x

Барын зулзагыг дээр нь

УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзан байж нийслэлийн захирагчийн албан тушаалд томилогдсон Д.Сумьяабазартан өнгөрсөн өдрүүдэд “тун базаахгүй” жишгийг төрийн албаныханд үзүүлэв. Хотын даргатан өөрийнхөө өрөөний үүдэнд таван сая төгрөгөөр халуун хэмжигч авч байрлуулжээ. Түүнийх нь зургийг нууцаар авч, олон нийтийн сүлжээнд тавьсан АН-ын төлөөлөгчийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэнэ.

Хотын даргын өрөөний халуун хэмжигчийн зураг олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэний дараа Д.Сумьяабазартан “Хувь хувсгалаа ялгаж сур. Манай туслах /Мөнхболд гэсэн байх/ миний мөнгөөр худалдаж авсан. Илүү суперийг нь Хангарьд ордон, Тамгын газрын үүдэнд маргааш тавиулна. Мөнгө нь бас хувиасаа. Одоо болох уу?” хэмээн жиргэсэн байна. Ер нь л манай төрийнхөн, албан тушаалтнуудын иргэддээ ханддаг хандлага, ёс суртахууны шалгарсан жишээ боллоо гэж болно. Тэд мөнгөтэй учраас юу ч хийж болно. Ард иргэд мөнгөгүй учраас юу ч болохгүй. Ер нь амьд яваад ч яах юм.

Хэрвээ энэ нь манай төрийнхөн, албан тушаалтнуудын нийтийн жишиг биш, нэг хүний асуудал юм бол хариуцлага тооцож, ажлаас нь зайлуулаад хөөж явуулах ёстой байх. Я.Содбаатар сайд өчигдөр Энхсаран сувиллын асуудал дээр “Коронагийн хүнд үед хүн болгонд хариуцлага тооцоод, хөөж явуулаад байх боломж алга” гэж ярьж байна лээ. Харин ч ийм л үеэд хариуцлагагүй этгээдүүдтэй хариуцлага тооцох нь Онц дэглэмийн утга учир байх. Хариуцлага алдсан алдаа эндэл болгоныг нь араас хөөж засна гэвэл төсвийн мөнгө байтугай төрсөн бие ч гүйцэхгүйд хүрнэ.

Ингэхэд Д.Сумьяабазар сайд хатуу хөл хорио тогтоосон өнгөрсөн хорь гаруй хоногийн хугацаанд ажлын байргүй, хоногийн хоолгүй болсон жирийн иргэдийн төлөө юу хийсэн бэ? Харин өөрийнхөө хар амины төлөө юу хийж байна? гэдэг л ялгаа юм л даа. Иргэдээ гадаа гудамжинд нөөцийн махан дээр алалцуулчихаад өөрийнхөө суудаг байшин, өрөөн тасалгаан дотроо л /захиргааны албан хаагчдаас бусдыг дотогш нэвтрүүлэхгүй хөл хорио тогтоосон/ супер дүпер халуун хэмжигчийг хувийнхаа мөнгөөр, төрөл төрлөөр нь авч тавиад байна гэдэг тийм ч “иргэнлэг” үйлдэл биш байх аа л гэж харагдаж байна.

Бүр илүү харамсалтай нь хотын захирагчийн дээрх мэдэгдлийг хийсний дараа түүний туслах Д.Мөнхболдын гарын үсэгтэй “Бигэрийн лайт” компанийн нэр дээр бичсэн 5000.000 төгрөгийн зарлагын падааныг бас л олон нийтийн сүлжээнд тавьжээ. Гэтэл уг төхөөрөмжийг Нийслэлийн Засаг даргад зарж борлуулсан гэх “Бигэрийн лайт” компани нь “Манай компани хотын даргад ямар ч халуун хэмжигч төхөөрөмж зараагүй, тийм үйлчилгээ эрхэлдэггүй. Манайх зөвхөн цэвэр ус үйлдвэрлэдэг компани” хэмээн мэдэгдсэн байна. Ёстой нөгөө “шоок”...

