x

Улиастайн тойргоос Шар хадны эцэс хүртэл 4.27 километр шинэ зам тавина

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахын тулд 2022 онд төсвийн хөрөнгөөр нийслэлийн 22 байршилд 26.95 км авто зам болон замын байгууламж, 1891,2 метр урт гүүр, 80.850 метр квадрат явган зам, 14.35 км дугуйн зам барихаар төлөвлөсөн. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд шинээр авто зам, гүүр барих ажил дөрөвдүгээр сарын 25-наас эхэлжээ.

Тодруулбал, Гачууртын зам буюу Улиастайн тойргоос Шар хадны автобусны эцсийн зогсоол хүртэл зорчих хэсэг, явган зам болон Улиастай голын дээгүүрх 97.3 метр гүүр бүхий нийт 4.27 км урт замыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Ди Вай Кэй Би” ХХК барьж байгуулах юм.

Замын зорчих хэсгийг энэ онд, замыг бүхэлд нь 2023 оны аравдугаар сар гэхэд бүрэн ашиглалтад оруулахаар зорин ажиллаж буй. Тэгвэл тус авто замыг барьж, зорьсон хугацаанд ашиглалтад оруулахын тулд нийт 100 орчим нэгж газрыг чөлөөлөх шаардлагатай болсон байна. Иймээс Нийслэлийн Засаг даргын барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар болон холбогдох албаныхан газар дээр нь очиж ажиллалаа.

Өдгөө зам барих газрын хөрсийг хуулж, цахилгааны шугам сүлжээг зөөн, бэлтгэл ажлыг хангаж буй юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Сүхбаатар “Бүтээн байгуулалтын сар цөөн учраас ажлаа эрчимжүүлэхийн тулд газар чөлөөлөлтийг эхлүүлэхээр ажиллаж байна. Шинээр тавих замын анхны зураг төсөл 2012 онд гарснаас хойш суурьшлын бүсэд айлууд болон барилга, үл хөдлөх хөрөнгө нэмэгдсэн тул газар чөлөөлөхөд бэрхшээл гарч байгаа ч үүнийг шийдэн, зам барих ажлыг эрчимжүүлэхээр зорьж байгаа” хэмээлээ.

Улиастайн тойргоос Шар хадны автобусны эцсийн зогсоол хүртэл авто зам барьснаар уг чиглэлд замын шинэ сүлжээ бий болж, замын хөдөлгөөний ачаалал багасаж, түгжрэл буурах чухал ач холбогдолтой. Энэ жил барих авто зам, замын байгууламжуудын бүтээн байгуулалтын үр дүнд гол замууд дахь хөдөлгөөний эрчим 20 хувиар буурах судалгааны дүн гарсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна 8 цаг 56 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ 9 цаг 27 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа 9 цаг 56 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна 10 цаг 28 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч 10 цаг 47 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана 11 цаг 10 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно 11 цаг 11 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо 11 цаг 12 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна 11 цаг 45 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ 11 цаг 47 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна 11 цаг 50 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав 11 цаг 52 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Казахстаны цахим засаглалын төвтэй танилцав 14 цаг 1 мин Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон БНСУ-ын Жолланам аймаг хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. 14 цаг 2 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Амбан захирагч Саманта Мостин нар түүхэн айлчлалын үр дүнг танилцуулав 14 цаг 3 мин Уругвай, Колумби, Парагвай ДАШТ-2026-д оролцох эрхээ баталгаажууллаа 14 цаг 5 мин Эх оронч Лоохууз 15 цаг 36 мин Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? 15 цаг 52 мин Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... 16 цаг 4 мин Дэлхийн дундаж насны өсөлт 1939 оноос хойш удааширчээ 16 цаг 49 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Банкны хар жагсаалтыг халлаа Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа...
Top