x

Б.Ууганбат: 72 цагийн дотор дахин PCR шинжилгээ өгөх боломжгүй

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт Зургаадугаар сарын 9-16-ны хооронд иргэдээс нийт 2.217 дуудлага ирснээс 2015 буюу 90.9 хувьд нь үйлчилжээ.

Үүнээс НОК-ын шийдвэр үйл ажиллагаатай холбоотой дуудлага 105 буюу 5.21 хувийг эзэлж байна.  Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 17 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа хоёр минут байгаа юм.

Мөн дархлаажуулалтын явуулын болон суурин цэгийн байршлыг 1800-1200 тусгай дугаарын утас, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудас болон фэйсбүүк хуудасны чатботоос авах боломжтой.

1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа асуултад нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат хариулт өглөө. 

-Худалдаа, үйлчилгээний байгууллагууд ямар цагийн хуваариар ажиллаж байгаа вэ?

-Засгийн газрын тогтоол, Улсын Онцгой комиссын тушаал, хурлын тэмдэглэлийг үндэслэн Нийслэлийн Засаг дарга Коронавируст халдварын тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлэх тухай захирамж гаргасан.

Захирамжаар хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газар (ресторан, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, кофе шоп, цайны газар, буфет, явуулын үйлчилгээтэй хоолны газар)-ын танхимын болон гадна талбайн үйлчилгээг зургадугаар сарын 17-наас долоо хоногийн хугацаатай түр хориглолоо.

Түүнчлэн амралт, жуулчны газрын үйл ажиллагааг мөн хугацаагаар хязгаарлахаар болсон. Хязгаарлалт тогтоогоогүй худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-22:00 цаг хүртэлх хугацаагаар тогтоосон юм.

-Жирэмсэн эхчүүд хэрхэн вакциндаа хамрагдах вэ?

-Зургадугаар сарын 14-нөөс эхлэн жирэмсэн эхчүүдийг Файзер буюу Комирнэти (BNT 162b2) вакцинд хамруулж эхэлсэн. Вакцины I тунг жирэмсний 14 дэх долоо хоногоос хойших хугацаанд, II тунг жирэмсний 36 дахь долоо хоногоос өмнөх хугацаанд сайн дурын үндсэн дээр хийнэ. 36 дахь долоо хоногоос өмнө II тунгаа авч амжаагүй жирэмсэн эмэгтэйчүүд төрснөөс хойш 42 хоногийн дараа II тундаа хамрагдах боломжтой.

Жирэмсэн эхчүүд http://vis.health.gov.mn.survey хаягаар цаг авч, дүүрэг болгоны нэг цэг дээр дархлаажуулалтад хамрагдах юм.

-Ойрын хавьтал болсон бол хаана мэдэгдэх вэ?

-Шинжилгээний хариу эерэг гарсан, батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон тохиолдолд харьяа дүүргийнхээ тандалт, хариу арга хэмжээг зохицуулах штабтай дараах утсаар холбогдож, мэдээлэл авах боломжтой юм.

Тодруулбал,

  1. Баянгол дүүрэг-89121177

  2. Баянзүрх дүүрэг-19001063, 70150065

  3. Сүхбаатар дүүрэг-70003910

  4. Сонгинохайрхан дүүрэг-79976000, 70172827, 70172313

  5. Хан-Уул дүүрэг-70043085

  6. Чингэлтэй дүүрэг-70007105

  7. Налайх дүүрэг-70233464

  8. Багануур дүүрэг-70212903

  9. Багахангай дүүрэг-7049103 утсаар мэдээлэл авах боломж нээлттэй.

Дархлаажуулалтын хувь нэмэгдэж байгаа энэ үед коронавирус халдварыг илрүүлэх шинжилгээний тоог багасгаж, зорилтот бүлгийг шинжилгээнд хамруулах нэн чухал байгаа.

Иймд ЭМЯ-ны хүсэлтээр eruul.gerege.mn шинжилгээний системд PCR шинжилгээг 72 цагийн дотор дахин бүртгэхгүй байх тохиргоо хийсэн.  Тиймээс 72 цаг дотор дахин шинжилгээ өгөх боломжгүй гэсэн үг юм.

Нийслэлийн хэмжээнд шинжилгээний цэгүүд зөвхөн түргэвчилсэн шинжилгээ авч байгаа бөгөөд хөдөө, орон нутагт халдварын тархалт ихсэж байгаатай холбогдуулан орон нутагт зорчих вакцины бүрэн тунд хамрагдсан, өвдөөд эдгэснээс бусад иргэн зорчих аймгийнхаа онцгой комиссоос шаардаж буй шинжилгээний хариутай зорчино.

Тандалт, хариу арга хэмжээний үйл ажиллагааг өргөжүүлж, эмнэлгийн тусламж, үйлчилгээг нэмэгдүүллээ. Тодруулбал, тандалт хариу, арга хэмжээний үйл ажиллагааг өргөжүүлж, ковидын нэгдсэн лавлах 119 утсанд мэргэжлийн эмч нар зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаж байна.

-Шинжилгээний цэгүүд хаана ажиллаж байгаа вэ?

-Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт суурин гурав, явуулын гурван шинжилгээний цэг ажиллаж байна. Дараах байршлуудад 09:00-12:00 цагийн хооронд шинжилгээ авч байна.

Үүнд:

  1. Баянгол дүүрэг-96 дугаар цэцэрлэг

  2. Сүхбаатар дүүрэг- 143 дугаар цэцэрлэг

  3. Чингэлтэй дүүрэг-74 дүгээр цэцэрлэг

  4. Баянзүрх дүүрэг- Баянзүрх дүүргийн авто оношлогооны төвийн зогсоол

  5. Сонгинохайрхан дүүрэг- 5 шарын төмөр замын гарамын ард байрлах Номин агуулах худалдааны гадна талбай

  6. Хан-Уул дүүрэг- Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбай.

Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Нигерт хулгайлагдсан 300 сурагчаас 50 нь зугтаж, гэр бүлдээ эргэн иржээ саяхан Украины асуудлаар Америк, Европын хэлэлцээ хурц уур амьсгалтай өрнөв 48 мин Завсрын сюртүктэй гахай 1 цаг 40 мин Хятад улс гурав дахь жилдээ дэлхийн тэргүүн авто экспортлогч хэвээр гэдгээ бататгав 1 цаг 43 мин Японы Ерөнхий сайдын Тайванийн тухай мэдэгдэл олон улсын анхаарлыг татав 1 цаг 49 мин “Херо” Б.Баатар: Төрийн бодлогод оролцож байсан тохиолдол байхгүй 2 цаг 6 мин Улирлын томууны улмаас сурагчдын амралтыг наашлуулах санал гаргав 2 цаг 13 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 2 цаг 15 мин Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо 2 цаг 15 мин Үерийн улмаас Вьетнамд 300 сая долларын хохирол учирчээ 2 цаг 18 мин Казахстаны боксчинг Дэлхийн боксын холбооны тэргүүнээр сонгов 2 цаг 23 мин Беларусьт хоригдож байсан Украины иргэдийг суллажээ 2 цаг 32 мин Италийн шигшээ баг Дэвисийн цомыг өргөлөө 2 цаг 39 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 2 цаг 44 мин Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 23 цаг 14 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 47 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ
Top