x

Э.Бат-Үүлийн бархираан

Э.Бат-Үүл баатар дахиад л “бархирч” байна. Гэр хорооллын барилгажилт хөдөлгөөний зохицуулагч Б.Батсүх өчигдөр хотын даргын цонх руу өндөг шидсэн хэргээр ачигдаж, хаана хүргэгдсэн нь тодорхойгүй, хайгаад олдохгүй байна гэнэ. Уг нь цагийн сайханд нийслэлийн цагдаагийн даргыг өмнөө ёслуулж явсан хүн шүү дээ. Цагдаагийн албаны тухай шинэ хуулиар хотын цагдаагийн даргыг Нийслэлийн Засаг дарга томилох эрхтэй болсон юм. Яах вэ, иргэндээ илүү үйлчилдэг, иргэнээ гэсэн сэтгэлтэй хүн цагдааг удирдаасай гэсэндээ тэр. Бүр цаашлаад хотын иргэд өөрсдөө хуралдаад цагдаагийн даргаа сонгодог болно гэлцэж байлаа. Гэвч 2014 онд баталсан энэ хуулийг 2017 онд МАН олонхи болоод буцаасан л даа.

Асуудал юу гэвэл Монгол Улсын иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайван замаар жагсаал цуглаан хийх эрхтэй.  Тэгснийх нь төлөө барьж хорих хууль байхгүй юм л даа. Харин Гэр хорооллын барилгажилт хөдөлгөөний зохицуулагчийг ЦЕГ-ын харьяа Нийгмийн хэв журмыг хамгаалах хэлтэст аваачин байцааж, Дотоодын цэргийн 805-р ангид хорьсон гэнэ. Энэ хоёр байгууллага яагаад нэг дор байдгийг мэдэхгүй юм. Ямартай ч Хууль зүйн яамыг дотоод хэргийн яам болгон зохион байгууласантай холбоотой байх.

Товчоор хэлбэл Б.Батсүх гэдэг хүнийг нийгмийн хэв журам зөрчиж, төрийн өндөр албан тушаалтанд аюул занал учруулсан бололтой юм. Миний л сонссоноор өнгөрөгч долдугаар сард Нийслэлийн прокурорын газраас журам гаргаж, төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой гомдлыг (бүр тодруулбал төрийн өндөр албан тушаалтнуудаас иргэдийн эсрэг гаргасан гомдол) гаргасан хэргийг дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүд дээр биш ЦЕГ дээр татаж, нэгтгэн шалгадаг болсон гэсэн. Тэгэхээр хотын дарга Су.Батболд мань хүнийг хориулжээ гэсэн үг. Одоо бүр үг хэлэх ч эрхгүй болж байгаа юм байна.

Арван жилийн өмнө бол төрийн ордны саарал байшинг өндөг, улаан лоолиор будчихаад ялалтын дуутай харьдаг байлаа. Тэр үед иргэд нь илүү эрх дархтай байж. Удах тусмаа улам бүр уруудан доройтож байна даа, бид.

Саяхан даа, сургууль цэцэрлэгийн багш нар цалингаа нэмүүлэхээр ажил хаяхад хэн ч тэднийг дэмжээгүй, бүр багш нар өөрсдөө ч дэмжээгүй. Харин ч эсрэгээрээ “ажил хаясан багш нарын оронд ажилгүй багш нар нь ажиллая” гээд хэвлэлийн бага хурал хийхэд монгол хүний хамгийн адгийн зан чанарыг олж харсан. Тэр хэвлэлийн бага хурлыг захиалсан, зохион байгуулсан яамны нөхдөд биш, тэнд мэдэгдэл хийгээд сууж байгаа залуухан эмэгтэйчүүдийг хараад гутсан. МАН засаг барих болгонд нэг ийм адгийн юм болдог. Өлсгөлөнгийн эсрэг өлсгөлөн зохион байгуулна, ажил хаялтын эсрэг ажил хаяж, жагсаал цуглааны эсрэг жагсаал цуглаан хүртэл хийнэ. Бүүр нэг тэрэндээ гаршчихсан.

