x

Л.Бямбажаргал: Хувийн хөрөнгийг үзэн ядах нь социал демократ үзэл биш

Социал демократ намын ерөнхий нарийн бичгийн дарга асан (1992-1999) Л.Бямбажаргалтай ярилцлаа.

-Социал демократ үзлийн гол тулгуур зарчим нь юу вэ. Манай улсад энэ үзэл хэрхэн хөгжиж ирсэн бэ?

-Энэ үзлийн гол зарчим нь нийгмийн дунд хэсгийг яаж дэмжих талаарх асуудал хөндөгддөг. Өөрөөр хэлбэл, манайд багш, эмч нарыг төрийн алба хаагч гээд нэг тогоонд оруулсан байдаг. Уг нь энэ хүмүүс нийгэмд үйлчилдэг нийгмийн ажилтан гэсэн үг. Энэ дунд хэсэг хэдий чинээ өргөн, тогтвортой байна тэр чинээгээрээ нийгэм хувьсал, өөрчлөлтөд ордоггүй. Социал демократ үзлийн сонгодог жишээ гэвэл Скандинавын орнууд байна. Швед, Норвеги, Финланд, Дани, Герман гэх мэт. Тэгэхээр гол зорилго нь нийгэмд үйлчилж байгаа энэ хэсгээ яаж тогтвортой, аюулгүй байлгах вэ гэдэг үзэл баримтлалтай. Уриа нь эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл гэж явдаг.

Манайх бол коммунизмаас социализм гэж нэрлээд барууны үзэл рүү явж байгаа орон. Гэвч бид нийгмийнхээ дунд хэсгийг хаячихаад байгаа. Төрийн албан хаагчын тоо өссөн байна гэж яриад байгаа. Сая шинэ ерөнхий сайд гарч ирэнгүүтээ төрийн албан хаагчдийг есөн хувиар бууруулна гэж байна лээ. Есөн хувиар бууруулах битгий хэл 20, 30 сургууль барилаа гэхэд багшгүй байгаа шүү дээ. Төрийн үйлчилгээг ТҮЦ машин, онлайн зэргээр авч болно. Харин багш, эмчийг орлож болохгүй. Тэр тусмаа байгалийн ухааны хичээлийг аав ээж нь зааж чадахгүй учраас сургуульд аваачиж өгч багшлуулж байгаа.

-УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал социал демократ үзэл баримтлалтай нам хувийн хэвшлийг дэмжиж болохгүй гэж саяхан чуулганы үеэр хэлсэн. Социал демократ үзэл хувийн хөрөнгийг үзэн яддаг юм уу?

-Х.Баасанжаргал гишүүн санаагаа буруу илэрхийлчих шиг болно лээ. Хүмүүс үгнээс нь өө хайж байгаа байх. Бүхэлд нь хувийн хэвшлийг хэлээгүй байх гэж бодож байна. Үгүй бол манай нам хувийн өмчтэй үзэж тарна гээд намынхаа бодлого мөн чанарыг шууд шударга хэлсэн нь дээр. Жишээ нь, сургууль байгуулаад төрд өгчихсөн бол төр татварын хөнгөлөлт үзүүлж болно. Түүнээс хажуудаа хаус барьчихаад манай сургуулийн хаус байгаа юм аа гэвэл түүнд нь татвар төлөгчдийн мөнгийг үрэх шаардлагагүй. Хэрвээ социал демократ үзэл хувийн хэвшлийг үзэн яддаг байвал тухайн гишүүн коммунизмдаа байж байна гэсэн үг. Түүнээс хувийн хөрөнгийг үзэн ядах нь социал демократ үзэл биш. Социал демократ үзэл бол нийгмийн ардчилал гэсэн үг. Нийгмээрээ ардчилсан байх ёстой атал бүгдийг нь хураагаад авчихвал хэн татвар төлөх юм. Манай иргэд төрөөс юм гуйгаад байгдаг. Хэдий чинээ төрөөс юм гуйна, төдий чинээ хараат байна гэсэн үг.

-Та нийгмийн дундаж давхаргыг дэмжих хэрэгтэй гэлээ. Тэгвэл яаж дэмжих вэ?

-Манайх төрийн албан хаагчийн тоо өсөөд байна гэдэг. Нөгөө талаар эмнэлэг, сургууль бариад байдаг. Бас багш, эмч хэрэгтэй байна гэдэг. Тэгэхээр үүнийг хоёр хуваах хэрэгтэй. Төрийн алба гээд шалгалт өгдөг хэсэг нь тусдаа, төрийн зүгээс нийгэмд үйлчилж байгаа үйлчилгээг тусад нь гаргах ёстой. Үүний төлөө социал демократ улс орнууд бараг 30, 40 хувийн татвар төлдөг. Үүнийг иргэд нь ойлгодог. Миний хүүхдийг сургаж байгаа татвар гээд ойлгодог. Сүм хийд нь хүртэл татвар авдаг юм билээ. Энэ бол иргэдийн нийгмийн үйлчилгээндээ өгч байгаа мөнгө шүү дээ. Манайх бол даргын машинд, эмчийн цалинд өгч байгаа нь ойлгомжгүй учраас өнөөдөр иргэд ч бухимдаад, өөрсдөө ч үүнийгээ ялгаж салгаж ойлгохгүй байна. Манайхан муу юмыг нь сурна уу гэхээс биш, татвар нь иргэдэд үйлчилж байна уу гэдгээ судалдаггүй.

