x

Замын хөдөлгөөнд оролцохдоо жолооч ачаа тээврийн битүүмжээ шалгаж байхыг анхаарууллаа

Нийслэлийн Замын хөгжлийн газраас Улаанбаатар хотын 17 байршилд авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэж буй.

Энэ үеэр ачаа тээвэрлэж яваа жолооч нар ачааг битүүмжлээгүйн улмаас авто замд хайрга, чулуу, шороо асгарч улмаар замын эвдрэл нэмэгджээ. Үүний улмаас зам тээврийн осол гарах эрсдэл нэмэгдэж байна.

Тухайлбал өнгөрсөн амралтын өдрүүдэд Хан-Уул дүүрэгт Зайсангийн дөрвөн замын уулзвараас зүүн тийш “Буган Халиун” рестораны уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж засвар, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэн ашиглалтад оруулсан. Уг замаар ачаа тээвэрлэж явсан жолооч нар ачаагаа битүүмжлээгүйн улмаас чулуу, шороо асгаж хучилтыг эвдсэн тохиолдол бүртгэгдсэн юм.

Тээврийн цагдаагийн албанаас ачаа тээвэрлэх дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцож байна. Замын хөдөлгөөний дүрмийн 24 дүгээр зүйлд ачаа тээвэрлэж яваа жолооч замын хөдөлгөөнд оролцохдоо ачааны татлага, бэхэлгээ, даруулга, байрлал, битүүмжлэлийг сайтар шалгаж хөдөлгөөнд оролцох бөгөөд шаардлага бүрэн хангагдаагүй тохиолдолд хөдөлгөөнийг үргэлжлүүлэхийг хориглоно гэж заасан байдаг. Тиймээс жолооч та бүхэн ачаа тээврийн битүүмжлэлээ шалгаж замын хөдөлгөөнд оролцохыг уриалж байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

Хорин дөрөв. Ачаа тээвэрлэх

24.1. Ачааны жин болон тэнхлэгт ногдох ачааллын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байна.

24.2. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө болон замд явахдаа ачааны татлага, бэхэлгээ, даруулга, байрлал, битүүмжлэлийг сайтар шалгах бөгөөд энэ дүрмийн 24.3-т заасан шаардлага бүрэн хангагдаагүй тохиолдолд хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.

24.3. Ачааг дараах шаардлагыг хангахаар байрлуулж, шаардлагатай бол бэхэлж битүүмжилсэн байна:

  • а/ унаж, асгарч, чирэгдэхгүй, хөдөлгөөнд оролцогчдод аюул, саад учруулахгүй;

  • б/ жолоочийн харах боломжийг хязгаарлахгүй;

  • в/ тээврийн хэрэгслийн тогтворжилтыг алдагдуулахгүй, жолоодлогыг хүндрүүлэхгүй;

  • г/ тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, гэрэл ойлгуур, эргэх чиг заадаг гэрэл болон гараар өгөх дохио, улсын бүртгэлийн дугаар, таних тэмдгийг халхлахгүй;

  • д/ их хэмжээний дуу чимээ, эвгүй үнэр гаргахгүй, тоос шороо босгохгүй, зам ба орчныг бохирдуулахгүй.

24.4. Суурин газарт 22 цагаас 06 цагийн хооронд дуу чимээ гаргаж ачих, буулгахыг хориглоно.

24.5. Ачаатай буюу ачаагүй өндөр нь 4 м-ээс, өргөн нь 2.5 м-ээс, урт нь 20 м-ээс, ачаа нь тээврийн хэрэгслийн овроос арагшаа 2 м-ээс илүү, мөн хоёр чиргүүлтэй, эсхүл хүнд буюу аюултай ачаатай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо эрх бүхий байгууллагаас баталсан тусгай журам, стандартыг баримтална.

Тайлбар: Хоёроос олон чиргүүл чирч буюу хагас чиргүүлийн араас чиргүүл залгаж замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно.

24.6. Тээврийн хэрэгслийн овроос уртаашаа 1 м, өргөөшөө 0.4 м-ээс илүү гарсан ачааг тээвэрлэхдээ түүний илүү гарсан хэсэгт «Овор ихтэй ачаа» таних тэмдэг байрлуулахаас гадна харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд урд нь цагаан, ард нь улаан өнгийн гэрэл буюу гэрэл ойлгуур байрлуулна.

24.7. Суудлын автомашин, мотоциклоор түүний овроос уртаашаа буюу өргөөшөө 0.4 м-ээс илүү гарсан ачаа тээвэрлэхийг хориглоно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ирээдүй рүүгээ буцаад! 9 мин Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн эдийн засаг гэж хэлж болно 20 мин Үндэсний шигшээ баг АНУ-д хамтарсан бэлтгэл хийж байна 1 цаг 8 мин Иран Европтой цөмийн хэлэлцээрээ зогсоолоо 1 цаг 9 мин Португал, Норвегийн багууд ДАШТ-2026-д эрхээ авлаа 1 цаг 10 мин Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд 2 цаг 14 мин Энэ долоо хоногт Монгол Улсад болох үйл явдлын тойм 2 цаг 19 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 2 цаг 23 мин МАН-ын даргаар Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг сонголоо Уржигдар 21 цаг 50 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн Уржигдар 16 цаг 16 мин Октябрийн хувьсгал, түүхийн шоглоом (2) Уржигдар 16 цаг 01 мин Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг МАН-ын даргад нэр дэвшүүллээ Уржигдар 15 цаг 32 мин Г.Занданшатар: Төгрөг нуур, Төмөртэйн ордуудыг төрд буцаан авлаа Уржигдар 14 цаг 38 мин Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа 2025-11-14 Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ 2025-11-14 Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн шинэ төсөв батлав 2025-11-14 “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөв 2025-11-14 Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно 2025-11-14 УИХ-ын гишүүд хуралдааны дэгт өөрчлөлт оруулах төслөө өргөн барилаа 2025-11-14 Хатгал–Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил 2026 онд эхэлнэ 2025-11-14
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэ...
Top