x

Сурагчдын олимпын наадамд Монголын тамирчид анх удаа оролцоно

Сурагчдын XIX олимпын наадам буюу "Гимназиад-2022"-ыг энэ сарын 14-22-ны өдрүүдэд Франц улс зохион байгуулна. "Гимназиад-2021"-ыг өнгөрсөн онд Казахстан улс зохион байгуулж байжээ 

Харин манай улс уг олимпын наадамд анх удаа оролцох бөгөөд жүдо бөхийн төрөлд хоёр тамирчин дасгалжуулагчийн хамт Франц улсыг зорьж байна. Үүнтэй холбогдуулан Монголын сургуулийн спортын холбооны удирдлага, дасгалжуулагч, тамирчдыг Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр өчигдөр хүлээн авч уулзаж, тэмцээнд нь амжилт хүсчээ. 

Сурагчдын олимпт 69 орны 3,662 тамирчин оролцох бөгөөд спортын 20 төрөлд өрсөлдөнө. Манай улсаас жүдо бөхийн төрөлд Д.Номин, Б.Батдаваа нар оролцох юм. БШУ-ы дэд сайд тамирчидтай уулзах үеэрээ спорт бол хүүхдийг зөв төлөвшил, хүмүүжилтэй, эрүүл чийрэг болгодог. Иймдээ ч ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын бие бялдрыг хөгжүүлэх, биеийн тамирын хичээлийн хөтөлбөрийг сайжруулах, секц дугуйланг хичээллүүлэх гээд бодлогоор анхаарч ажиллаж байгааг онцолсон.

Цаашид сурагчдын олимпт оролцох тамирчдын оролцоог нэмэгдүүлэх, спортын төлөвшлийг бий болгох чиглэлд Монголын сургуулийн спортын холбоотой хамтарч, дэмжиж ажиллахад бэлэн гэдгээ хэлсэн юм.

Сурагчдын XIX олимпын наадам болох Гимназиад-2022-д оролцох тамирчид:

ДОРЖПҮРЭВИЙН НОМИН

Оролцох төрөл: Жүдо бөхийн -57кг
Нийслэлийн лаборатори 1-р дунд сургуулийн 11е ангийн сурагч. Самбо, жүдо бөхөөр 2 жил хичээллэж байгаа. Жүдо бөхийн өсвөр үеийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл /2022 он/, Самбо бөхийн Залуучуудын УАШТ алт /2022 он/, Самбо, жүдо бөхийн аймаг, бүсийн аварга болон нэрэмжит тэмцээнүүдийн алт, мөнгө, хүрэл медалиудтай.

БАТХУЯГИЙН БАТДАВАА

Оролцох төрөл: Жүдо бөхийн -60кг
Баянчандмань ЕБС-ийн 12а ангийн сурагч. Самбо жүдо бөхөөр 6 жил хичээллэж байгаа. Жүдо бөхийн өсвөр үеийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний Алт /2020 он/, мөнгө /2018 он/ хүрэл /2021 он/, 2021 онд Жүдо бөхийн өсвөр үеийн азийн аваргад Монгол Улсаа төлөөлөн оролцож байсан. Самбо бөхийн өсвөр үеийн МУАШТ алт /2022 он/, Монголын хүүхдийн VI их наадмын аварга /2018 он/, Залуучуудын УАШТ хүрэл /2022 он/ медальтай. 

Эх сурвалж: БШУЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна 10 цаг 56 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ 11 цаг 27 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа 11 цаг 56 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна 12 цаг 29 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч 12 цаг 48 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана 13 цаг 10 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно 13 цаг 11 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо 13 цаг 13 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна 13 цаг 46 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ 13 цаг 47 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна 13 цаг 51 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав 13 цаг 52 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Казахстаны цахим засаглалын төвтэй танилцав 16 цаг 1 мин Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон БНСУ-ын Жолланам аймаг хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. 16 цаг 2 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Амбан захирагч Саманта Мостин нар түүхэн айлчлалын үр дүнг танилцуулав 16 цаг 3 мин Уругвай, Колумби, Парагвай ДАШТ-2026-д оролцох эрхээ баталгаажууллаа 16 цаг 6 мин Эх оронч Лоохууз 17 цаг 37 мин Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? 17 цаг 53 мин Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... 18 цаг 5 мин Дэлхийн дундаж насны өсөлт 1939 оноос хойш удааширчээ 18 цаг 50 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Банкны хар жагсаалтыг халлаа Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа...
Top