x

Ц.Элбэгдорж: АН давах ёстой даваагаа давж, орох ёстой шүүлтүүрээр орж байна

Конрад Аденуар Сангаас санаачлан хэрэгжүүлдэг Улс төрийн залуу манлайлагчдын хөтөлбөр буюу KAS Political Empowerment College (KAS-PEC) хөтөлбөрийн тавдугаар сарын уулзалтад Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж урилгаар оролцжээ.

Тэрээр уулзалтаар Украин, Оросын хооронд үүссэн дайны нөхцөл байдал, үүнээс улбаалан Монгол Улсад үзүүлэх нөлөөлөл болон Ардчилсан намын будлиантай асуудлын талаар яриа өрнүүлжээ.

Энэ үеэр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж "Украин НАТО-д элссэн ч ОХУ руу дайрна гэсэн ойлголт байхгүй. Харин жинхэнэ шалтгаан нь Украин ЕХ-той илүү гүнзгий харилцаатай болоод эдийн засаг нь өсөж, Украинчууд Европ руу визгүй зорчдог, ардчилсан хөгжингүй улс болбол ОХУ-аас илүү болно. Энэ нь өнөөгийн Оросын удирдагч нарт муу үлгэр жишээ болно. Эрх чөлөөгөө сонгосон улс орон амжилтад хүрчих бий гэдгээс л Путин айж байгаа" гэлээ. 

Мөн тэрээр "Ялалтын баярыг тохиолдуулан Улаанбаатарт зохион байгуулсан арга хэмжээнд төрийн албан хаагчид оролцсон нь байж боломгүй үйлдэл. Төр ийм алдаа гаргаж болохгүй. Хөршүүдийнхөө өмнө юун дээр хазаараа татах, юунд буулт хийх вэ гэдгээ сайтар бодох хэрэгтэй. ОХУ Украинд дайн зарласны дараа Монголоор дамжин өнгөрөх хийн хоолойн бичиг баримтад гарын үсэг зурсан. Үүнийг хойшлуулж болох байсан. Европт хийн хоолойг хаана гэж байхад өөр нэг газар нээх талаар ярилцаж байна гэсэн Оросын сурталчилгаанд ашиглууллаа. Монгол цэргүүд Улан-Үдэд Ялалтын баярт зориулсан цэргийн парадад оролцлоо. Энэ бол байж боломгүй асуудал" гэсэн юм. 

Мөн үргэлжлүүлэн Ардчилсан намын хагарлын асуудлаар "Ардчилсан нам нийлж нэгдэх хэрэгтэй. Ардчилсан намд үүссэн хагаралд санаа зовж, нийлэх ёстой гэж гишүүд, дэмжигчид ярьж буй нь манай нам давах ёстой даваа, орох ёстой шүүлтүүрээр орж байгаагийн нэг илрэл. Миний бодлоор Ардчилсан нам яван чангарна. Эрх баригч нам ялзрал руу явж байгаа бол Ардчилсан нам өсөлт үзүүлнэ" гэжээ.

Эх сурвалж: GOGO.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна 10 цаг 51 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ 11 цаг 22 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа 11 цаг 51 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна 12 цаг 23 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч 12 цаг 43 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана 13 цаг 5 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно 13 цаг 6 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо 13 цаг 8 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна 13 цаг 41 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ 13 цаг 42 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна 13 цаг 45 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав 13 цаг 47 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Казахстаны цахим засаглалын төвтэй танилцав 15 цаг 56 мин Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон БНСУ-ын Жолланам аймаг хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. 15 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Амбан захирагч Саманта Мостин нар түүхэн айлчлалын үр дүнг танилцуулав 15 цаг 58 мин Уругвай, Колумби, Парагвай ДАШТ-2026-д оролцох эрхээ баталгаажууллаа 16 цаг 0 мин Эх оронч Лоохууз 17 цаг 31 мин Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? 17 цаг 47 мин Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... 18 цаг 0 мин Дэлхийн дундаж насны өсөлт 1939 оноос хойш удааширчээ 18 цаг 44 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Банкны хар жагсаалтыг халлаа Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа...
Top