x

Т.Базарханд: Шагайн харваа хүнийг маш сайхан төлөвшүүлдэг

Шагайн харваа нь монголчуудын эртнээс нааш уламжлагдан ирсэн тоглоом наадгайн нэгэн төрөл юм. Шагайгаар монголчууд бөгцөг харвах, алаг мэлхий өрөх, дөрвөн бэрх, цагаан тэмээ цохих зэргээр тоглож ирсэн билээ. Тэгвэл энэ дотроос шагайн харваа нь түүхийн нугачаанд тодорч төрийн наадмын нэгэн төрөл болтлоо хөгжсөн. Шагайн харваа нь XIII зуунд өргөөндөө хаад ноёдын зугаацдаг наадгай байсан ба хожим нь ард түмний дунд дэлгэрэн хөгжиж , эрчүүдийн цэц мэргэнээ сорьдог наадам болон өргөжсөн. 2014 оны 11 сарын 27-нд “ЮНЕСКО”-гийн “ Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт”-д бүртгэгдсэн юм. 

Энэ удаа Баянгол дүүргийн шагайн харвааны салбар зөвлөлийн тэргүүн Монгол Улсын гарамгай мэргэн Т.Базархандыг Редакцын зочин" буландаа урьж ярилцлаа.

-Сайн байна уу. Тавтай сайхан зусаж байна уу. Удахгүй Үндэсний их баяр наадмын боллоо. Шагайн харваа бэлтгэлээ хэр хангаж байна. Энэ талаар яриагаа эхэлье?

-Тавтай сайхан зусаж байна. Зуншлага сайхан болж байна. Үндэсний их баяр наадмын бэлтгэлээ хангаад байж байна. Үндэсний их баяр наадмын шагайн харваа долоодугаар сарын 7-ноос эхэлнэ. Бэлтгэл бүрэн хангагдсан. Саяхан Даншиг наадам оролцож, наадмын сорилтоо хийчихсэн. Ер нь аливаа тэмцээн уралдаанд оролцоход бэлтгэл хамгийн чухал. Бэлтгэл муу бол амжилт гаргахгүй. 

Жил жилийн Үндэсний их баяр наадмаар ахмад насны ангилалд 30 гаруй баг оролцдог. Энэ жил гэсэн 30 багийн 300 гаруй харваачид цэц мэргэнээ сорих байх. Баяр наадам болох сэтгэл гэгэлзэж байна шүү. /Инээв/

Одоогоор 20 мянга гаруй шагайчдын 70 орчим хувь нь залуучууд байгаа

-Та хэзээнээс шагайн харваагаар хичээллэж эхэлсэн бэ?

-Би залуу байхдаа шагай гэдэг зүйлийг нэг их тоодоггүй байсан. Манай нутгийн Цэрэнлхам гуай шагай гэдэг тоглоом их сайхан. Шагайг харваж тоглоход их цагаан мөртэй сайхан тоглоом. Энэ өв соёлыг хүүхдүүд багачууд өвлүүлмээр байна гэж ярьдаг байсан. Үүнийг сонсчхоод хаяа шагайн харваа болж байна гэхээр очиж сонирхож үзээд, ганц нэг сум тавьж тоглодог болсон. Ингээд нэг хоёр сум тавьсаар байгаад шагайн харваа сонирхож эхэлсэн. Шагайн харваанд насны хязгаар гэж байдаггүй. Тухайн хүн сумаа тавьж чадаж байвал тоглоод байх боломжтой. Одоо бол эргэж буцахгүйгээр тоглодог болсон.

Ерөнхийдөө 40 -өөд жил шагай харваж байна. Сүүлийн үед шагайн харваа спорт чиглэл рүү орсон. Шагайн харваагаар залуучууд их хичээллэдэг болсон. Одоогоор 20 мянга гаруй шагайчдын 70 орчим хувь нь залуучууд байгаа. Долоон настай балчраас 70 настай хөгшид хүртэл шагай харваж байна. Монгол Улсыг дэлхий дахин таниулж байгаа ганц өв соёл бол шагайн харваа юм. АНУ, Орос, Солонгос Франц болон дэлхийн бүх улс орныхон шагайн спортыг сонирхож биширдэг . Үндэсний их баяр наадмаар шагайн харвааг Монголчууд илүү гадаадын жуулчид үздэг. Ерөнхийдөө 40 -өөд жил шагай харваж байна. Сүүлийн үед шагайн харваа спорт чиглэл рүү орсон. Шагайн харваагаар залуучууд их хичээллэдэг болсон. Одоогоор 20 мянга гаруй шагайчдын 70 орчим хувь нь залуучууд байгаа. Долоон настай балчраас 70 настай хөгшид хүртэл шагай харваж байна. Монгол Улсыг дэлхий дахин таниулж байгаа ганц өв соёл бол шагайн харваа юм. АНУ, Орос, Солонгос Франц болон дэлхийн бүх улс орныхон шагайн спортыг сонирхож биширдэг . Үндэсний их баяр наадмаар шагайн харвааг Монголчууд илүү гадаадын жуулчид үздэг.

