x

Хан-Уул, Баянгол дүүргийн зарим хороодын дулаан хангамжийг сайжруулна

10 мянган айлыг төвлөрсөн дулаан хангамжид нэмж холбох төслийг 2022-2025 оны хооронд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ талаар Улаанбаатар дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төслийн зохицуулагч Э.Мөндөртэй ярилцлаа. 

-Дулааны эрчим хүчийг хэмнэх төсөл хэзээнээс хэрэгжиж эхлээд байна вэ?

-Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төслийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн гэрээг Монгол Улсын засгийн газар Дэлхийн банктай  2020 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр байгуулсан. Төслийн барилга угсралтын ажлыг энэ оны тавдугаар сарын 5-ны өдөр албан ёсоор эхлүүлээд байна. 

Уг төслийн зорилго нь сонгогдсон төслийн талбайд дамжуулах сүлжээний хүчин чадлыг өргөтгөн шинэчилж, үр ашигтай байдлыг нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм. ХУД-ийн 3-р хорооны 2.8 километрийн урт 800 мм-ийн өргөнтэй 5а магистраль хос шугамыг уурын шугамын хамт 1,000мм-ийн өргөнтэй урьдчилсан дулаалга бүхий мэдрэгчтэй дулааны шугамаар солих,

БГД-ийн гурав болон 24-р хороонд байрлах нэг км урттай 3г магистраль шугамыг 700 мм болгож өргөтгөн шинэчилж сувагт суурилуулах ажлыг энэ оны есдүгээр сарын 15-наас өмнө хийж дуусгахаар ажиллаж байна.

2021-2025 онд хэрэгжих төслийн хэмжээнд Улаанбаатар хотын зургаан дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт байрлах 12.8 км насжилтын хугацаа дууссан хуучин дулааны магистраль шугам, насос станцыг өргөтгөн шинэчлэх барилга угсралтын ажил хийгдэнэ. 

-Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хороо, орон сууцны VII хороолол,

-Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Гандантэгчэнлин хийд,

-Чингэлтэй дүүргийн 7, 8, 9, 10, 11 дүгээр хороо Дэнжийн 1000,

-Баянгол дүүргийн 11 дүгээр МҮОНРТ орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдах 20 мянган айлын орон сууц, 30 мянган хүүхэдтэй сургууль, долоон мянган хүүхэдтэй цэцэрлэг, 10 мянган ажлын байрыг дулааны эрчим хүчээр хангах техникийн боломжийг бүрдүүлэх юм. 

Төсөл хэрэгжсэнээр гэмтэл доголдлын тоо буурч усны хэмнэлт бий болохын зэрэгцээ дулаан хангамжийн сүлжээний нэвтрүүлэх чадвар дээшилж төгсгөлийн хэрэглэгчийн горимын ажиллагаа сайжирна гэж үзэж байгаа. 

-Төслийн хүрээнд нийт 10 мянган айлыг төвлөрсөн дулаан хангамжид холбоно гэсэн. Үүнээс хэдэн айл нь энэ онд дулаан хангамжид холбогдох вэ?

- Сонгогдсон гэр хорооллын шинэ бүсэд буюу БГД-ийн 7, 8, 11, 12, 13, 15-р хороо, ЧД -ийн зургаадугаар хороо, СБД-ийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт дулаан хангамжийн сүлжээг өргөтгөхөөр ажлын зураг төсвийг хийж байна.

Шинэ хоолойнууд нь одоогийн дамжуулах хүчин чадлыг 50 хувиар нэмэгдүүлэх бөгөөд хотын төвийн одоогийн хэрэглэгчдийн нэмэлт хэрэгцээ болон хойд хэсэгт шинээр холбогдох хэрэглэгчдийн ойрын хэдэн жилийн хэрэгцээг хангах хүчин чадалтай болно

 -Уг төсөлд нийт хэдэн төгрөг зарцуулах вэ?

 -Төслийн хувьд Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциац, Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулсан 41 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 2021-2025 оны хооронд хэрэгжих Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төслийн барилга угсралтын ажлыг эхлүүлж байна. Энэ онд хийгдэх 5а, 3г магистраль шугамын өргөтгөл шинэчлэлийн ажилд нийтдээ 35 орчим тэрбум төгрөг төсөвлөгдсөн.

