Өнөөдөр коронавируст халдварын улмаас оролцож чадаагүй сурагчид ЭЕШ Есдүгээр сарын 02-ноос 04-ний өдрүүдэд нөхөн өгнө.
Шалгалт өнөөдөр англи хэлний хичээлээр эхэлж байна.
Тодруулбал, наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулсан Элсэлтийн ерөнхий шалгалтад коронавируст халдварын улмаас оролцож чадаагүй шалгуулагчдаас Есдүгээр сарын 02-ноос 04-ний хооронд шалгалт авахаар болсон билээ.
Ингэхдээ эмнэлгийн магадлагаа, ЭМЯ-наас ирүүлсэн мэдээллийг үндэслэн шалгалтад оруулах юм. Бусад шалтгааны улмаас шалгалт өгч чадаагүй сурагчид шалгалтад орох боломжгүй аж.