Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан боловсролын тогтолцоо, багш нарын ажлыг хэрхэн үнэлдэг болох талаар болон хүүхдүүдийг хооронд нь өрсөлдүүлэх бус тухайн хүүхдийг хүүхэд бүрийн онцлогт тохирсон сургалт өгч байх талаар байр суурийг илэрхийллээ.
Тэрээр "Сургууль хоорондыг өрсөлдүүлдэг, багш нарыг хооронд нь өрсөлдүүлдэг энэ загвараас бид сална. Сурагчдыг хооронд нь өрсөлдүүлэхгүй. Олимпиадын хүүхдүүд гээд тасалж аваад бэлдэх биш харин хүүхэд бүрийн онцлогт тохирсон сургалтын хөтөлбөрүүдийг гаргах ёстой юм.
Өөрөөр хэлбэл, сурагчдад ахиц дэвшлийн үнэлгээг хийж, багшийн ажлыг дүгнэн үр дүнд суурилсан санхүүжилт хэмээн урамшуулал олгодог болох нь зөв. Мөн үүний зэрэгцээ "Чадварлаг багш" хөтөлбөрийг хэрэгжүүлээд явах нь зүйтэй гэж харж байгаа" гэлээ.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан орон нутагт ажиллаж байна.