Халаалтын үйлчилгээг 70 хувиар сайжруулахаар тооцож байна

-Дамжуулах шугам сүлжээний нэвтрүүлэх чадвар 2025 он гэхэд хэрхэн сайжирна гэж харж байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу? 

-Дулаан хангамжийн үр ашгийг шууд тооцоход эрт байна. Гэхдээ дулаан хангамжийн халаалтын үйлчилгээний сайжруулалтыг мэдэрсэн хүмүүс одоогийн байдлаас 70 хувиар дээшилсэн байна гэсэн урьдчилсан тооцоог Дэлхийн банкнаас гаргасан. 

Дамжуулах шугам сүлжээний нэвтрүүлэх чадвар 1.5 дахин нэмэгдэнэ гэж үзэж байгаа. Түүнчлэн хэрэглэгчдийн дулааны эрчим хүчний чанар сайжирч, усны алдагдлыг 1.2 хувиар хэмнэх зэргээр үр дүнд хүрэхээр ажиллаж байна. 2025 он гэхэд 10 мянган айлыг дулаан хангамжид нэмж холбохоор төлөвлөөд байгаа. 

Улаанбаатар хотын дулаан хангамжийг өргөтгөн шинэчилснээр гэр хорооллын айл өрхүүд болон шинээр баригдсан барилга байгууламжийг төвлөрсөн дулаан хангамжийн системд шинээр холбох, одоо байгаа нүүрс хэрэглэдэг халаалтын зуух болон уламжлалт галлагаат зуухыг сольж, шинээр нэмж ашиглахаас урьдчилан сэргийлнэ.

Ингэснээр нүүрсний хэрэглээ болон  агаарын бохирдлын хэмжээ ихээхэн буурах бөгөөд агаарын бохирдол буурснаар хүмүүсийн эрүүл мэнд сайжрах, халаалтын тогтвортой найдвартай ажиллагаанд шилжих урт хугацааны зорилтыг биелүүлэхэд хувь нэмрээ оруулах юм.

-Дулаан хангамжийн сүлжээнд доголдол үүсэж байгаа юу. Тулгарч буй ямар асуудал байна вэ?

-УБДС ТӨХК-ийн мэдлийн нийт 130км орчин хос дулаан дамжуулах шугам байдаг бөгөөд үүний 50 гаруй хувийнх нь насжилтын хугацаа дуусаж элэгдэн яаралтай солих шаардлагатай болсон.

Улаанбаатар хотод нийт хүн амын 47% нь амьдардаг энэ тоог 2035 онд 1.9 саяд хүрнэ гэсэн тооцоо бий бөгөөд энэ хирээр барилгын тоо нэмэгдэж дулаан хэрэгцээ жилдээ 5-6 хувиар өсөж байгаа. Төслийг хэрэгжүүлснээр  347 МВт-аар дулааны эрчим хүчийг хэмнэх юм. 

Эх сурвалж: ikon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна 10 цаг 58 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ 11 цаг 29 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа 11 цаг 58 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна 12 цаг 30 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч 12 цаг 49 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана 13 цаг 12 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно 13 цаг 13 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо 13 цаг 14 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна 13 цаг 47 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ 13 цаг 49 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна 13 цаг 52 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав 13 цаг 54 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Казахстаны цахим засаглалын төвтэй танилцав 16 цаг 3 мин Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон БНСУ-ын Жолланам аймаг хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. 16 цаг 4 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Амбан захирагч Саманта Мостин нар түүхэн айлчлалын үр дүнг танилцуулав 16 цаг 5 мин Уругвай, Колумби, Парагвай ДАШТ-2026-д оролцох эрхээ баталгаажууллаа 16 цаг 7 мин Эх оронч Лоохууз 17 цаг 38 мин Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? 17 цаг 54 мин Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... 18 цаг 6 мин Дэлхийн дундаж насны өсөлт 1939 оноос хойш удааширчээ 18 цаг 51 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Банкны хар жагсаалтыг халлаа Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа...
Top