x

Вакцинжуулалтын түүх: Эхнээсээ өнөөдрийг хүртэл

COVID‑19 халдварын эсрэг үйлчилгээтэй вакцин нэг жил гаруй дотор л бүтээгдэж, дэлхийн олон улс орон иргэдээ вакцинжуулж байна.

Вакцинтай холбоотойгоор түүний түүхтэй танилцья. Ер нь бол вакцин гэдэг нь францаар үхрийг хэлдэг ажээ.

XVI зууны дунд үе

Салхин цэцгийн вирус

Хятадын эртний шинжлэх ухааны ном сударт салхин цэцгийн хөнгөн хэлбэрээр эрүүл хүмүүсийг өвчлүүлэн халдвараас урьдчилан сэргийлж байсан тухай бичлэг байдаг. Тэр практикийн эх сурвалжид эрүүл хүмүүс өвчтөний арьсны хэсгийг үнэрлэн халдвар авч байсан гэжээ. Ийм аргыг X–XI зуунуудад хэрэглэдэг байсан гэх мэдээлэл байдаг аж.

XVIII зууны эхэн

Леди Монтегю. Жонатан Ричардсоны зурсан зураг, 1725 оны орчим

Европ салхин цэцгийн хүнд өвчлөлтийг гаргахгүйн тулд өвчтөний цэвдрүүний шүүсийг арьсан дор хийж байсан дорнын практикийн мэдээллийг идэвхтэй сонирхон тараах болжээ. Грекийн эмч Эммануил Тимони ярихдаа, тийм аргыг Кавказ дахь Османы эзэнт улсад хэрэглэж байсан гэжээ. Константинопольд сууж байсан Английн элчингийн эхнэр леди Мэри Уортли Монтегю Британид эргэн ирсний дараа энэ аргыг нэвтрүүлж эхэлжээ.

1796–1798

Эдвард Женнер хүүг тарьж байгаа нь. Эжен Эрнест Ильмаше. 1884 он

Эмч Эдвард Женнер салхин цэцгийн тарилгыг үхрийн салхин цэцгээр хийх аргын үр дүнг амьдралд үзүүлжээ. Тийм тарилгатай хүмүүс хөнгөнөөр өвчлөхийн зэрэгцээ халдвар хүнээс хүнд халддаггүй, жинхэнэ салхин цэцгийн эсрэг дархлааг үүсгэж байжээ. Энэ аргыг өмнө нь мэддэг байсан.

Тухайлбал, 1774 онд фермер Бенжамин Жести үхрийн дэлэнгийн тууралтын шингэнээр эхнэр хүүхдээ өвчлүүлэн дахлаажуулсан байв. Гэхдээ Женнер л үхрийн салхин цэцэгээр тарилга хийлгэх нь аюулгүй, ашигтай гэдгийг анхлан нийтэд ойлгуулжээ.

1860-аад онууд

Луи Пастерын ажлын багаж хэрэгсэл ба торго нэхэгч эрвээхэйн хүр хорхойууд

Химийн эрдэмтэн Луи Пастер нянгийн онолыг үндэслэгч юм. Тэрээр торго нэхэгчийн хүр хорхойн халдварт өвчнийг судлаад хүн, малын халдварт өвчний шалтгаан нь микро организм гэсэн дүгнэлтэд хүрчээ.

1880-аад онууд

Галзуугийн вирусний хэсэг эсийн гадрага дээр

Шүлхий, галзуугийн эсрэг вакциндаа ашиглахын тулд Пастер өвчний өдөөгчийг сулруулах арга олсон байв. Тэрээр вакцинаа галзуу нохойд зуулгасан Йозеф Майстер гэсэн хөвгүүн дээр 1885 онд амжилттай туршжээ. Шинжлэх ухааны хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөний дараа Пастер тарилгын станцуудыг зохион байгуулж эхэлжээ.

1890-ээд онууд

Микробиологичид Фридрих Лёффлер, Эмиль Ру нар сахуу өвчний дараа нянгаас гадна тэдний ялгаруулдаг токсин буюу хорт бодис аюултайг тогтоосны дараа эмч Эмиль Адольф фон Беринг халдвартай хүмүүсийн цуснаас ялгаруулсан хамгаалалтын уургаар хорт бодисний эсрэг ийлдэс бүтээсэн ба мөн тэр цагаар биохимич Пауль Эрлих төрлөх дархлаа буюу антитело (немец хэлээр antikörper) гэсэн нэр томъёогоор өвчин өдөөгчийн эсрэг үүсдэг хамгаалалтын уургийг нэрлэсэн байна.

1813

Эмиль фон Беринг (баруун талд нь) туслахынхаа хамт

Токсин ба токсины эсрэг хольцоос фон Беринг өөрийн судалгааг хөгжүүлсээр сахуугийн эсрэг вакциныг бүтээжээ.

1986

 

Вакцины хоёр дахь үеийг генийн инженерийн технологийг ашиглан бүтээжээ. Цэвэрлэгдэж, өөрчлөлтөд оруулсан вирусний уураг организмд дархлалыг өдөөн гаргаж өгөх ёстой байв. Тийм өөрчлөлт бүхий Вгепатитын эсрэг вакциныг биохимичид чилийн Пабло Валенсуэла америкийн Уильям Раттер хоёр ерээд онуудад бүтээжээ.

