x

Монголын цагдааг Бээжин гэдэг үү?

Өнгөрөгч лхагва гариг буюу тавдугаар сарын 11-ний өдөр АН-аас хэлмэгдэгсдийн хөшөөний өмнөзохион багуулсан “Монголоо Белорусс болгохгүй” цуглааныг "Босоо Хөх Монгол" бүлгэмийн гишүүд эсэргүүцлэн үймээн дэгдээж, Төрийн шагналт жүжигчин Д.Сосорбарамыг үг хэлж байхад нь нүүр лүү нь гурил цацаж танхайрсан хэрэг гарсан билээ. Түүгээр ч зогсохгүй Д.Сосорбарам руу цацсан гурилд шавьжны хор хольсон байсан гэх мэдэгдлийг АН-ын удирдлагуудын зарим нь хийгээд байгаа. Энэ хэргийн төлөө бүлгэмийн гишүүн Х.Бээжинг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлснээс хойш гурав хоног өнгөрсөн боловч хуулийн дагуу ямар нэг арга хэмжээ аваагүй байгаа. Цагдаагийн байгууллага гурилын найрлагыг шалгуулахаар  Шүүх шинжилгээний үндэсний төвд хүргүүлснээс хойш мөн гурав хоног өнгөрч байна.

Гэтэл хэргийн эзэн, “Босоо Хөх Монгол” бүлгэмийн гишүүн Х.Бээжин өчигдөр өөрийн цахимхуудсаар “Тэр гурилыг эхнэр маань бэлдэж өгсөн, Алтан тариан гурил байсан. Би иргэний эрх, эрх чөлөөгөө эдэлснээс өөр буруугүй” гэх агуулгатай мэдэгдэл хийсэн байна. Товчхон хэлбэл, манай цагдаагийн гурав хоног мөрдөөд тодорхойлж чадаагүй гурилын найрлагыг Х.Бээжин гэдэг хүн тодорхойлжээ. Харин цагдаагийн байгууллага, шүүх шинжилгээний төв энэ хүртэл яагаад дув дуугүй байгаа нь сонирхолтой. Ингэсгээд Х.Бээжингийн амаар хэргийг хаах гэж байна уу, эсвэл?

Ер нь бол гурилын орц, найрлагад асуудал байгаа юм биш. Манайхан л хэнэггүй болохоороо “Аан, гурил юм чинь” гээд тоомжиргүй байгаа боловч хэрэв энэ нь амьсгалын замаар орж хүний уушгинд хүрвэл хүний амь насанд ч хүрч болох өвчлөл үүсгэх боломжтой гэдгийг эмж мэргэжилтэй хүмүүс хэлж байна. Хэрэв Д.Сосорбарам жүжигчинд ямар нэг муу зүйл тохиолдсон бол “Хүний амь нас, эрүүл мэндэд санаатайгаар халдсан” үйлдэл, эрүүгийн гэмт хэрэг болно гэсэн үг. Хэрэв үнэхээр гурилын найрлагад шавьжны хор орсон байвал хэрэг улам хүндрэх нь тодорхой.

Гэтэл манай цагдаагийн байгууллага ийм ноцтой хэрэг, тэгээд олны өмнө ил тод болсон зүйл дээр ингэж хугацаа алдаж, хэргийг шийдвэрлэхгүй удаж байгаа нь зориуд, санаатай эс үйлдэл мэт харагдаж байна. Нэг хэсэг манайхан хар тамхи шинжлэх лаборатори байхгүй гээд гадаад руу шинжилгээнд явуулдаг байсан. Гэтэл өнөөдөр лабораторитай болсон хэрнээ гурил, хулганы хор хоёрыг тодорхойлж чадахгүй байна гэдэг гамшиг шүү. Өмнөөс нь Х.Бээжин гэдэг хүн мэдэгдэл хийгээд явж байна шүү дээ.

Яг үнэндээ энэ бол чадахгүйдээ биш, сэтгэлгүйдээ л байгаа юм. Хүний эрх, эрх чөлөө ярихаар үргэлж хойш суудаг, хүчирхийлэгч, түрэмгийлэгчдийг болохоор өөгшүүлэн дэмждэг нь манай цагдаагийнхны гэм биш зан, гэнэт биш хууч болсон зүйл. Халдлага үйлдсэн "Босоо Хөх Монгол"-ынхон иргэний эрх, эрх чөлөө яриад "тодорч" байхад жинхэнээсээ үзэл бодлоо илэрхийлсэн жүжигчин Д.Сосорбарамын аюулгүй байдал, амь насаа хамгаалуулах эрхийг хааш нь чихэж орхисон бэ, Монголын цагдаа?   

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна 10 цаг 58 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ 11 цаг 29 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа 11 цаг 58 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна 12 цаг 30 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч 12 цаг 49 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана 13 цаг 12 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно 13 цаг 13 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо 13 цаг 14 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна 13 цаг 48 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ 13 цаг 49 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна 13 цаг 52 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав 13 цаг 54 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Казахстаны цахим засаглалын төвтэй танилцав 16 цаг 3 мин Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон БНСУ-ын Жолланам аймаг хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. 16 цаг 4 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Амбан захирагч Саманта Мостин нар түүхэн айлчлалын үр дүнг танилцуулав 16 цаг 5 мин Уругвай, Колумби, Парагвай ДАШТ-2026-д оролцох эрхээ баталгаажууллаа 16 цаг 7 мин Эх оронч Лоохууз 17 цаг 38 мин Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? 17 цаг 54 мин Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... 18 цаг 6 мин Дэлхийн дундаж насны өсөлт 1939 оноос хойш удааширчээ 18 цаг 51 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Банкны хар жагсаалтыг халлаа Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа...
Top