Төр өөрөө бидний татвар дээр байгаа. Хувийн хэвшил, хувийн өмч, хувийн санаачилга хэдий чинээ хүчтэй байна түүнд төр өөрөө оршин тогтнож байгаа. Бодит байдал дээр хувийн хэвшил оршин тогтноход хүнд шүү дээ. Ажил хийж байгаа хүн нийгмийн даатгал төлөх ёстой. Гэтэл байгууллага төлдөг сонин системтэй. Уг нь ажил олгогчийг урамшуулах ёстой. Гэтэл ажил олгогчид торгууль тавьж байгаа гэсэн үг. Энэ системийг өөрчлөх хэрэгтэй. Манай нийгмийн даатгал, ажил олгогчийн татварыг багасгахгүй бол татвар төлөгчид улам цөөрнө. Огт татвар авахгүй бол төр оршин тогтнохгүй. 100 хувийн татвар авбал хэн ч ажил хийхгүй. Ер нь манай нийгэмд дундаж давхаргаа хоёр талаас нь зулгааж байгаа. Социал демократ үзлийн яг эсрэг явж байгаа. Өөрөөр хэлбэл, нийгмийн ардчиллын эсрэг явж байгаа.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хятадын хувийн хэвшлийн шилдэг 500-д JD.com дахин тэргүүлэв 7 цаг 39 мин Жесс Фокс бөөрний хорт хавдрын улмаас мэс засалд оржээ 7 цаг 40 мин АМНАТ-ийн шинэ аргачлал улсын төсөвт нэмэлт орлого төвлөрүүлнэ 7 цаг 41 мин Ерөнхий сайд авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо 7 цаг 42 мин Австралийн амбан захирагчийн айлчлал Монголд эхэлнэ 7 цаг 43 мин Зэвсэгт хүчин, Ойн газар хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 7 цаг 43 мин Үнэт цаасны хоёрдогч зах зээлийн 30 жилийн ой тохиолоо 7 цаг 46 мин Монгол-Хятадын экспо: “Эрдэнэс Тавантолгой” нүүрсээ биржээр борлуулах боломжийг танилцууллаа 7 цаг 47 мин “Сэлэнгэ-2025”-ийн тугийг Монгол Улсад хүлээлгэн өглөө 7 цаг 49 мин Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр нэмэгдлээ 10 цаг 59 мин Хималайн аадар борооны улмаас Энэтхэгт 36 хүн амиа алдав 11 цаг 2 мин Монгол, Польшийн компаниуд В2В уулзалтаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэв 11 цаг 3 мин Ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, цалин хөлсний маргааныг бууруулахад хамтран ажиллана 11 цаг 5 мин “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт 404 шилдэг төгсөгч шалгарлаа 11 цаг 7 мин Туул, Улз голын усны түвшин нэмэгдэж, үерийн түвшинг давлаа 11 цаг 10 мин Далив хутагт Ж.Жамсранжавын гудамжинд шөнийн цагаар зам хаана 11 цаг 11 мин “No Rules 3” УСК-ны нээлт энэ орой “Корпорэйт”-д болно 14 цаг 38 мин Говийн өмнөд хэсгээр +29 градус хүртэл хална 14 цаг 39 мин НАТО бүх гишүүдээ ДНБ-ий хоёр хувийн батлан хамгаалахын зорилтод хүргэнэ 14 цаг 40 мин Нийслэлд 13 байршлын явган замыг байгалийн чулуугаар шинэчилж байна 14 цаг 41 мин
iИх уншсан
О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... ЛУИЗ Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр ... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж... Японы Тоёакэ хот ухаалаг утасны хэрэглээг өдөрт хоёр цаг бол... Нийслэлд үерийн эрсдэлээс сэргийлж 24 цагаар ажиллав Израил хэлэлцээ эхлүүлэх чиглэл өгсөн ч хатуу нөхцөлөө давта... Монгол, Солонгосын хамтын ажиллагаа эрдэс баялгийн салбарт ө... Эрдэмтдийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлаг... Д.Лүндээжанцан: 1945 оны Чөлөөлөх дайнтай холбоогүй нэг ч мо... Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт Бүгд Найрамдах Ардч... Туул гол болон Улаанбаатар хот орчимд усны түвшин 50 см орчи... Аялал жуулчлалын бодлого, хөтөлбөрт аудит хийж эхэллээ Өнөөдөр болох үйл явдлын тойм
Top