x

Иргэн Д.Монголхүүгийн зорчих эрхийг хязгаарлаж, Сүхбаатарын талбайд НЭГ ЖИЛ нэвтрэх эрхгүй болгожээ

Нийслэлийн прокуророос иргэн Д.Монголхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн/ яллах дүгнэлт үйлдэж, хэргийг тус шүүхэд ирүүлсэн.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Монголхүүд холбогдох хэргийг өнөөдөр буюу 2022 оны Тавдугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгчийг “2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, “Жанжин Сүхбаатарын нэрэмжит” талбайд цуглаан зохион байгуулах үедээ Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан хаагчдыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялыг Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоон шийдвэрлэсэн байна.

Энэ талаар Иргэн Д.Монголхүү "Энэ хэргиин шүүх шийдвэрээ намайг гэм буруутайд тооцож, 1 жил БЗД-ийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож шийдвэрлэлээ. Үндэслэл нь бүртгэлгүй жагсаал цуглаан зохион байгуулсан. Өөрөөр хэлбэл, цагдааг хууль ёсны шаардлага тавьсан болгож харагдуулахын тулд хүчиндчихлээ. Хэрэгт авагдсан нотлох баримт, бичлэгүүд бүгд цагдааг хууль бус шаардлага тавьсаныг нотлоод байхад шүү дээ! Цагдаа нэг ч удаа хууль тайлбарлах оролдлого хийгээгүйг бичлэг нотлоод байхад. Монгол улс гэмт хэрэгтэн үйлдвэрлэгч орон болсон байна. Голланд улс өнөөдөр шоронгүй улс болтлоо хөгжиж байхад манайх шорон нэмж барих тухай л ярьдаг төртэй болж" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Бхр (172.69.45.132)
    Нөгөа схн үндсэн хуули ясн бн үг хэлэх эрх чөлөө ясн хүн бүр гавтай болно шүү энэ байдлр
    2022 оны 05 сарын 25 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна 8 цаг 53 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ 9 цаг 24 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа 9 цаг 54 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна 10 цаг 26 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч 10 цаг 45 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана 11 цаг 7 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно 11 цаг 9 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо 11 цаг 10 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна 11 цаг 43 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ 11 цаг 44 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна 11 цаг 48 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав 11 цаг 49 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Казахстаны цахим засаглалын төвтэй танилцав 13 цаг 58 мин Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон БНСУ-ын Жолланам аймаг хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. 14 цаг 0 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Амбан захирагч Саманта Мостин нар түүхэн айлчлалын үр дүнг танилцуулав 14 цаг 0 мин Уругвай, Колумби, Парагвай ДАШТ-2026-д оролцох эрхээ баталгаажууллаа 14 цаг 3 мин Эх оронч Лоохууз 15 цаг 34 мин Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? 15 цаг 50 мин Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... 16 цаг 2 мин Дэлхийн дундаж насны өсөлт 1939 оноос хойш удааширчээ 16 цаг 47 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Банкны хар жагсаалтыг халлаа Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа...
Top