x

Метрийн систем хэзээ анх батлагдсан бэ?

Метрийн систем хэзээ анх батлагдсан бэ?

Хэмжилт (эртны Франц хэлээр mesurement) бол аливаа объект болон үйл явдлыг тоогоор илэрхийлж буй хэрэг юм. Энэ нь байгалийн шинжлэх ухаан, технологи, эдийн засаг ба тоон судалгаа шинжилгээ зэрэг олон шинжлэх ухааны тулгын чулуу болдог. 

Жин, уртын хэмжээний нэгдсэн системийг XVIII зууны хоёрдугаар хагаст Францын ШУА боловсруулан бүтээж уртын нэгжийн хэмжээг метр гэж нэрлэн системийг өөрийг нь метрийнх гэж нэрлэсэн байв. Систем зөвхөн метр дээр үндэслэгдэн түүнээс бусдыг нь тогтоожээ. Талбайн нэгжийн хэмжээг квадрад метр, жингийн хэмжээг  килограмм гэж тогтоожээ.

Метрийн системийн хэмжилтэд шилжсэнийг Францын хувьсгалын ололт гэдэг ч ер  бол түүний суурийг XVI Людовик хаан тавьжээ. 1791 оны гуравдугаар сарын 30-нд Үндэсний ассамблей Францын Шинжлэх ухааны академид байгалийн үзүүлэлтүүд дээр тулгуурласан  үндсэн хэмжилтийн нэгжүүдийг бүтээх үүрэг өгчээ. Тусгай комисс байгуулсан байлаа. Шинэ системийг хүлээн автал улс орныхоо хувьсгалын замбраагүй байдлыг янзлах хэрэгтэй байсан ба дөрвөн жил шаардагджээ.

Францын эрдэмтдийн дэвшүүлснээр 1 метр гэдэг нь Дэлхийн экватороос, Парис хотыг дайран Умард туйл хүрэх зайн 1/10,000,000-тэй тэнцүү хэмжээг үндэс болгон авчээ. Энэ стандартыг дэлхий даяар 1960 он хүртэл хэрэглэгдсэн бөгөөд, 1983 онд Жин, хэмжүүрийн нэгдсэн бага хурлаас (The General Conference on Weights and Measures): 1 метр нь үнэмлэхүй вакуум орчинд, 1/299,792,458 секундэд гэрлийн туулах зайтай тэнцэнэ гэж тодорхойлжээ. Энэ тодорхойлолтыг одоо мөрдөж байгаа билээ.

1795 оны Дөрөвдүгээр сарын 7-нд Францын Үндэсний Конвент Метрийн системийн хэмжигдэхүүнийг нэвтрүүлэх тухай хуулийг баталжээ. Хожим метр ба килограммын цагаан алтан жишгийг бэлтгэсэн ба Францын үндэсний архивт хадгалагддаг. Метрийн системийг эхнээс нь олон улсынх гэж бодсон учраас үндэсний ямар нэгэн хэмжээтэй нэгж нь таардаггүй. Метрийн системийн давуутай тал нь түүний аравны нэгийн деци, санти, милли, дека, гекто, кило гэсэн угтвартай үзүүлэлтүүд болдог.

"“...километр ба мириаметр нь замын уртыг хэмжих үндсэн хэмжигдэхүүн болон мянган метр ба арван мянган метртай тэнцэх болно...” (1795 оны дөрөвдүгээр сарын 7-нд батлагдсан Францын хуулийн зургадугаар заалтаас)".

Тэр үед километр нь ганцхан Францад замын хэмжигдэхүүн болж байсан бол 200 жилийн дараа дэлхийн бараг бүх орнуудад хэрэглэгдэх болсон байна.

Метрийн системийн нэгжийг харуулсан 1800 оны гар зургууд

Франц дэлхийд хамгийн анх удаа 1837 оны хуулиар Метрийн системд шилжжээ. Энэ систем зөвхөн 1875 онд Метрийн конвенци гарч ирснээр олон улсын чанарт оржээ. Хуучин метрийн систем нь хэд хэдэн нэгжийн бүлгүүдээс бүрддэг. 1960 онд сантиметр-грамм-секунд (сгс) системээс илүүтэйгээр метр-килограмм-секунд (мкс) систем дээр үндэслэн СИ нэгжийн системийг бий болгосон.

Олон улсын нэгжийн систем (франц Le Système international d'unités нэрний хураангуй нь SI буюу Монголоор СИ) - метрийн системийн орчин үеийн хувилбар. СИ нь дэлхий дээрх хамгийн түгээмэл хэрэглэгдэж буй нэгжийн систем бөгөөд худалдаа, аж үйлдвэр болон шинжлэх ухааны аль алинд нь өдөр тутам хэрэглэгддэг.

