хэвшил өндөр настны асрамжийн газар ажиллуулж болно 12 цаг 7 мин Э.ЭНЭРЭЛ: Сонгуулийг зөвхөн нэг талын үйл ажиллагаа гэж харж болохгүй 16 цаг 6 мин МҮХАҮТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив 16 цаг 20 мин Словакийн Ерөнхий сайдын амь насанд халджээ 16 цаг 33 мин Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрхээ авлаа 16 цаг 50 мин Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан 17 цаг 45 мин ХҮН-ын сонгуулийн Ерөнхий менежерээр М.ЭНХСАЙХАН ажиллана Уржигдар 18 цаг 18 мин Иргэдэд хөнгөлөлттэй үнээр үйлчлэх нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД Уржигдар 17 цаг 53 мин У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим Уржигдар 17 цаг 46 мин Замын хөдөлгөөнд оролцохдоо жолооч ачаа тээврийн битүүмжээ шалгаж байхыг анхаарууллаа Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсын Ерөнхийлөгч гавьяат тамирчин Ц.Раднаад хүндэтгэл үзүүллээ Уржигдар 17 цаг 43 мин Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Уржигдар 17 цаг 33 мин Я.Содбаатар: Хууль батлагдвал II одонг 8463, I одонг 1932 ээж нөхөж авна Уржигдар 17 цаг 32 мин Ж.Дугаржав: “Тавантолгой түлш” компанийн шахмал түлш иргэдийн хэрэглэж байгаа зууханд хүнддээд байна Уржигдар 17 цаг 13 мин
iИх уншсан
Э.Галбадрал: Ард түмэн сонголтоо аль эрт хийчихсэн. Эрх бари... Торгоны замаар аялагч Монголын нутагт зодуулж бэртсэний улма... Украины фронтын байдал хүндхэн байна Намууд ба хамууд Тэнэг хүүгийн тухай үлгэр Шинэ цагийн Монгол: Хэлбэрийн ялалт & Агуулгын ялагдал “Хивсэн бөмбөгдөлт” ХҮНам ба М.Энхсайхан: Гомдлын улс төр Хөх хотын тэмдэглэл Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учир сонгогчдын анха... Э.ЭНЭРЭЛ: Сонгуулийг зөвхөн нэг талын үйл ажиллагаа гэж харж... Монгол сүгсэлзүүрийн Америк ориг Хүүхдийнхээ амиар одон зүүхдээ тулаагүй шүү, Ерөнхийлөгч өө!... Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт... Өнөөдөр, маргааш нөөцийн мах худалдаалах цэгүүд Өнөөдөр засвартай байгаа авто замууд Баян-Өлгийд соронзон шуурганы үзэгдэл ажиглагджээ Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно... Зээлээ төлсөн ч Хар жагсаалтад үлдсэн 127,761 иргэн, ААН-ийн... Б.Энхбаяр: Ч.Сайханбилэг бийлэгжүү, холбоо сүлбээтнүүд нь хэ...
Top