1990-ээд онууд

Гурав дахь үеийн ДНК вакциныг бүтээх боломжийн анхны туршилтууд хийгдэж эхэлжээ. Түүний зарчмаар бол мах бодид хиймлээр бүтээсэн генийн зохиомжийг оруулан суулгаж өгөх ёстой. Тэр нь танил биш өвчний өдөөгчийн эсрэг хамгаалалтын синтезийн уургийг үүсгэн организмыг хамгаалах ёстой. Өнөөдөр ДНК-вакциныг хүний дархлалд ашиглаж эхлээгүй байгаа билээ.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
С.Зоригийн хэрэг ба Л.Оюун-Эрдэнийн хээрийн шүүх 18 цаг 47 мин Баянхонгор аймагт хууль зөрчиж олгосон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо 21 цаг 0 мин Олон хар хэрээн дундах ганц "цагаан хэрээ" 21 цаг 31 мин Эверестэд авирахаар явсан Монголын хоёр уулчны нэгийнх нь цогцсыг олжээ 23 цаг 28 мин “Нээлттэй ирээдүй” арга хэмжээ Дархан, Эрдэнэт, Хөвсгөл аймагт... Өчигдөр 11 цаг 38 мин Ц.Элбэгдорж: Гурван зүйлд төвлөрч хэдэн үг хэлье. Найман жил, АН, Хууль Өчигдөр 11 цаг 34 мин “Улаанбаатар марафон 2024” өдөрлөг болоход 8 хоног үлдлээ Өчигдөр 10 цаг 12 мин Б.Очирваань: Үүнээс илүү баяр жаргалыг амьдралдаа мэдэрч байсангүй Өчигдөр 09 цаг 53 мин Нийтийн тээврийн автобуснууд үнэгүй WIFI-тай болно Өчигдөр 09 цаг 35 мин Дэлхийн 48 оронд хүлээн зөвшөөрөгддөг Халал гэрчилгээг Монгол улсад албан ёсоор олгожээ Өчигдөр 09 цаг 13 мин Энэ зун төв болон зүүн аймгуудын нутгаар ус ихтэй, аадар борооны давтамж ихсэх төлөвтэй байна Өчигдөр 08 цаг 54 мин Инновац, эрчим хүчний үр ашиг, сэргээгдэх эрчим хүчний олон улсын үзэсгэлэн, хурал болж байна Өчигдөр 08 цаг 36 мин Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно Өчигдөр 08 цаг 18 мин Н.Туяа: Эрх баригчид Монголд Кастын систем үүсгэх бодлого хэрэгжүүлж байна Өчигдөр 08 цаг 15 мин Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн барилаа Уржигдар 18 цаг 26 мин Гал унтраах дрон, роботыг аврах ажиллагаанд ашиглахад бэлэн болжээ Уржигдар 17 цаг 38 мин Физикч, эрдэмтэн Н.Тэгшбаярыг намын жагсаалтад оруулахыг АН-ын даргад уриалав Уржигдар 16 цаг 01 мин Бурхан багшийн их дүйчин өдөрт зориулсан хүндэтгэлийн жагсаал хийнэ Уржигдар 14 цаг 33 мин ХҮНам ба М.Энхсайхан: Гомдлын улс төр Уржигдар 14 цаг 07 мин Хуулийн төсөл: Хувийн хэвшил өндөр настны асрамжийн газар ажиллуулж болно Уржигдар 14 цаг 00 мин
iИх уншсан
Торгоны замаар аялагч Монголын нутагт зодуулж бэртсэний улма... Шинэ цагийн Монгол: Хэлбэрийн ялалт & Агуулгын ялагдал ХҮНам ба М.Энхсайхан: Гомдлын улс төр Э.ЭНЭРЭЛ: Сонгуулийг зөвхөн нэг талын үйл ажиллагаа гэж харж... “Хивсэн бөмбөгдөлт” Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учир сонгогчдын анха... Хөх хотын тэмдэглэл Олон хар хэрээн дундах ганц "цагаан хэрээ" С.Зоригийн хэрэг ба Л.Оюун-Эрдэнийн хээрийн шүүх Монгол сүгсэлзүүрийн Америк ориг Хүүхдийнхээ амиар одон зүүхдээ тулаагүй шүү, Ерөнхийлөгч өө!... Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт... Өнөөдөр, маргааш нөөцийн мах худалдаалах цэгүүд Өнөөдөр засвартай байгаа авто замууд Ц.Элбэгдорж: Гурван зүйлд төвлөрч хэдэн үг хэлье. Найман жил... Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно... Зээлээ төлсөн ч Хар жагсаалтад үлдсэн 127,761 иргэн, ААН-ийн... Эверестэд авирахаар явсан Монголын хоёр уулчны нэгийнх нь цо... Б.Энхбаяр: Ч.Сайханбилэг бийлэгжүү, холбоо сүлбээтнүүд нь хэ... Энэ зун төв болон зүүн аймгуудын нутгаар ус ихтэй, аадар бор...
Top