-Ер нь шагайн харваа хэзээнээс бий болсон бэ?

-Ерөнхийдөө шагай харвааны үүсэл хөгжил нь Их Эзэн Чингис хааны үеэс тавигдсан. Шагайн харваа гэдэг сайхан өв соёл, хүүхэд залуучууд их төлөвшүүлдэг зүйл. Мөн хувь хүний тэсвэр тэвчээртэй, хатуужилтай болгодог. Шагайн харваа хүнийг маш сайхан төлөвшүүлдэг өгдөг спорт шүү. Шагай харваад сурчхаад түүндээ урамшаад улам сайн харваж, улсын томоохон цол зэрэг авдаг болсон. Ер нь нэг тэмцээн наадам түрүүлчихээр хүн урамшаад найз нөхөд, ах дүүдээ энэ спортыг их зааж өгдөг болсон. Сүүлийн үед шагайн харваа үнэхээр сайн хөгжиж байгаа.

-Хэзээнээс эхэлж спорт төрөл болж, баяр наадмын төрөлд орсон бэ? 

-Шагайн харваа нь монголчуудын эртнээс өвлөгдөж ирсэн уламжлалт тоглоомын нэг төрөл. Шагайн харваа нь 2001 оноос эхлэн албан ёсоор Монголын үндэсний их баяр наадмын нэгэн төрөл болон зохион явагдах болсон. Монгол Улсын Ерөнхийлөгч баяр наадмаар түрүүлсэн баг харваачид цол зэрэг гардуулж өгдөг болсон. Баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулж, шагайн харваа гэж оруулж өгсөн. Өөрчлөлт шинэчлэлт асар их хийгдэж байгаа.

-Таны хувьд  40 гаруй жил харваж байгаа. Ямар цол зэрэгтэй  вэ?

-Би Монгол Улсын гарамгай мэргэн цолтой. 2014 оны Үндэсний их баяр наадмаар Монгол Улсын гарамгай мэргэн цолыг хүртэж байсан. Одоогоос 10 жилийн өмнө энэ сайхан цолыг авч байлаа. Тухайн үед нас залуухан байсан учраас залуучуудын багт харваж байсан. Одоо ахмадын багт харваж байна.  Ахмадын багт ороод амжилт сайн гаргаж  байгаа /Инээв/. Өнгөрсөн 2024 онд манай ахмадыг баг 7-8 тэмцээнд амжилттай оролцсон. Үүнийхээ хүрээнд 2024 онд ахмадын шилдэг баг, ахмадын шилдэг харваач өргөмжил авсан. Мөн энэ жилийн Даншиг наадмын Алтан цомыг авсан. Амжилтын буухиа тасраагүй үргэлжилж байна.  Одоо улсын баяр наадмын бэлтгэлийн хангаад амжилт оролцох төлөвлөгөөтэй байна.

Наадмаар гадаадын жуулчид шагайн харвааг маш их үзэж сонирхдог

-Нэг багт хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй байдаг вэ?

-Нэг багт найман хүний бүрэлдэхүүнтэй  байдаг. Хоёр баг 15 хасаа өргөж, тоглодог. Түүнийгээ нийлэг үе, шувтраг үе, мэргэ үе гэж гурав хуваадаг.  Тоглолтын явцад 15 хасаа харваж, айлын талаас нэг хасаа харваж авсан тал нь хождог.  Багийн харваа болон хувь хүн цуваа харваа гэсэн  ангилалд явагдаг.

Манай энэ өв соёлыг дотоод гадаад гэхгүй сайхан дэлгэрч байна. Наадмаар гадаадын жуулчид шагайн харвааг маш их үзэж сонирхдог.  Одоо шагайн харваагаар хүүхэд залуучууд их сонирхож хичээллэдэг болсон.

-Шагайн харваан хэрэгслийн нэлээд чамин зүйлүүд  байна. Хэрэгслийг хараачид өөрсдөө хийдэг үү?

-Шагайн харваан хэрэгсэлд  хашлага, сум, хурууны боолт, хасаа/шагай/ хана, чавх, зурхай, аравч, өрц/сэнтий/, тохой, сандал тулгуур, байц зэргийг дагнаж  хийдэг харваачид байдаг. Тухайлбал, зурхай модыг  Алтансүх гэдэг хүн хийдэг. Сумыг дагнаж Одгэрэл гэдэг ахмад хараач хийдэг. Шагайн харваа хэрэгслийг дагнаж хийдэг хүмүүс ч бий. Эдгээр хүмүүсээс өөртөө таарч таалагдаж байгаа авч хэрэглэдэг.

