x

Биеийн шархыг эдгээж, ганцаардлын шаналалаас ангижруулсан "Арслан ба шувуу"-ны түүх

Зурагт ном бол хүүхдэд л зориулсан гэж хаяглаад дэлгүүрийн лангуунд үлдээчих гэдэг. Гэтэл аль ч он цагийн туршид хүүхдийн ном харагдах байдал, сүнслэг утга санаагаараа маш гайхамшигтай, цаглашгүй, хөгшрөлтгүйгээр хүн бүрийн оюун бодлыг ховсдож иржээ. Франц, Канадын график дизайнер, зураач Марианне Дубукийн бүтээсэн "Арслан ба шувуу" үлгэрийн ном бол ийм ховор үнэт эрдэнийн нэг.

Намрын нэг өдөр цэцэрлэгээсээ шархадсан шувуу олж, түүнийг асран өндийлгөсөн арслангийн тухай энэ түүх өгүүлэх юм. Гэхдээ үлгэр ингэж эхэлсэн ч, шувуу, арслан хоёул нэг нь нөгөөхийнхөө биеийн шархнаас, нөгөө нь нэгнийхээ сэтгэлийн гүнд бүгчин байсан ганцаардлын шаналалаас ангижруулж, илүү дутуугүй гэхдээ гүн гүнзгий сайхан сэтгэгдэл төрүүлэх нөхөрлөлийн тухай өгүүлснээр төгсөх юм.

Дубукийн халуун дулаан, нарийн чимхлүүр зураглалууд нь зөвхөн хүүхэд ахуй үе, ганцаардлыг хоёуланг нь ойлгодог хүн л тунгааж чадахуйц өвөрмөц байдлаараа ид шидтэй төдийгүй, сэтгэл татам хөгжимлөг чанарыг хөглөж үлдээнэ. Тэрээр цар хүрээ, сөрөг орон зайг зоригтой, ер бусын байдлаар дүрсэлжээ. “Цаг хугацаа өнгөрөх тусам үзэгдлүүд бүдэг бадаг болж, Арслан Шувуу нисэх үед хумигдаж, гурван хоосон хуудас түүхийг гайхалтай байрлуулсан түр зогсолт мэт хүлээлт үүсгэх бөгөөд хүлээх, хүсэх мэдрэмжийг илэрхийлдэг.  

Эндээ ингээд үүрд үлдчих юм шиг урт, алсарсан өвөл айлчлахад арслан, шувуунд халуун дулаан, хөгжилтэй нөхөрлөлийн ертөнцийг хуваалцдаг.

Гэхдээ өвөл дуусахад энэ нөхөрлөл ч гэсэн сарнинаа гэсэн гашуун боловч үнэн амттай мэдрэмж арслангийн зүрхийг базлан байв. “Хавар ирмэгц зэллэн нисэх шувуудын цуваагаа дагаад жирийн болсон далавчаа дэлгээд нисээд л өгнө дөө чи минь. Харин би ганцаардаж асан тэр сэтгэлдээ дахиад ирэх намрыг хүлээгээд үлдэх болов уу?

Дюбукийн уран яруу сайхан зургууд нь амьдралд үг хэрэггүй хором мөчүүдийг үнэхээр яруу илэрхийлдэг.  

Хавар ирэхэд бид Шувуу Арслантай салах ёс гүйцэтгэж байгааг харна.

Арслан "Тийм ээ", "Би мэднэ" гэж хэлэв.

Өөр юу ч хэлээгүй, гэхдээ бид мэдэрсэн. Хэн ч өөрчилж чадахгүй зурагдсан хувь тавиланд зам алсалж, хооронд маань цахилах чимээгүй оддын гэрэл шиг туяаран, илэрхийлэх аргагүй, амнаас унаж өгдөггүй сэтгэл хөдлөлийн тэр орчлонг... бид гэхдээ л мэдэрдэг…

Улирал улирч, Арслан цэцэрлэгтээ чимээгүйхэн, урьдын адил л гэхдээ бүр ч илүү уйтгартай аж төрөх болов.

Зун уйтгартай бас удаан өнгөрөв.

Арслан шувууг одоо хаана нисэж яваа болдоо гэж өөрөөсөө асуусаар байв… Тэр нэгэн өдөр хүртэл…

... тэр танил дуу сонслоо.

