x

"Гуравдугаар тунг хийлгэсэн иргэд халдвар авч байна гэдэг ташаа мэдээлэл"

"Вакцины сэргээх нэмэлт тунг тариулсан иргэдийн 1 хувь нь халдвар авсан"

Нийслэлийн Онцгой комиссоос цаг үеийн асуудалтай холбогдуулан мэдээлэл хийлээ. 

Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар:

-Нийслэлийн иргэдийн 70 гаруй хувь нь коронавирусийн эсрэг вакцины хоёр тунг хийлгэсэн. Харин гурав дахь тунг 10 гаруй хувь нь хийлгээд байна.

Вакцины гурав дахь тунг хийлгэсэн иргэдийн эзлэх хувь ийм бага байгаагийн шалтгаан нь "Гуравдугаар тун тариулсан иргэд халдвар авч байна" гэх олон нийтийн сүлжээнд тархсан ташаа мэдээлэлтэй холбоотой. Тухайн мэдээлэл нь ор үндэсгүй гэдгийг хэлье.

Тодруулбал, өнөөдрийн байдлаар коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тунг тариулсан иргэдийн нэг орчим хувь нь л халдвар авсан байна.

Вакцин тариулснаар халдвар огт авахгүй гэсэн үг биш ч гэлээ амь насыг эрсдэлээс хамгаалах ач холбогдолтой. Тиймээс вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

"Халдварын идэвхжил өндөр байгаа үед вакцинд идэвхтэй хамрагдах нь чухал"

НЭМГ-ын дарга Б.Бямбадорж:

-Сүүлийн долоо хоногт буюу есдүгээр сарын 27-ноос аравдугаар сарын 3-нд нийслэлд 1,220 хүн нэмэлт тунгийн дархлаажуулалтад хамрагдсан байгаа юм. Энэ нь дархлаажуулалтад хамрагдах иргэдийн идэвх сул байгааг харуулж байна.

Халдварын идэвхжил өндөр байгаа ийм үед вакциндаа идэвхтэй хамрагдах нь чухал. Дэлхий дахинд вакцин нь хүндрэл болон нас баралтаас сэргийлнэ гэдэг нь батлагдсан.

Иймд иргэд халдварын эрсдэлээс сэргийлж өөрт хамгийн ойр байрлах дархлаажуулалтын цэгт очиж нэмэлт тунг хийлгэх хэрэгтэй.

Коронавирусийн халдварын зэрэгцээ томуугийн улирал эхэлж байна. Энэ жил улирлын томуугийн вакцинжуулалтыг есдүгээр сард эхлүүлсэн бөгөөд зорилтод бүлгийн иргэд болон 2-11 насны хүүхдүүдэд хийсэн. Нийслэлийн хэмжээнд улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт 89.7-94.4 хувьтай байгаа.

Тодруулбал, жирэмсэн эмэгтэйчүүдийн 89.7 хувь, 2-11 насны хүүхдүүдийн 94.4 хувь улирлын томуугийн вакцинд хамрагдсан.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 3 цаг 17 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 3 цаг 37 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 3 цаг 40 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 3 цаг 44 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 3 цаг 51 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 4 цаг 40 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 4 цаг 41 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 4 цаг 43 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 6 цаг 37 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 7 цаг 34 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 7 цаг 39 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 7 цаг 44 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 8 цаг 1 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 8 цаг 9 мин Түүх бол сургамж-багш 8 цаг 11 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 8 цаг 17 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 8 цаг 22 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 8 цаг 24 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 9 цаг 48 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 9 цаг 54 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна
Top