x

Нострадамусын зөгнөлийн мөн чанар судалгаагаар тодорхой болжээ

Түүний 62 жилийн нууцлаг амьдрал, зөгнөлийн мөн чанар юунд байсан талаар сүүлийн үеийн судалгаагаар тодорхой болжээ. Нострадамус буюу Мишель Нострадам 1503 онд өмнөд Францад мэндэлжээ. Тэрээр 40-өөд настайгаасаа эхлэн нар, од гаригсийн хөдөлгөөнөөс үндэслэн ирээдүйг уншиж эхэлсэн аж. Тэрээр хүний биеийн бүхий л хэсгийг од эрхэс эрхшээж байдаг, жижиг ертөнц болох хүний бие аварга том одот орчлонгийн орднуудад харгалзаж, нөлөөнд нь автаж байдаг хэмээн итгэдэг байжээ.

Иймд Нострадам зөгнөлөөс гадна од эрхсийн байрлалаас хамааран өвчтөн ямар өвчин туссан, түүнийг эмчлэх хугацаа болон аргыг тодорхойлж хүмүүст буян хийдэг байжээ.

Тухайлбал, өдөр бүрт богино хэмжээний тэмдэглэл хийж, "4-ний өдөр манан татна", "10-нд хэн нэгэн амиа алдах шахна", "15-нд эмчид үзүүлэх, усанд ороход ээлтэй" гэх мэтчилэн өдөр тутмын зурхайг илэрхийлсэн байв. Улмаар цаг тооны бичиг дэх өдөр тутмын богино зурхай нь ойрын ирээдүйд тохиох үйл явдлын зөгнөл болон хувирчээ.

Мөн уянгын халил бүхий өгүүлбэрүүд уншигчийн сэтгэлийг эзэмдэж, зурхайн халаасны ном ихээхэн амжилт олсон юм. Үүнээс санаа авсан Нострадам 51 насандаа бүрэн хэмжээний зөгнөлийн ном хэвлүүлэхээр шийдсэн байна. Дараа жил нь буюу 1555 онд Нострадамусын зөгнөл "Иохан" хэвлэгдсэнээр "зөнч Нострадамус" мэндэлжээ. Дөрвөн мөртөөр илэрхийлэгдэх 100 багц, 10 бүлэг бүхий нийт 1000 гаруй зөгнөлийг уг номд багтаажээ. Нострадамусын зөгнөл нийтэд нэр алдар олоход тухайн үеийн нийгмийн байдал ихээхэн нөлөөлсөн байна.

Нострадамусын зөгнөлөөс:

