x

Украины фронтын байдал хүндхэн байна

Украинчууд оросын түрэмгийллийн эсрэг 790 хоног баатарлагаар тулалдаж эх орноо батлан хамгаалсаар байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр Украины арми Донецк мужийн газар нутаг дээрхи хяналтаа алдсаар байна. Оросын арми Авдеевкад Очеретино тосгоныг эзэлж, Часов Яр хот руу довтолгоогоо эрчимжүүлж байна. Эдүгээ Украин зөвхөн АНУ-ын цэргийн тусламжинд л найдаж байна.

Өрнөдийн дайны шинжээчид Украинд эдүгээ тулгараад байгаа хамгийн томасуудал бол украины армийн бүрэлдэхүүн хүн хүчний дутагдалд ороод байгааг тэмдэглэж байна. Ерөнхийлөгч Зеленскийн гаргасан бүх нийтийн дайчилгааны тухай хууль украины армид хүн хүчээ сэлбэхэд тус болох болов уу хэмээн таамаглаж байна. 

Одоо украины талд хамгийн хүнд байгаа асуудал бол байлдааны сум, хүн хүчний хүрэлцэхгүй байдал, хамгаалалт бэхлэлт барих асуудалюм. Украины зэвсэгт хүчин одоо 2023 оны зуны байдлаасаа даруй 90.0 хувиар бага их бууны сум байлдаанд хэрэглэж байна. Хамгаалалтын бэхлэлт барих асуудал их хожуу эхэлсэн байна. 

Энэ хүнд байдлаас гарахад АНУ болон өрнөдийн орнуудын байнгын шуурхай тусламж маш чухал байна. Хиймэл дагуулаас ажиглахад оросын довтолж байгаа Украины Чернигов, Сум, Харьковын чиглэлд украины талын хамгаалалтын бэхлэлт харагдахгүй байна. 

Ойрын 4 сард украины талд тулгарч байгаа хамгийн хүнд асуудал бол цэргийн хүн хүчний дутагдал юм. Харин одоо оросын армийн хүн хүчний тоо улам өсөж, довтолгооны тоо улам нэмэгдэж байна. 

Оросын тал 2023 оны 10-р сараас эхэлж байлдааны санаачлагыг гартаа авсан юм. Оросын тал эзэлсэн газар нутагтааминажүүлэлт хийсэн тул украины сөрөг довтолгоо амжилтгүй болсон юм. Оросын тал “Су-25” онгоцнуудаа фронтод ойр байрлуулж украины эрчим хүчний системийг пуужиндаж бөмбөгдөж, “Шахед” дроныг нэмэгдүүлсэн тул украины тал нилээд хохирол амсав. 

Украниы тал цэргийн хүний нөөцөө алдаад зогсохгүй энгийн иргэд 11 000 хүн, үүний дотор 575 хүүхэд амь үрэгджээ. Бөмбөгдүүлж пуужиндуулж сүйдсэн хот тосгод, үйлдвэрийн болонэрчим хүчний обьектууд гэвэл тоогоо алдсан олон болжээ. Учирсан хохирол хэдэн зуун тэрбум ам доллар болжээ. Гэвч украинчууд сөхрөөгүй юм.

Украины талд хүн хүч шинээр нэмж татаж,тэднийг байлдааны арга барилд сургахад цаг хугацаа хүрэлцэхгүй байна. Украины тал армиа цэргийн шинэ боловсон хүчнээр хангах асуудал хүндхэн байна. 

Харин оросын тал өнгөрсөн 2023 онд хүн хүчний асуудлаа хурдан шийдэж шинээр 300 000 сайн дурын цэрэг татаж байлдаанд оруулсан ажээ. Орос улс сар бүр 30 000 цэрэг фронтод нэмж татаж байна. Оросын хүн хүчний давуу байдал фронтод шууд нөлөөлж байна.

Украины зэвсэгт хүчинОчеретино болон Соловьевоос ухарсан. Учир нь оросын арми хүн хүч, их буу, нисэх хүчний талаар илт давуу байсан тул украины тал ухрахаас өөр зам байсангүй.

Өрнөдийн тусламж удааширсан, хүн хүчний нөөц дутагдсанаас болж украины зэвсэгт хүчин хүнд байдалтай байна. Оросын арми одоо Часов Ярыг бүсэлж эзлэх магадлалтай болоод байна. Хэрэв украиын тал хамгаалалтаа алдвал оросын механижуулсан хүчинэзлэгдсэн орон зайг ашиглаж чөлөөтэй маневр хийж давшилтаа үргэлжлүүлж болох юм.

Оросын арми хэт урагш довтолвол техникээ алдаж ар талаасаа нөөц авч чадахгүй хүнд байдалд орж болзошгүй. Украины тал шинээр цэрэг татах болон шинэ цэргүүдийг байлдааны ажиллагаанд сургах хэрэгтэй болж байна.

Харин Оросын арми нэмэгдэл нөөц хүчтэй буюу дор хаяж хоёр корпус цэрэг украины Харьков, Сум мужийн чиглэлддовтолж украины талыгхүнд байдалд оруулж болзошгүй байгаа юм. Одооны байдлаар Оросынарми ихээхэн таатай давуу байдалд байна.