Цаг хугацаа өнгөрөх тусам бид ардчиллаар олж авсан үнэ цэнэтэй бүхнээсээ улам бүр алсран холдож байна даа. Хүний эрх, эрх чөлөө гэдэг юм үнэ цэнэгүй болж байна. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхгүй болсон байна. Хэлсэн нэгнээ адалдаг, хавчдаг, нийлж байгаад боорлодог, нүүрээ буруулдаг болсон байна. Нийгмийн шударга ёс, ёс суртахуун гэдэг зүйл байхгүй болж, монгол хүний үнэ цэнэ, үнэлэмж улам бүр дордож, шалдаа буутлаа унаж байна. Бид мэдсэн мөртлөө мэдээгүй юм шиг, харсан мөртлөө хараагүй юм шиг дуугүй л байна. Юу биднийг ингэтэл өөрчлөөд байгааг бүү мэд. Ийм байхад Э.Бат-Үүл бархирахгүй гээд ч яах билээ.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (182.160.36.127)
    Ажлаа хийж чадахгүй даргыг эсэргүүцлээ гээд хүмүүсийг барьж хорьж байна.МАН дийлдэхээ болилоо.
    2018 оны 09 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
Гадаадын иргэдийн оршин суух зөвшөөрөл, виз олголт эрс өсжээ 8 цаг 38 мин Тариалалтын явц 66.3 хувийн гүйцэтгэлтэй байна 8 цаг 39 мин Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцнуудыг буулган дахин барилгажуулна 8 цаг 40 мин Нийтийн тээврийн орлого 9 тэрбум төгрөгөөр өсөж, зорчигчдын тоо 7.6 саяар нэмэгджээ 8 цаг 41 мин Прокурорын байгууллага зургаадугаар сарын 9-13-нд 54 мянга гаруй эрүүгийн хэрэгт хяналт тавьжээ 8 цаг 42 мин Сургуулийн хичээлийн жилийн бүтэц 10 жилд 12 удаа өөрчлөгдөж, 2024-2025 онд тогтвортой байв 8 цаг 43 мин Монгол Улс ТЗХАБ-ын Сайд нарын 52 дугаар чуулганд оролцож, төмөр замын хамтын ажиллагааг өргөжүүлэх санал дэвшүүллээ 8 цаг 44 мин Ерөнхий сайд Иргэний зориг ногоон намд зөвшилцөх санал хүргүүлжээ 8 цаг 51 мин “Air India” компанийн осолдсон онгоцны бүхээгийн дуу хураагчийг оллоо 8 цаг 54 мин ОУВС-гийн төлөөлөгчид Эдийн засгийн байнгын хороотой уулзаж, Монголын эдийн засгийн нөхцөл байдлыг хэлэлцэв 8 цаг 56 мин Улаанбаатарын авто замын хашлагыг байгалийн чулуун хавтангаар шинэчилж байна 8 цаг 57 мин Монгол, Их Британи эрдэс баялгийн салбарт хамтран ажиллах замын зураглал байгууллаа 12 цаг 20 мин “Хааны эрэлд-2025” сургуулийн хүрээнд төр, хувийн хэвшлийн оролцоог уриалсан олон улсын уулзалт боллоо 12 цаг 21 мин АТГ: Авлигын шинжтэй 112 гомдол, мэдээллийг шалгаж, 13 хэргийг шүүхэд шилжүүлэв 12 цаг 22 мин Санхүүгийн сахилга, онооны системийг нэвтрүүлэх шинэ хуулийн өөрчлөлт батлагдлаа 12 цаг 23 мин “Үе тэнгийн сургагч багш бэлтгэх” сургалтад 40 гаруй хүүхэд хамрагдаж байна 12 цаг 24 мин АН-ын бүлэг Ерөнхий сайдад эдийн засаг, төрийн хэмнэлтийн бодлогын шаардлага хүргүүлнэ 12 цаг 27 мин Сэлэнгэ, Орхон голын усны түвшин нэмэгдэж байна 12 цаг 27 мин Эрүүл мэндийн сайд анхан шатны байгууллагын цахимжилт, умайн хүзүүний хавдрын илрүүлэлтийн явцтай танилцлаа 12 цаг 28 мин Франц Гренландад Ерөнхий консулын газар нээхээр төлөвлөж байна 13 цаг 44 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ явж, Г.Занданшатар ирэв Айлаас эрэхээр авдраа уудал: "Алт III" хөтөлбөр Г.Уянгахишиг: Улс төрийн болон нийгмийн дэмжлэг шаардлагатай... Трамп нөхцөл байдлыг чинээнд нь тулгалаа М.Энхбадрал: Ерөнхийлөгч УИХ-ыг шахсан гэж үзвэл энэ нь парл... Манай мега төслүүдийг хэн гацаадаг вэ? Элон Маск, Дональд Трамп нар түнжин хагарав Хамтарсан Засгийн газрын үлдээсэн "өв" буюу Хорин минутын хо... Б.Жаргалан: Дүнгээ тавиулсан хүмүүс дараагийн Засгийн газарт... Эрдэмтэд хорт хавдрыг шинж тэмдэг илрэхээс гурван жилийн өмн... Хуульч О.Батхүү: Төр нь иргэдээ гэмт хэрэгтэн болох зам руу ... Ариун дээд ном Гол мөрний усны түвшин буурч, зарим газарт бороо орох төлөвт... Трамп авто машины татварыг нэмэх төлөвтэй байгаагаа мэдэгдэв... Израил Ираны цөмийн байгууламжууд руу цохилт өгч, бүс нутагт... Хот байгуулалт, хууль тогтоомжийн шинэчлэлтэй холбоотой хоёр... Сэлбэ дэх “20 минутын хот”-ын бүтээн байгуулалт эхэлж, 4400 ... Uber Лондонд жолоочгүй такси туршина Жанжин клубийн замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ Сэлбэ 20 минутын хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэлж, ...
Top