x

Төр нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү агсаны гэгээн дурсгалд зориулж үрээр ургуулсан 108 шинэс мод тарилаа

Төр нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү агсаны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрээр 1960 оны Тавдугаар сарын 19-нд Өвөрхангай аймгийн Хужирт суманд төржээ. 

Түүний гэгээн дурсгалд зориулж Богд уулын Чандманий бага аманд үрээр ургуулсан 108 шинэс модыг гэр бүл, ажлын хамт олон, найз нөхөд болон Монголын Ардчилсан Залуучуудын холбооны гишүүд хамтран тарилаа. 

Түүний үеэл дүү П.Батчимэг "Улс орон даяар ид моджуулах хөдөлгөөн өрнөж байна. Бид ахынхаа гэгээн дурсгал зориулж гурав дахь жилдээ Богд уулын Чандманий бага аманд Байгаль орчны яам, Богд уулын захиргаанаас албан ёсны зөвшөөрөл аваад моджуулах төсөл хэрэгжүүлж байгаа. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тарьсан гацуур мод хөөрхөн ургасан байна. Энэ жил Архангай аймгийн Хотонтод үрээр арчилж ургуулж буй шинэс модны 108 суулгацыг тарьж байна. Ахын маань найз нөхөд, гэр бүл, Шунхлай, АПУ группын ажилчид, АЗХ-ны залуучууд өргөн олноороо оролцож мод тарилаа. Бид цаашид энэ уулын амыг бүхэлд ойжуулах том зорилго тавин ажиллаж байгаа. Бидний хамтдаа хийж буй энэ сайхан буяны ажил түм түмээр өргөжих болтугай" хэмээлээ. 

Энэхүү тарьж буй модны суулгацын онцлог нь гурваас дөрвөн жил үндсэн үрээр бойжуулж, тарих хугацаа болсон үед нь газарт суулгадаг бөгөөд ургах магадлал 99 хувь байдаг байна. 

Төр нийгмийн зүтгэлтэн Гаваагийн Батхүү нь инженер, эдийн засагч мэргэжилтэй. УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга, Зам Тээвэр, Аялал жуулчлалын сайд,  АЗХ-г үүсгэн байгуулагч, Ардчилсан намын дэд даргын албыг хашиж байсан юм. Мөн тэрбээр Монголын хурдан морины соёлд үлэмж гавьяа байгуулсан, бизнесийн салбарт манлайлан цойлж, улс төрд олон түмний хайр хүндэтгэл, итгэлийг хүлээн ажиллаж байсан нэгэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна 10 цаг 3 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ 10 цаг 34 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа 11 цаг 3 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна 11 цаг 35 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч 11 цаг 55 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана 12 цаг 17 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно 12 цаг 18 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо 12 цаг 20 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна 12 цаг 53 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ 12 цаг 54 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна 12 цаг 57 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав 12 цаг 59 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Казахстаны цахим засаглалын төвтэй танилцав 15 цаг 8 мин Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон БНСУ-ын Жолланам аймаг хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. 15 цаг 9 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Амбан захирагч Саманта Мостин нар түүхэн айлчлалын үр дүнг танилцуулав 15 цаг 10 мин Уругвай, Колумби, Парагвай ДАШТ-2026-д оролцох эрхээ баталгаажууллаа 15 цаг 13 мин Эх оронч Лоохууз 16 цаг 43 мин Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? 16 цаг 59 мин Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... 17 цаг 12 мин Дэлхийн дундаж насны өсөлт 1939 оноос хойш удааширчээ 17 цаг 56 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Банкны хар жагсаалтыг халлаа Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа...
Top