x

Д.Сүнжид: Захиргааны хуульд оруулах гэж байгаа өөрчлөлтийг дэмжихгүй

Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар төслийн томъёоллыг ХЗДХЯ-ны цахим хуудаст олон нийтээр хэлэлцүүлэхээр нийтэлжээ. Ингэхдээ тус хуулийн хоёр зүйлд өөрчлөлт оруулахаар тусгасан байна. Энэ талаар Хуульчдын холбооны захиргаа, эрхзүйн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, Удирдлагын академийн эрх зүйн тэнхимийн дэд профессор, хууль зүйн ухааны доктор Д.Сүнжидээс тодрууллаа.

-Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулахаар олон нийтийн санал асуулга явуулж байна. Өөрчлөлт оруулсан заалтыг танай холбооноос дэмжиж байгаа юу?

-Захиргааны ерөнхий хуулийг 2015 онд баталж, 2016 оны 7 сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Энэ хуулийн гол зохицуулж байгаа харилцаа нь захиргааны байгууллагаас иргэн, хуулийн этгээдэд чиглэсэн шийдвэр гаргах журам, хэлбэрийг зохицуулдаг. Жишээлбэл, газар эзэмших, өмчлөх эсхүл цуцлах шийдвэрийг ч юм уу, таны хуулийн этгээдийг бүртгүүлэхэд ямар үе шат, ямар журмаар, ямар хууль зүйн шаардлага хангасан байдлаар захиргааны байгуллага шийдвэр гаргах вэ гэдгийг зохицуулдаг гэсэн үг.

Захиргааны байгууллага гэдэгт Захиргааны ерөнхий хуулийн 5.1.1-д Засгийн газар хамаардаг. Гэхдээ энэ хуулийн 3.1.7-д зааснаар захиргааны байгууллагын улс төрийн шийдвэр гаргах ажиллагааг Захиргааны ерөнхий хуулиар зохицуулахгүй, маргаан гарахад захиргааны хэргийн шүүхэд харъяалагдахгүй юм.

Ингэхээр Засгийн газрын улс төрийн шийдвэр гаргах ажиллагаа бол захиргааны хэргийн шүүхийн харъяаллын асуудал биш, Үндсэн хууль зөрчсөн бол ҮХЦ-ээр хянагдана. Харин Засгийн газрын захиргааны шийдвэрүүд нь захиргааны хэргийн шүүхээр хянагдана гэдэг зохицуулалт одоогоор хүчин төгөлдөр үйлчилж байна.

Гэтэл захиргааны ерөнхий хуулийн нэмэлт өөрчлөлтийн саналд тусгаснаар хуулийн 3.1.7-д өөрчлөлт оруулан “Засгийн газрын шийдвэр, түүнийг хэрэгжүүлсэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллага, нутгийн захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа”-нд энэ хууль үйлчлэхгүй байхаар оруулсан нь хуулийн үндсэн зарчмын субьектийг үйлчлэх хүрээнээс нь гаргахаар байна.

Засгийн газрын төдийгүй, улмаар түүнийг нь хэрэгжүүлсэн гэдэг үндэслэлээр яам, агентлаг, засаг дарга, ИТХ-ын шийдвэр гаргахад Захиргааны ерөнхий хууль үйлчлэхгүй, улмаар захиргааны хэргийн шүүхээс шийдвэрийг нь хянахгүй болж таарч байна. Тэгэхээр энд нэрлээд байгаа захиргааны ямар нэгэн байгууллага иргэний эрхийг зөрчсөн тохиолдолд үүнийг энэ хууль зохицуулахгүй гэсэн үг юм.

- Нөгөө заалтын тухай тодруулахгүй юу?

- Захиргааны ерөнхий хуулийн 5.1.1-д “төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага” гэж байсныг өөрчлөн “төрийн захиргааны төв болон төрийн захиргааны бусад байгууллага, нутгийн захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа” гэж өөрчлөхөөр тусгажээ.

Товчхондоо нэрлээд байгаа хоёр заалтанд оруулах өөрчлөлтөөр Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийг аль ч захиргааны шүүхээр хянахгүй байх, хэрэв Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлсэн гэдэг үндэслэл хэлбэл яам, агентлаг, засаг дарга, иргэдийн хурлын шийдвэр ч шүүхээр хянагдахгүй, тусдаа “онцгой бүрэн эрхтэй” гэдэг шиг л байгууллагатай болохоор байна.

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хэрэв төрийн байгууллагаар иргэн эрхээ зөрчигдсөн гэж үзвэл шүүхэд хандаж хамгааллуулах үндсэн эрхтэй юм. Тиймээс Захиргааны ерөнхий хуульд оруулах гээд байгаа энэ нэмэлт өөрчлөлтийг хуульчийн хувьд дэмжихгүй байна.

- Ийм өөрчлөлтүүд орсноор ямар сөрөг талтай юм бэ?

- Засгийн газар маш олон шийдвэр гаргадаг шүү дээ. Замын хөдөлгөөний дүрмээс эхлээд чөлөөт бүсэд зорчигч, бараа тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх журам, ажиллах хүч гадаадаас авах тоог тогтоох, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх, хувьчлах хуулийн этгээдийг батлах тухай, цалингийн жишиг сүлжээ батлах, концессийн гэрээ байгуулах гээд иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх, хязгаарлах, эсхүл эрхийг нь баталгаажуулах олон янзын шийдэр гаргадаг.

Сүүлийн үед яригдаад байгаа төрийн өмчийн обьектуудыг хувьчлах тухай асуудлыг Засгийн газар шийдэхээр, түүнийг нь одоо хянах шүүхгүй болноо гэсэн үг шүү дээ. Тэгэхээр зөвхөн онолын хувьд биш, практик хэрэглээний хувьд та бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргавал ямар байгууллага хянах вэ, хууль зөрчсөн бол хэн залруулах вэ гэдгийг шийдвэрлэхгүй байж болох уу даа.

Уг нь Үндсэн хуулиараа 25 жилийн өмнө бүх байгууллага шүүхийн хяналтанд байна, Монгол Улсын иргэн шүүхэд хандах эрхтэй гэдгээ баталгаажуулсан шүү дээ. Одоо энэ Захиргааны ерөнхий хуульд оруулах гээд байгаа хоёр зүйлд оруулах өөрчлөлт чинь өмнө өрсөн байшингийнхаа ханыг нь нурааж байгаатай л адил, хүрсэн түвшингээсээ эрс ухарсан алхам бөгөөд, цаана нь та бидний, нийтийн ашиг сонирхолд хор уршигтай, зөвхөн өнөөдрийн төдийгүй ирээдүйд ч үр дагавар үүсч таарна.

Эх сурвалж: news.gogo.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 8 цаг 35 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 8 цаг 37 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 8 цаг 38 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 8 цаг 40 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 8 цаг 44 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 8 цаг 46 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 8 цаг 47 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 10 цаг 10 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 10 цаг 18 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 10 цаг 19 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 10 цаг 22 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 10 цаг 24 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 10 цаг 28 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 10 цаг 30 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 10 цаг 31 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 10 цаг 33 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 12 цаг 31 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 12 цаг 32 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 12 цаг 33 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 12 цаг 35 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top