Сонирхолтой баримтууд: 

  • Хамгийн анхны уртын хэмжээнүүд нь хүний биеийн хэсгүүдийн хэмжээгээр тогтоогдсон, алга, хуруу, тохой, алд гээд л эрт дээр үеэс хэрэглэгдэж иржээ.
  • Английн дюйм эхлээд эрхий хурууны өргөнтэй тэнцэж байгаад 14-р зуунд II Едуард хаан овъёсын дараалан тавьсан гурван үртэй тэнцэх тухай зарлигаар өөрчлөгджээ. Фут нь хөлийн улын дундажаар, ярдыг бүсээр хэмжинэ. Кубит гэж тохойн хэмжээ юм. Англичууд өнөөдөр ч уртыг футаар хэмждэг. Тэр нь 30,48 см, Дюйм нь 2,5 см – тай тэнцэнэ. Ярдын урт нь 91,44 см болдог.
  • Эртний Ромд холын зайг алхамаар хэмждэг байсан ба 2000 алхам нь цаашдаа нэг миль буюу 1,609 км болжээ.
  • Метрийн системийн үндэс нэг метр нь 39,37 дюймтай тэнцдэг.
  • Хөлөг онгоцны хурдыг тогтооход секторын лаг гэх гурвалжин самбрыг олсонд уян ашигладаг. Олсыг тодорхой  зайгаар  зангидсан байсан ба самбрыг усанд хаяад зангилаануудын хоорондын зайг туулснаар хөлгийн хурдыг тогтоодог байв. Хагас минутын дотор хичнээн зангилаа хураагдсан байхаар нь хурдын тодорхойлох бөгөөд Энэ хэмжилтыг “зангилаа” гэх. Хэрэв зангилааг далайн милийн зайтай зангидсан бол (жишээлбэл, 1/120 миль) хурдыг миль/цагаар тогтоож болно.
  • Карат нь эвэрлэг модны зомгол  ба түүний хэмжээгээр жин ба хэлбэрийг мөн алтны цэврийг тогтоодог.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
С.Зоригийн хэрэг ба Л.Оюун-Эрдэнийн хээрийн шүүх 22 цаг 22 мин Баянхонгор аймагт хууль зөрчиж олгосон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо Өчигдөр 14 цаг 55 мин Олон хар хэрээн дундах ганц "цагаан хэрээ" Өчигдөр 14 цаг 24 мин Эверестэд авирахаар явсан Монголын хоёр уулчны нэгийнх нь цогцсыг олжээ Өчигдөр 12 цаг 26 мин “Нээлттэй ирээдүй” арга хэмжээ Дархан, Эрдэнэт, Хөвсгөл аймагт... Өчигдөр 11 цаг 38 мин Ц.Элбэгдорж: Гурван зүйлд төвлөрч хэдэн үг хэлье. Найман жил, АН, Хууль Өчигдөр 11 цаг 34 мин “Улаанбаатар марафон 2024” өдөрлөг болоход 8 хоног үлдлээ Өчигдөр 10 цаг 12 мин Б.Очирваань: Үүнээс илүү баяр жаргалыг амьдралдаа мэдэрч байсангүй Өчигдөр 09 цаг 53 мин Нийтийн тээврийн автобуснууд үнэгүй WIFI-тай болно Өчигдөр 09 цаг 35 мин Дэлхийн 48 оронд хүлээн зөвшөөрөгддөг Халал гэрчилгээг Монгол улсад албан ёсоор олгожээ Өчигдөр 09 цаг 13 мин Энэ зун төв болон зүүн аймгуудын нутгаар ус ихтэй, аадар борооны давтамж ихсэх төлөвтэй байна Өчигдөр 08 цаг 54 мин Инновац, эрчим хүчний үр ашиг, сэргээгдэх эрчим хүчний олон улсын үзэсгэлэн, хурал болж байна Өчигдөр 08 цаг 36 мин Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно Өчигдөр 08 цаг 18 мин Н.Туяа: Эрх баригчид Монголд Кастын систем үүсгэх бодлого хэрэгжүүлж байна Өчигдөр 08 цаг 15 мин Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн барилаа Уржигдар 18 цаг 26 мин Гал унтраах дрон, роботыг аврах ажиллагаанд ашиглахад бэлэн болжээ Уржигдар 17 цаг 38 мин Физикч, эрдэмтэн Н.Тэгшбаярыг намын жагсаалтад оруулахыг АН-ын даргад уриалав Уржигдар 16 цаг 01 мин Бурхан багшийн их дүйчин өдөрт зориулсан хүндэтгэлийн жагсаал хийнэ Уржигдар 14 цаг 33 мин ХҮНам ба М.Энхсайхан: Гомдлын улс төр Уржигдар 14 цаг 07 мин Хуулийн төсөл: Хувийн хэвшил өндөр настны асрамжийн газар ажиллуулж болно Уржигдар 14 цаг 00 мин
iИх уншсан
Торгоны замаар аялагч Монголын нутагт зодуулж бэртсэний улма... ХҮНам ба М.Энхсайхан: Гомдлын улс төр Э.ЭНЭРЭЛ: Сонгуулийг зөвхөн нэг талын үйл ажиллагаа гэж харж... “Хивсэн бөмбөгдөлт” Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учир сонгогчдын анха... Хөх хотын тэмдэглэл Олон хар хэрээн дундах ганц "цагаан хэрээ" С.Зоригийн хэрэг ба Л.Оюун-Эрдэнийн хээрийн шүүх Монгол сүгсэлзүүрийн Америк ориг Хүүхдийнхээ амиар одон зүүхдээ тулаагүй шүү, Ерөнхийлөгч өө!... Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт... Өнөөдөр засвартай байгаа авто замууд Ц.Элбэгдорж: Гурван зүйлд төвлөрч хэдэн үг хэлье. Найман жил... Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно... Энэ зун төв болон зүүн аймгуудын нутгаар ус ихтэй, аадар бор... Зээлээ төлсөн ч Хар жагсаалтад үлдсэн 127,761 иргэн, ААН-ийн... Эверестэд авирахаар явсан Монголын хоёр уулчны нэгийнх нь цо... Б.Энхбаяр: Ч.Сайханбилэг бийлэгжүү, холбоо сүлбээтнүүд нь хэ... Словакийн Ерөнхий сайдын амь насанд халджээ Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Top