x

Б.Энхбаяр: Хотын стандартыг баталсан бол түүнийгээ хэрэгжүүлж, мөрдүүлэх ёстой

Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар төсвийн бие даасан байдал хангагдаж, нийслэл болон дүүргүүд нийгэм, эдийн засгийн хувьд хөгжих боломж бүрдсэн. Үүний үр дүнд түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг эхлүүлж, гудамж, зам шинэчлэх, авто зам болон гүүрэн байгууламжийг шинээр барих, өргөсгөх зэрэг бүтээн байгуулалтын ажлууд хийж буй.

Энэ хүрээнд иргэдийн аюулгүй зорчих нөхцөл, боломжийг бүрдүүлэхийн тулд нийслэлийн 18 байршилд явган хүний замыг шинэчлэхээр боллоо. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 26-р хорооны Хүннү гудамжинд маргааш буюу тавдугаар сарын 25-наас эхлэн нэг сарын хугацаанд явган хүний зам, талбайн шинэчлэлийн ажлыг гүйцэтгэх гэж байна. Тус гудамжны 13 мянган ам метр талбай бүхий явган болон дугуйн замыг ашиглалтын шаардлага хангахуйц буюу 1.5-5 метр болгон өргөтгөхөөс гадна гадаргуу, орц, гарцын налуу, хөтөч хавтангийн байршлыг стандартад нийцүүлэн шинэчлэх юм.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Нийслэлийн Замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Одбаяр нар явган хүний замыг шинэчлэх шаардлага, одоогийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн хүрээнд НИТХ-аар Хотын стандартыг баталсан. Стандарт баталсан бол түүнийгээ хэрэгжүүлж, мөрдүүлэх ёстой. Хүмүүс заавал автомашинаар явахгүй, явган зорчихыг хүсэж байгаа ч явган явах орчин нь бүрдээгүйгээс машинаар зорчиход хүрдэг. Иймээс уг ажлыг Баянзүрх дүүргийн 26-р хорооноос эхэлж байна. Бусад байршилд ч мөн яг ижил стандартын дагуу шинэчлэл хийнэ” хэмээв.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Одбаяр “Явган хүний замыг өргөтгөхөд саад учруулж буй хашааг буулган, талбай чөлөөлөхийн тулд эзэмшил талбайгаа хэтрүүлэн, зөвшөөрөлгүй хашаа барьсан аж ахуйн нэгжид мэдэгдэл, шаардах хуудас хүргүүлж байгаа. Харин зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжтэй тохиролцон ажиллаж байна” гэлээ.

Тэргэнцэр болон бусад дугуйт хэрэгслийн урд дугуй 2.5 сантиметрээс өндөргүй бартааг давах боломжтой байдаг тул одоо байгаа явган хүний замуудаар зорчиход бэрхшээлтэй байдгийг "Түгээмэл хөгжлийн төв" ТББ-ын дэд бүтцийн хүртээмжийн ажилтан Б.Ням-Очир онцолж байв. Иймд явган хүний зам дээрх хөтөч хавтанг стандартын дагуу байршуулж, саад бартааг чөлөөлж, шинэчлэн зассанаар иргэд аюулгүй, саадгүй зорчих боломж бүрдэх юм.

Явган хүний замын шинэчлэлийн ажлыг нийслэлийн хамгийн олон хүн амтай, зорчих хөдөлгөөний ачаалалтай хэсгүүдээс эхлэх бөгөөд тус ажлыг Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ хийж гүйцэтгэнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна 8 цаг 54 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ 9 цаг 25 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа 9 цаг 54 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна 10 цаг 26 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч 10 цаг 46 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана 11 цаг 8 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно 11 цаг 9 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо 11 цаг 11 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна 11 цаг 44 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ 11 цаг 45 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна 11 цаг 48 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав 11 цаг 50 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Казахстаны цахим засаглалын төвтэй танилцав 13 цаг 59 мин Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон БНСУ-ын Жолланам аймаг хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. 14 цаг 0 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Амбан захирагч Саманта Мостин нар түүхэн айлчлалын үр дүнг танилцуулав 14 цаг 1 мин Уругвай, Колумби, Парагвай ДАШТ-2026-д оролцох эрхээ баталгаажууллаа 14 цаг 4 мин Эх оронч Лоохууз 15 цаг 34 мин Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? 15 цаг 50 мин Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... 16 цаг 3 мин Дэлхийн дундаж насны өсөлт 1939 оноос хойш удааширчээ 16 цаг 47 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Банкны хар жагсаалтыг халлаа Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа...
Top