Энэ бол өнөөх дулаахан, нөхөрлөлийн өөр нэг өвөл ирж буйг урин дуудах өнөөх Шувууны жиргээ юм.

Арслан ба шувууны үлгэр бол ямар нэгэн илүү дутуу шүүмжгүйгээр зургаар утга санааг илэрхийлсэн гайхалтай бүтээлүүдийн нэг юм. Энэхүү ном нь Бруклинд төвтэй бие даасан уран бүтээлч Enchanted Lion-оос гаралтай бөгөөд Марк Твений “Бяцхан охидод өгөх зөвлөгөө”, Алессандро Саннагийн “Гол”, Блексболын “Баллад”, Øyvind Torseter’-ийн “Нүх”, Албертний “Бяцхан шувуу” зэрэг зохиолууд шиг хэмжээлшгүй их баяр баясгаланг бидэнд бэлэглэжээ.

Бү.Лхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ДЦС-5 төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтад 3 оролцогч шаардлага хангажээ 12 цаг 28 мин Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Ус сувгийн удирдах газарт зочиллоо 12 цаг 38 мин “Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 12 цаг 44 мин Ардчилсан хувьсгалын ойн баярыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэнэ 15 цаг 14 мин Буриадын их сургууль “Монгол хэл, соёлын төв”-тэй боллоо 15 цаг 20 мин Ц.Төмөрбаатар: Аавынхаа араас Ардын жүжигчин болсондоо баяртай байна 15 цаг 26 мин Ерөнхий сайд Г.Занданшатарын Ажлын албанаас няцаалт гаргажээ 15 цаг 35 мин Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо 15 цаг 42 мин Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 16 цаг 21 мин Дайн дараах Монгол-Японы харилцааг хэвийн болгох хоёр талын чармайлт 17 цаг 42 мин Тэтгэврийн зээлийн зохицуулалтыг цуцлав 18 цаг 11 мин АУЗ П.Бадарчийг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 18 цаг 16 мин Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог зам 22-26 км үргэлжилнэ 18 цаг 24 мин Кенийн эмэгтэй хөнгөн атлетикчид дэлхийн рекордуудыг шинэчиллээ 18 цаг 27 мин Техаст үерийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ 18 цаг 33 мин Л.Бямбажаргал: Хувийн хөрөнгийг үзэн ядах нь социал демократ үзэл биш 18 цаг 37 мин Монголын хоёр тамирчин Дэлхийн цомоос медаль хүртлээ 18 цаг 49 мин Наадмын үндэсний бөхийн барилдааны бүртгэл эхэллээ 18 цаг 53 мин Т.Базарханд: Шагайн харваа хүнийг маш сайхан төлөвшүүлдэг 19 цаг 7 мин “Playtime” фестивалийн үеэр иргэдээс 10 сүх, 33 хайч, 7 зодооний хэрэгсэл хураан авчээ 20 цаг 0 мин
iИх уншсан
Төсвийн тэлэлтийг хэмнэлтэд шилжүүлсэн нь Япон улсын эзэн хаан Ц.Бат-Эрдэнэ: Дулаалга урт хугацааны шийдэл гэж ойлгоод байг... Цагаан зун Э.Батшугар: Хар жагсаалтыг халж, зээлдэгчийг онооны системээ... Эрчим хүчний эрх чөлөө Маргаашнаас хонины махыг нэг килограммыг нь 10 мянга, үхрийн... Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц ... Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 2025 он Мотоциклийн спортын 70 жилийн ойд зориулсан улсын аваргын гу... Сэлбэ хотын орон сууцны төслийн тендерийг тав хуваан зарлала... Британид коронавирусний содон шинж тэмдэгтэй шинэ хувилбар т... Хятадад “iPhone” борлуулалт өсөж, Apple-ийн хувьцаа багахан ... Армени ШХАБ-ын гишүүн болох сонирхлоо илэрхийлэв Тэтгэврийн зээлд хязгаарлалт тавихгүй байхаар тохиролцлоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвш... Арменийн ерөнхийлөгч асан Серж Саргсяныг хээл хахууль, хууль... Сонгинохайрханд эрэгтэй хүн хутгалуулсан хэрэгт холбогдуулан... Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн нэмэлт төслийг өргө... Төрийн албан хаагчдын үндэсний чуулганд бүтээмжийг онцоллоо
Top