Оросын тал давуу байдлаа ашиглаж чадахгүй бол Донбассыг бүхэлд нь эзэлж чадахгүй юм.Оросын тал энэхүү давуу байдлаа зөвөөр үнэлж чадахгүй бол байдал эргээд муудаж болзошгүй. Донбассын асуудал бол нилээд хүнд асуудал юм. Оросын арми энэ чиглэлд нэмэгдэл хүч татаж фронтоос нутгийн гүн рүү 100 км хүртэлхи орон зайд тагнуулын ажиллагаа явуулж цэргийн нисэх хүчнийг ашиглаж байна.

Оросын арми Очеретинагийн ойролцоо довтолгоо хийв. Оросын дайны онолоор бол дайрах газар руугаа эхлээд 15-30 км гүнд галын бэлтгэл хийдэг. Оросын арми сүүлийн үед74, 35, 30 дугаар мото буудлагын ангиуд болон механикжсан бригадыг довтолгоонд оруулжээ. Оросууд эдгээр хүчийг Авдеевкаг эзлэхэд хэрэглэсэн бөгөөд сүүлийн нэг сар хүчийг нь дахин сэлбэсэн ажээ. Эдгээр оросын байлдааны туршлагатай анги нэгтгэлүүд Донецкийн бүгд найрамдах улсын цэргийн хүчинтэй нийлж байлдаж байна. Оросын арми Покровск руу ойртож байна.

Эдүгээ оросын армийн 500 000 цэрэг Украинд байлдаж байгаа гэсэн мэдээлэл байна. Хэрэв оросын арми Покровскийг эзлээд гол замуудыг хянаад эхлэвэл Донбасст байгаа украины зэвсэгт хүчин хүнд байдалд орох юм. Оросын арми энэ оны зун Донецк муж болон Харьковын чиглэлд томоохон довтолгоо хийж болзошгүй гэсэн таамаглал байна.

Украинд өрнөдийн 400 гаруй их бууны систем байгаагаас одооны байдлаар их бууны сум дутагдсанаас болж дөнгөж 20.0 хувь нь ашиглагдаж байна. Өрнөдийнхөн нэг тэрбум долларын үнэтэй орчин үеийн их бууны систем Украинд олгосон боловч одоо ийм байдалд орсон нь тун харамсалтай явдал юм.

Одоо Украинд Оросын 14 арми тулалдаж байна. Орос улсад цэргийн 2000 үйлдвэр зогсолтгүй ажиллаж,оросын армийг буу, сум,танк, их буу, нисэх онгоц,пуужингаар тасралтгүй хангаж байна.

Бүхэлд нь авч үзвэл украины армиийг их бууны сумаар сайтархангаж,зэвсэгт хүчний бүрэлдэхүүнийг нь үлэмж хэмжээгээрнөхөж нэмэгдүүлэхгүй бол украины фронтын байдал улам хүндхэн болж байна.

Украины хохиролын талаар янз бүрийн мэдээлэл гарч байна. Украины ерөнхийлөгч В.Зеленский 2024 оны 2-р сард мэдээлэхдээ “Украин 31 000 цэргээ энэ дайнд алдсан” гэсэн. Гэвч энэ мэдээллийн үнэнд дэлхий нийт сайн итгэхгүй байна.

АНУ-ын“The New York Times” сонин “Энэ дайнд Украиний зэвсэгт хүчин 70 000 цэргээ алдаж,120 000 цэрэг шархадсан” хэмээн мэдээлж байв.Францын “Liberation” хэвлэлд “ Украины зэвсэгт хүчин одоогоор нийтдээ 200 000 цэргээ алдаад байна” хэмээн мэдээлжээ.

Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу “Украины зэвсэгт хүчин одоогоор нийтдээ 444 000 цэргээ алдаад байна. Оны эхэнд Украины арми өдөр бүр 800 цэргээ алдаж, 120 цэргийн техникээ алдажбайна. Украины зэвсэгт хүчний сөрөг довтолгоо амжилтгүй болсон.Украин сөрөг довтолгооны үед 80 000 цэрэг, 400 танк, 75 нисэх онгоцоо алдсан.2024 оны эхний нэг сард Украины талын23 000 цэрэг алагдаж шархадсан. Оросын арми украины 3000 гаруй цэргийн техникийг устгасан” хэмээн мэдээлжээ.

Эцэст нь аль нэг тал одоогоор энэ дайнд илт давуу байдлаар түргэн хугацаандялах нь тодорхойгүй байна. Энэ дайн удаан хугацаагаар үргэлжлэх төлөвтэй байна.

Зохиолч, сэтгүүлч Д.Сүхбаатар

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 05 сарын 13 | Хариулах
  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Ukrain YLNA
    2024 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    оросын баатарлаг арми ялах нь гарцаагүй тэдэнд амжилт хүсье! тэд үнэний төлөө тэмцэж байгаа учраас орос ялна.өгөр зеленский үхэж далд ор!
    2024 оны 05 сарын 10 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 5 цаг 50 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 5 цаг 53 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 5 цаг 54 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 5 цаг 56 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 5 цаг 58 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 6 цаг 0 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 8 цаг 18 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 8 цаг 19 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 8 цаг 20 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 8 цаг 20 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 8 цаг 21 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 9 цаг 44 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 9 цаг 46 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 9 цаг 48 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 9 цаг 50 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 9 цаг 51 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 10 цаг 7 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 10 цаг 10 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 10 цаг 10 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 11 цаг 56 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top