x

Д.Амартүвшин: УИХ-ын гишүүд Засгийн газартаа хариуцлага тооцож чадахгүй бол өөрсдөө тарцгаа!

Тэвчээр тасарлаа хөдөлгөөний зохицуулагч, иргэн Д.Амартүвшин өдөр бүр төв талбай дээр очиж хуулийн тэгш үйлчлэлийг шаардаж байгаа билээ. Тэрээр эрх баригчид өөрсдийн баталсан хуулиа өөрсдөө зөрчиж, шаардлага тависан иргэдийг хорих анги руу зөөж байгааг эсэргүүцэж байгаа юм. Иргэдийн зүгээс үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдаж байгааг хурцаар шүүмжилж, дарга нарт өөр, иргэдэд өөрөөр үйлчилж байгаа ковидын хуулийг цуцлахыг шаардаж байна. Мөн ковидын үеийн хуулийг зөрчсөн дарга нарт хариуцлага тооцохыг шаардсаар байна.

Тэгвэл өнөөдөр нүүрс тээврийн жолооч нар төв талбай дээр суулт зарлаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлээд байна. Эдгээр иргэд 14:00 цагаас өмнө хариу шаардлагад хариу ирүүлэхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжилнэ гэдгээ мэдэгдлээ. Энэ үед Сүхбаатарын талбай руу нүүрс тээврийн автомашинтай очсон иргэнийг цагдаагийн байгууллагаас баривчлаад байна.

Энэ талаар иргэн Д.Амартүвшин өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Иргэдийн тэвчээрүүд тасраад эхэлж байна. Олон сарын турш Замын-Үүд дээр гацсан жолооч нар өнөөдөр талбай дээр хүрээд ирлээ. Төр засаг хийх ёстой, хийнэ гэсэн ажлаа хийгээгүй байна. УИХ-ын гишүүд Засгийн газартаа хариуцлага тооцож чадахгүй бол өөрсдөө тарцгаа. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ 400 ам.доллар хүрчээд байна. Гэтэл манай улс нүүрсээ гаргаж чадахгүй байна. Нүүрс тээвэр хийх ёстой жолооч нар нь хотод машинтайгаа орж ирээд, жагсаж байна.

Монгол Ардын нам Сингапур, Хонг Конг шиг хөгжүүлэх хэмжээнд сонгогдлоо. Юу ч хийж чадахгүй байна. Та нар ажлаа хийж чадахгүй байна гэж хэлсэн залуусыг баривчлаад аваад явчлаа. Л.Оюун-Эрдэнэ албан тушаалтайгаа үлдэхийн тулд монголын ард түмнээр туг тахиж байна. Замын-Үүдийн асуудлыг одоо болтол шийдээгүй байна шүү дээ. Энэ Засгийн газар ажлаа хийж чадахгүй байна. Сошилаар нэг шоудсан хүн. Ганц Замын-Үүдийн асуудлыг шийдэж чадахгүй байна шүү дээ.

Монгол Ардын нам мөнгөөр яаж сонгууль хийдгийг харлаа. Олонхи болоод ч ажил чаддаггүй гэдгийг ч харлаа. УИХ энэ ажлаа хийж чаддаггүй, хууль дүрмээ зөрчдөг энэ хүмүүстээ хариуцлага тооцож чадахгүй бол өөрсдөө тар" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 3 цаг 17 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 3 цаг 37 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 3 цаг 40 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 3 цаг 44 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 3 цаг 51 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 4 цаг 40 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 4 цаг 41 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 4 цаг 43 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 6 цаг 37 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 7 цаг 34 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 7 цаг 40 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 7 цаг 44 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 8 цаг 1 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 8 цаг 9 мин Түүх бол сургамж-багш 8 цаг 11 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 8 цаг 17 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 8 цаг 22 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 8 цаг 24 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 9 цаг 48 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 9 цаг 54 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна
Top