x

Л.Энх-Амгалан: Халдварын тоо буурвал танхимын хичээлийг нэмэгдүүлнэ

Цар тахлын халдварын тархалтын нөхцөл байдлаас хамаарч хичээлийг энэ сарын 1-нээс эхлэн 5/9 зарчим буюу танхимын болон танхимын бус хосолсон хэлбэрээр зохион байгуулж байна.

Зохион байгуулалт, хичээлийн явцын талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга нар мэдээлэл хийлээ.

ЕСДҮГЭЭР САРЫН 3-НЫ ӨДРИЙН БАЙДЛААР:

Нийт ерөнхий боловсролын 258 сургуулийн 4588 бүлгийн 97,849 сурагч танхимаар хичээллэсэн. Танхимын болон танхимын бус хосолсон хэлбэрээр ерөнхий боловсролын 505 сургуулийн 16,762 бүлгийн 514,364 сурагч хичээллэж байна.

Халдварын тохиолдол илэрсний улмаас 100 сургуулийн 1133 бүлгийн 29023 сурагч цахим хэлбэрт шилжсэн. Үүнээс 10 сургууль, 90 бүлэг, 3736 суралцагч нь Улаанбаатар хотод байна.

Танхимын бусаар буюу зайн хэлбэрээр 100 хувь суралцах хүсэлт гаргасан 330 сургуулийн 28803 суралцагч байна. Эдгээрийн 68,9%-ийг Улаанбаатар хот болон аймгийн төвийн сургуулийн суралцагчид эзэлж байгаа юм.

ЕСДҮГЭЭР САРЫН 10-НЫ ӨДРИЙН БАЙДЛААР:

Нийт ерөнхий боловсролын 205 сургуулийн 4150 бүлгийн 86,000 сурагч танхимаар хичээллэж байна. Танхимын, танхимын бус хосолсон хэлбэрээр ерөнхий боловсролын 552 сургуулийн 17240 бүлгийн 519,179 сурагч хичээллэж байна.

Халдварын тохиолдол илэрсний улмаас 245 сургуулийн 1592 бүлгийн 43351 сурагч цахим хэлбэрт шилжсэн. Үүнээс 64 сургууль, 322 бүлэг, 13240 суралцагч нь Улаанбаатар хотод байна.

Танхимын бусаар буюу зайн хэлбэрээр 100 хувь суралцах хүсэлт гаргасан 330 сургуулийн 32836 суралцагч байна. Эдгээрийн 57,1%-ийг Улаанбаатар хот болон аймгийн төвийн сургуулийн суралцагчид эзэлж байгаа юм.

МОНГОЛ УЛСАД 0-17 НАСНЫ ХҮҮХДИЙН ДУНД БҮРТГЭГДСЭН КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ТООН МЭДЭЭЛЭЛ:

9 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар коронавируст халдвараар өвчилсөн 0-18 хүртэлх насны 43,135 хүүхэд байгаа нь нийт 217,741 тохиолдлын 19,8%-ийг эзэлж байна.

9 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар коронавируст халдвараар 0-17 насны 696 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт 51,843 тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь нийт тохиолдлын 19,5%-ийг эзэлж байна. Тоон мэдээллээс харахад хичээлийн үйл ажиллагаа танхим, танхимын бус хэлбэрээр эхэлснээс хойш халдварын тохиолдол нэмэгдээгүй байна.

Улсын хэмжээнд "Ковид-19"-ийн эсрэг вакцины хамрагдалтыг авч үзвэл 12-15 насны хүүхдийн 89 хувь нь нэгдүгээр тунд, 76 хувь нь хоёрдугаар тундаа хамрагджээ.

2021 оны 35 дугаар долоо хоногт нийт 11,212 ойрын хавьтал тогтоогдсоноос 8673 буюу 77,4 хувь нь гэр бүлийн орчноос халдвар авч байна. Хүүхдүүд сургуулийн орчноос илүүтэй гэр бүлийн орчноос халдвар авч байгаа нь дээрх судалгаанаас харагдаж байна. Иймд халдварын тоо буурвал танхимын хичээлийг нэмэгдүүлнэ гэдгийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдэгдлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… 48 мин Япон, Төв Азийн орнууд “Токиогийн тунхаглал”-ыг баталж, эдийн засгийн харилцаагаа бэхжүүлнэ 56 мин Хайнанийн ЧХБ протекционизмын эсрэг Хятадын байр суурийг илэрхийлж байна 1 цаг 1 мин Африкийн Үндэстнүүдийн цомын тэмцээн Мароккод эхэллээ 1 цаг 2 мин Арванхоёрдугаар сарын 29-нд бүх нийтээр амарна 1 цаг 4 мин Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоо хоногт 1526 дуудлага иржээ 1 цаг 8 мин Нигерид хулгайлагдсан 130 хүүхэд суллагджээ 1 цаг 13 мин Нийслэлд 13 байршлын 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчиллээ 1 цаг 18 мин Завхан аймгийн шагайн харвааны тэргүүн оны шилдэг тайлбарлагчаар шалгарч, "Даян мэргэн" төсөл амжилттай хэрэгжжээ. 1 цаг 18 мин Нийслэл, орон нутагт гал түймэр, ослын дуудлага нэмэгдэж, 12 иргэний амь насыг авран хамгааллаа 1 цаг 18 мин Яаралтай тусламжаар үзүүлсэн хүүхдийн 65.3% нь томуу, томуу төст өвчний халдвартай байна 1 цаг 26 мин 1-4 дүгээр ес үргэлжлэх үед хүйтний эрч оргилдоо хүрнэ 1 цаг 33 мин Жангар тууль хайлах үйл ажиллагаа дөрөв дэх жилдээ амжилттай боллоо 1 цаг 35 мин Энэ долоо хоногт Монгол Улсад өрнөх онцлох үйл явдлууд 3 цаг 0 мин Авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай НҮБ-ын тогтоолыг батлууллаа 3 цаг 1 мин Хавдар судлалын үндэсний төв мэс заслын эмчилгээнд робот ашиглана 3 цаг 5 мин Оюу толгойн асуудлаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулахаар боллоо 3 цаг 6 мин Баянзүрх дүүргийн 45, 268 дугаар цэцэрлэгийн засварын ажил дуусав 3 цаг 10 мин "Паддингтоны адал явдал" киноны найруулагч лабубугийн тухай кино хийнэ 3 цаг 12 мин Цагаан алтны үнэ 14 жилд байгаагүй дээд түвшинд хүрлээ 3 цаг 17 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top