x

ФОТО: 84 дүгээр сургуулийн урд талын гарааш чөлөөлсөн талбайг тохижуулж дуусчээ

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, Ерөнхий боловсролын 84 дүгээр сургуулийн урд байрлах 53 тоосгон гараашийг буулган, иргэдийн санал, хүсэлтийн дагуу тохижилтын ажлыг эхлүүлсэн.

Тухайн газар нь сургуулийн бүсэд хамаардаг ч явган хүний зам байхгүйн улмаас зорчиход хүндрэлтэй нөхцөл байдалтай байв.

Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу тус гараашнуудыг чөлөөлж, Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төвөөс тохижилтын ажлыг хийж гүйцэтгэлээ.

Чөлөөлсөн газар иргэдээс санал авахад нийт талбайн 70 хувьд ногоон байгууламж, 30 хувьд авто зогсоол байгуулахыг хүссэн бөгөөд тохижилтын ажлыг иргэдийн санал, хүсэлтийн дагуу хийж гүйцэтгэв. Уг ногоон байгууламжийн цэвэрлэгээ, үйлчилгээг цаашид тухайн хороо болон “Шинэ зуун” СӨХ хариуцахаар болжээ.

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх “Дүүрэг орон нутаг, нийслэл, УИХ-тайгаа нягт уялдаа холбоотой ажиллаж, цар тахлын хүнд үед дотоодын, тэр дундаа Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, байгууллагуудаа дэмжин уг тохижилтын ажлыг хийсэн. Энэ жилийн хувьд манай дүүрэг 400 орчим гарааш, хашаа, хайсыг буулгаж, газар чөлөөлсөн бол ирэх жил энэ ажлаа эрчимжүүлж, 700 гаруй гарааш, хашаа, хайсыг буулгана. Иргэддээ зориулсан, нэн шаардлагатай ногоон байгууламж, авто зогсоол, явган хүний зам зэргийг шийднэ” хэмээв.

84 дүгээр сургуулийн урд талбайн тохижилтын ажлыг хийхэд ашигласан тоосго, гэрэл, мод зэрэг бүх материалыг Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг үндэсний аж ахуйн нэгжүүд хийсэн юм. Ингэснээр 250-300 сая төгрөгөөр хийх ажлыг дүүрэг өөрсдөө бие даан, нэг дахин хямд буюу 120 сая төгрөгийн өртгөөр хийж гүйцэтгэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 3 цаг 24 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 3 цаг 44 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 3 цаг 48 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 3 цаг 51 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 3 цаг 59 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 4 цаг 48 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 4 цаг 48 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 4 цаг 51 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 6 цаг 45 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 7 цаг 41 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 7 цаг 47 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 7 цаг 52 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 8 цаг 9 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 8 цаг 16 мин Түүх бол сургамж-багш 8 цаг 19 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 8 цаг 24 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 8 цаг 29 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 8 цаг 32 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 9 цаг 56 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 10 цаг 2 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна
Top