-Шагайг харвахад гарын хүч их шаардаг уу?

-Бидний шагай харваж байгаа зай бол стандарт. Бүх зүйл стандарт болсон. Хурууны хүч чадал гэхээс илүүтэй тухайн хүний чадамж л хамгийн чухал. Хүн бүрийн нясалгаа өөр өөр байдаг. Ер нь өөртөө таарсан сум, сандал хамгийн чухал юм.

-Шагай харваж байх хугацаанд хуруу гар бэртэх тохиолдол байх уу?

-Буруу тавьж харвахаар гарын шөрмөс татах, хуруу хавдах тохиолдол байдаг. Манай шагайн харваачид хуруундаа даавуун боолт хийдэг. Энэ боолт нь гулгахаас хамгаалдаг. Өөр янз бүрийн зүйл хэрэглэдэггүй.

 - Таны хувьд 40 -өөд жил харваж байгаа. Танай хүүхдүүдээс шагай харваж байгаа юу. Өвлүүлэх бодол байгаа юу?

-Манайх дөрвөн охин ганц хүүтэй. Хүүгээ шагай харвуулах гээд нэлээд юм бэлдэж өгсөн. Сонирхож харвахгүй байна. Харин манай баг охин харвах дуртай. Одоо АНУ сурч байгаа. Над руу ярихдаа ааваа би шагайгаа санаж байна гэдэг. Хүү маань сонирхохгүй болохоор хүчлээгүй.

Сайхан сум тавьдаг эмэгтэйчүүд бий

-Шагайн харваагаар эмэгтэй хүмүүс хичээллэдэг юм болов уу?

-Эмэгтэй хүмүүс ховор шүү. Сайхан сум тавьдаг эмэгтэйчүүд бий. Манай Монголын шагай харвааны холбооны нарийн бичгийн дарга Жавзансүрэн сум сайхан тавьдаг.

-Та аль нутгийн хүн бэ?

-Би Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төрж өссөн. Ерөнхийдөө хөдөө орон нутаг цагдаагийн байгууллага ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Ажил албатай байхад үед шагай харвах зав маш бага. Би ажил үүргээ гүйцэтгэж байхдаа 10 гаруй жил шагай харвахгүй завсарлаж байсан. Тэтгэвэртээ гараад шагайн харваа руу шуурхай орсон. 2006 онд Улаанбаатарт хотод ирж суурьшсан. Шагай харвааны клубээ байгуулаад хоёр жил болж байна. Баянгол дүүргийн шагай салбарын зөвлөлийн дэргэдэх “Ноён Домбо” клубээ байгуулсан. Энэ клубээ байгуулж олон шагайчдад өөрийнхөө чадах чинээгээр хөрөнгө оруулалт хийж байгаа гэж боддог. Манай клубээр хичээллэж байсан харваачид маш амжилттай сайхан харваж байгаа.

-Бага насны хүүхдүүд ирж хичээллэх боломжтой юу?

-Манай клубт долоон настайгаас 70 настай хөгшид цугладаг.  Бүх насны ирж хуваагдаж сууж байгаад тоглодог. Насны ангилал гэж ялгарахгүй тоглоно.  Надад 9-10 дугаар ангийн  80 гаруй шавь байгаа.  Ерөнхийдөө миний шавь нарын нас 10-35 орчим насныхан байна.

-Та ямар мэргэжилтэй вэ. Цагдаагийн албанд хэзээнээс ажиллаж эхэлсэн бэ?

 -Би өрмийн мастер мэргэжилтэй . Ер нь бол цагдаа болно гэж бодож байгаагүй. Зах зээл үед  цагдаагийн академи орж офицер болоод цагдаагийн албанд орсон. Олон аймаг ажилласан даа. Тэтгэвэртээ гараад хот ирээд шагайн харваатай тууштай нөхөрлөсөн дөө. Шагайн харваагаар хичээллэж эхэлсэн хүн гардаггүй. Бухимдаж ирчхээд шагайн харваа тоглохоор сэтгэл сэргээд бүх муухай зүйл алга болдог. Тайвшир тоглоом шүү дээ.

 -Танай гэр бүлийн хүн таны хэр дэмждэг бэ?

-Манай гэр бүлийн хүн болон үр хүүхдүүд намайг маш сайн дэмждэг. Гэр бүлийн  дэмжлэг сайн учраас амжилтыг гаргаж яваа. Ар гэрийнхэн ойлгохгүй бол хэцүү шүү дээ.

Үндэснийхээ дээл хувцсаар гоёод тоглохоор суухад үнэхээр бахархалтай харагдаг

-Шагай спортоор хичээллэж байгаа хүмүүс хувцаслалт дээр нэлээд анхаардаг байх?

