x

Д.Сумъяабазар: Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийг стандартад нийцүүлье гэвэл 1432 автобус шаардлагатай

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарт хэрэгжүүлэх шинэчлэлийн талаар хэлэлцлээ.

Хуралдаанаас 2024 он гэхэд нийтийн тээврийн салбарт бүрэн шинэчлэл хийх үүргийг өгсөн. Энэ тухай Хотын дарга Д.Сумъяабазар мэдээлэл өглөө.

Тэрээр "Нийслэлийн нийтийн тээврийн салбарын шинэчлэлийн талаар Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн. Улаанбаатар хотод нэн шаардлагатай байгаа нийтийн тээврийн парк шинэчлэлийг хоёр үе шаттай хэрэгжүүлэх үүрэг өглөө. Өнгөрсөн 2021 оны улсын төсөвт 60 орчим автобус шинээр оруулж ирэх хөрөнгө мөнгийг суулгасан хэдий ч “Ковид-19 цар” тахлын үеийн болон дараах эдийн засгийн нөхцөл байдал, тээвэр логистикийн гацалтаас шалтгаалан тэдгээр автобусыг одоо л хил гааль дээр авчраад байна. Хүүхдийн 75 автобус ч мөн хил дээр ирээд байна. Тэдгээрийг богино хугацаанд буюу нэг сарын хугацаанд татан авахаар ажиллаж байгаа.

Нийслэл Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийг стандартад нийцүүлье гэвэл 1432 автобус шаардлагатай. Энэхүү стандартад нийцсэн хэмжээний автобусны  шинэчлэлийг хоёр үе шаттай хэрэгжүүлэх үүргийг Ерөнхий сайд өглөө. Тиймээс шаардлагатай автобусны 50 хувийг энэ онд, үлдсэн 50 хувийг 2023-2024 онд шийдэж, нийтийн тээврийн асуудлыг нэг мөр цэгцлэх үүргийг өгсөн.  

Улаанбаатар хотын хэмжээнд 2022 оны төгсгөл гэхэд 975 тээврийн хэрэгслийн ашиглалтын хугацаа дуусаж байгаа. Түүний 60 хувь буюу 591 автобусыг төр, хувийн хэвшлийн эдийн засгийн  түншлэлийн хүрээнд олон улсын санхүүгийн дэмжлэгтэй авахаар бэлдээд байна. Олон улсын санхүүгийн зах зээлээс татсан 40 сая орчим ам.долларын зээлийг хоёр жилийн хугацаанд буцаан төлөх санхүүгийн схем гаргасан. 2022 онд 590, 2023 онд 299, 2024 онд 86, нийт 975 автобусыг шинэчилж дуусах юм.

Өнгөрсөн нэг жилийн төсвийн явц, тендерийн хуультай холбоотойгоор автобусны худалдан авалт саатаж, сул тал бодитоор гарсан. Тиймээс хугацаа дуусаж буй 530 автобусны шинэчлэлийг нэн богино хугацаанд хийх үүрэг даалгаврыг холбогдох албаныханд өгсөн. Ингэхдээ үйлдвэрлэгч компанитай шууд харилцан парк шинэчлэл, засвар үйлчилгээтэй нь хамт оруулж ирэх юм.

Эхний ээлжид цахилгаан хөдөлгүүрт автобус 110, дизель хөдөлгүүрт 410, троллейбус 40, дунд оврын автобус 30-ыг оруулж ирэхээр хуваарь гаргасан" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна 10 цаг 6 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ 10 цаг 37 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа 11 цаг 7 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна 11 цаг 39 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч 11 цаг 58 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана 12 цаг 20 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно 12 цаг 22 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо 12 цаг 23 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна 12 цаг 56 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ 12 цаг 57 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна 13 цаг 1 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав 13 цаг 2 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Казахстаны цахим засаглалын төвтэй танилцав 15 цаг 12 мин Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон БНСУ-ын Жолланам аймаг хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. 15 цаг 13 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Амбан захирагч Саманта Мостин нар түүхэн айлчлалын үр дүнг танилцуулав 15 цаг 14 мин Уругвай, Колумби, Парагвай ДАШТ-2026-д оролцох эрхээ баталгаажууллаа 15 цаг 16 мин Эх оронч Лоохууз 16 цаг 47 мин Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? 17 цаг 3 мин Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... 17 цаг 15 мин Дэлхийн дундаж насны өсөлт 1939 оноос хойш удааширчээ 18 цаг 0 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Банкны хар жагсаалтыг халлаа Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа...
Top