  • 2016 - Европ эзгүйрнэ.
  • 2018 - Дэлхийн шинэ гүрнээр Хятад тодорно. Хөгжиж буй орнууд зарцаас эзэнд хувирна.
  • 2028 - Эрчим хүчний шинэ эх сурвалж гарч ирнэ (хяналттай халуун цөмийн урвал байж болно). Өлсгөлөн аажмаар дарагдана. Жолоодлоготой хөлөг Сугар гаригийн зүг ниснэ.
  • 2046 - Ямар ч эрхтнийг ургуулдаг болох ба эрхтэн шилжүүлэн суулгах нь  эмчилгээний шилдэг арга болно.
  • 2066 - Мусульманы Ромд довтлохдоо АНУ цаг уурын зэвсэг хэрэглэнэ. Эрс хүйтэрнэ.
  • 2183 - Ангараг гарагийн колони цөмийн гүрэн болон дэлхийгээс тусгаар тогтнолыг шаардана. 
  • 2480 - Хоёр хиймэл нар мөргөлдөж, дэлхий бүрэнхий, гэрэл гэгээгүй болно.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (192.82.74.15)
    Ану түүхэндээ ойрх дорнод африкчуудыг дээрэмдэж баяжсан түүхтэй тэр түүх одоо ч давтагдаж байна
    2021 оны 03 сарын 06 | Хариулах
iШинэ мэдээ
С.Зоригийн хэрэг ба Л.Оюун-Эрдэнийн хээрийн шүүх 19 цаг 21 мин Баянхонгор аймагт хууль зөрчиж олгосон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо 21 цаг 34 мин Олон хар хэрээн дундах ганц "цагаан хэрээ" 22 цаг 5 мин Эверестэд авирахаар явсан Монголын хоёр уулчны нэгийнх нь цогцсыг олжээ Өчигдөр 12 цаг 26 мин “Нээлттэй ирээдүй” арга хэмжээ Дархан, Эрдэнэт, Хөвсгөл аймагт... Өчигдөр 11 цаг 38 мин Ц.Элбэгдорж: Гурван зүйлд төвлөрч хэдэн үг хэлье. Найман жил, АН, Хууль Өчигдөр 11 цаг 34 мин “Улаанбаатар марафон 2024” өдөрлөг болоход 8 хоног үлдлээ Өчигдөр 10 цаг 12 мин Б.Очирваань: Үүнээс илүү баяр жаргалыг амьдралдаа мэдэрч байсангүй Өчигдөр 09 цаг 53 мин Нийтийн тээврийн автобуснууд үнэгүй WIFI-тай болно Өчигдөр 09 цаг 35 мин Дэлхийн 48 оронд хүлээн зөвшөөрөгддөг Халал гэрчилгээг Монгол улсад албан ёсоор олгожээ Өчигдөр 09 цаг 13 мин Энэ зун төв болон зүүн аймгуудын нутгаар ус ихтэй, аадар борооны давтамж ихсэх төлөвтэй байна Өчигдөр 08 цаг 54 мин Инновац, эрчим хүчний үр ашиг, сэргээгдэх эрчим хүчний олон улсын үзэсгэлэн, хурал болж байна Өчигдөр 08 цаг 36 мин Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно Өчигдөр 08 цаг 18 мин Н.Туяа: Эрх баригчид Монголд Кастын систем үүсгэх бодлого хэрэгжүүлж байна Өчигдөр 08 цаг 15 мин Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн барилаа Уржигдар 18 цаг 26 мин Гал унтраах дрон, роботыг аврах ажиллагаанд ашиглахад бэлэн болжээ Уржигдар 17 цаг 38 мин Физикч, эрдэмтэн Н.Тэгшбаярыг намын жагсаалтад оруулахыг АН-ын даргад уриалав Уржигдар 16 цаг 01 мин Бурхан багшийн их дүйчин өдөрт зориулсан хүндэтгэлийн жагсаал хийнэ Уржигдар 14 цаг 33 мин ХҮНам ба М.Энхсайхан: Гомдлын улс төр Уржигдар 14 цаг 07 мин Хуулийн төсөл: Хувийн хэвшил өндөр настны асрамжийн газар ажиллуулж болно Уржигдар 14 цаг 00 мин
iИх уншсан
Торгоны замаар аялагч Монголын нутагт зодуулж бэртсэний улма... ХҮНам ба М.Энхсайхан: Гомдлын улс төр Э.ЭНЭРЭЛ: Сонгуулийг зөвхөн нэг талын үйл ажиллагаа гэж харж... “Хивсэн бөмбөгдөлт” Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учир сонгогчдын анха... Хөх хотын тэмдэглэл Олон хар хэрээн дундах ганц "цагаан хэрээ" С.Зоригийн хэрэг ба Л.Оюун-Эрдэнийн хээрийн шүүх Монгол сүгсэлзүүрийн Америк ориг Хүүхдийнхээ амиар одон зүүхдээ тулаагүй шүү, Ерөнхийлөгч өө!... Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт... Өнөөдөр, маргааш нөөцийн мах худалдаалах цэгүүд Өнөөдөр засвартай байгаа авто замууд Ц.Элбэгдорж: Гурван зүйлд төвлөрч хэдэн үг хэлье. Найман жил... Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно... Зээлээ төлсөн ч Хар жагсаалтад үлдсэн 127,761 иргэн, ААН-ийн... Эверестэд авирахаар явсан Монголын хоёр уулчны нэгийнх нь цо... Б.Энхбаяр: Ч.Сайханбилэг бийлэгжүү, холбоо сүлбээтнүүд нь хэ... Энэ зун төв болон зүүн аймгуудын нутгаар ус ихтэй, аадар бор... Словакийн Ерөнхий сайдын амь насанд халджээ
Top