 -Үндэсний өв соёлыг үндэснийхээ хувцастай тоглож наадах ёстой. Монголын шагай харвааны тавдугаар их хурлаар монгол дээл хувцас өмсөх ёстой гэсэн уриатай. Шагай харваан тэмцээн уралдаан хаана ч болсон. Үндэсний дээл малгай гуталтай наадаж тоглоно. Үндэсний хувцсаа хэрэглээгүй тохиолдолд багийг тоглуулахгүй гэсэн дүрэм журам гарсан байдаг. Өөрөө хувцастай энэ тоглоом наадгай зохицож, нийцэхгүй. Үндэснийхээ дээл хувцсаар гоёод тоглохоор суухад үнэхээр бахархалтай харагдаг

-Таны хувьд хамгийн гоё  сэтгэлд хоногшсон наадам гэж бий?

-Монгол түмний эрийн гурван наадам үнэхээр гоё. Жилийн бүрийн гоё сайхан болдог. Миний хувьд 2014 оны наадам үнэхээр сайхан. 2014 оны наадмаар Монгол Улсын гарамгай мэргэн гэдэг цолыг хүртэж байсан болохоор хамгийн гоё сэтгэл хоногшсон наадам юм.  Тэр жилдээ олон наадмын түрүүг авсан.

-Ярилцсанд баярлалаа.

Mnb.mn


 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • DR. UROLOGIST (197.211.63.47)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 07 сарын 07 | Хариулах
  • DR. UROLOGIST (197.211.63.47)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 07 сарын 07 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хятадын хувийн хэвшлийн шилдэг 500-д JD.com дахин тэргүүлэв 7 цаг 43 мин Жесс Фокс бөөрний хорт хавдрын улмаас мэс засалд оржээ 7 цаг 44 мин АМНАТ-ийн шинэ аргачлал улсын төсөвт нэмэлт орлого төвлөрүүлнэ 7 цаг 45 мин Ерөнхий сайд авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо 7 цаг 46 мин Австралийн амбан захирагчийн айлчлал Монголд эхэлнэ 7 цаг 47 мин Зэвсэгт хүчин, Ойн газар хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 7 цаг 48 мин Үнэт цаасны хоёрдогч зах зээлийн 30 жилийн ой тохиолоо 7 цаг 50 мин Монгол-Хятадын экспо: “Эрдэнэс Тавантолгой” нүүрсээ биржээр борлуулах боломжийг танилцууллаа 7 цаг 51 мин “Сэлэнгэ-2025”-ийн тугийг Монгол Улсад хүлээлгэн өглөө 7 цаг 53 мин Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр нэмэгдлээ 11 цаг 3 мин Хималайн аадар борооны улмаас Энэтхэгт 36 хүн амиа алдав 11 цаг 6 мин Монгол, Польшийн компаниуд В2В уулзалтаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэв 11 цаг 8 мин Ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, цалин хөлсний маргааныг бууруулахад хамтран ажиллана 11 цаг 10 мин “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт 404 шилдэг төгсөгч шалгарлаа 11 цаг 11 мин Туул, Улз голын усны түвшин нэмэгдэж, үерийн түвшинг давлаа 11 цаг 14 мин Далив хутагт Ж.Жамсранжавын гудамжинд шөнийн цагаар зам хаана 11 цаг 15 мин “No Rules 3” УСК-ны нээлт энэ орой “Корпорэйт”-д болно 14 цаг 42 мин Говийн өмнөд хэсгээр +29 градус хүртэл хална 14 цаг 44 мин НАТО бүх гишүүдээ ДНБ-ий хоёр хувийн батлан хамгаалахын зорилтод хүргэнэ 14 цаг 45 мин Нийслэлд 13 байршлын явган замыг байгалийн чулуугаар шинэчилж байна 14 цаг 46 мин
iИх уншсан
О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... ЛУИЗ Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр ... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж... Японы Тоёакэ хот ухаалаг утасны хэрэглээг өдөрт хоёр цаг бол... Нийслэлд үерийн эрсдэлээс сэргийлж 24 цагаар ажиллав Израил хэлэлцээ эхлүүлэх чиглэл өгсөн ч хатуу нөхцөлөө давта... Монгол, Солонгосын хамтын ажиллагаа эрдэс баялгийн салбарт ө... Эрдэмтдийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлаг... Д.Лүндээжанцан: 1945 оны Чөлөөлөх дайнтай холбоогүй нэг ч мо... Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт Бүгд Найрамдах Ардч... Туул гол болон Улаанбаатар хот орчимд усны түвшин 50 см орчи... Аялал жуулчлалын бодлого, хөтөлбөрт аудит хийж эхэллээ Өнөөдөр болох үйл явдлын тойм
Top