Хотын дарга хувиа борлуулах мөрөөрөө борлуулсангүй, хажууд нь туслахаа эрүүгийн гэмт хэрэгт хийчихлээ. Хуулийн байгууллага уг асуудлыг шалгаад явбал хотын даргын туслах Д.Мөнхболд “санхүүгийн баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн” хэргээр хариуцлага хүлээхээр  болоод байна.  

Ингэхэд хотын дарга эрүүл мэндээ бодож болно. Хэдэн ч халуун хэмжигч аваад, түүгээрээ өөрийгөө хучаад, бүр скочдоод явж болно. Тэгсэн ч түүнийг хэн ч барьж шоронд хийхгүй. Ихдээд л “Яасан муухай хуншгүй этгээд вэ” л гэнэ биз. Ганцхан тэрнийхээ төлөө “Уучлаарай, иргэдээ. Ганц өөрийгөө бодсон юм биш шүү. Нийслэлийн захиргаагаар үйлчлүүлж байгаа иргэдийнхээ, байгууллага хамт олныхоо аюулгүй байдлыг бодсоны үндсэн дээр төсвийн хүндрэлтэй үед хувиасаа мөнгө гаргаад авсан юмаа” гээд хэлчих /худлаа ч гэсэн, тиймээ/ хэмжээний ёс зүй, даруулга хэрэгтэй байлаа. Гэтэл оронд нь “Хувийнхаа мөнгөөр авсан байхад та нар яах юм” гэсэн дээрэнгүй, дээрэлхүү байдлаас нь харвал энэ хүнд лав нийтийн эрх ашгийн төлөө ажиллах ямар ч итгэл үнэмшил, ухамсар алга. Дээр нь ар араасаа илчлэгдэж, ил гарч буй худал хуурмагууд.

Барын зулзагыг бага дээр нь гэдэг байх аа. Ерөнхий сайд аа!

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (64.119.19.249)
    Арай ч дээ.
    2020 оны 12 сарын 06 | Хариулах
  • Зочин (66.181.190.246)
    За энэ ч яахав. Сумъяа базар хотын дарга болсноос хойш их л хэл ам дагалаа,одоо энэ хэл амыг яаж намжаах нь өөрийнх нь ухаан л мэдэх болж. Иргэний хувьд санал болгоход:ЯАМ, ТАМГЫН БОЛОН БУСАН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ДАРГА УДИРДЛАГААР ОРОЛДОХГҮЙХЭН шиг тэднийхээ дэмээр ажиллаад,тэднийгээ зөөлөн удирдаад цааш алхвал бас боломж байх юм шиг дээ.Угтаа бол туршлагатай хүмүүсээ түшээд авбал оновчтой гэсэн үг.
    2020 оны 12 сарын 03 | Хариулах
  • Зочин (124.158.97.210)
    Мөнхболд сайн хүү. Даргаасаа хэдэн төгрөг салгаж орхиж. Болж муу нохойг. Шагнах юмсан.
    2020 оны 12 сарын 03 | Хариулах
  • Зочин (66.181.180.88)
    За одоо манай дарга нар өрөөндөө өөрийн мөнгөөр бол юү ч авч тавьж болох нээ.
    2020 оны 12 сарын 03 | Хариулах
  • Зочин (124.102.181.216)
    юун Бага дээр нь... вэ?! оороо балбуулсан гэдэг биз дээ хаха
    2020 оны 12 сарын 03 | Хариулах
  • Зочин (66.181.179.17)
    5000 төгрөгөөр ийм халуун хэмжигч байна уу авмаар байна.
    2020 оны 12 сарын 03 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 3 цаг 32 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 3 цаг 52 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 3 цаг 56 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 3 цаг 59 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 4 цаг 7 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 4 цаг 56 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 4 цаг 56 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 4 цаг 59 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 6 цаг 53 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 7 цаг 49 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 7 цаг 55 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 8 цаг 0 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 8 цаг 17 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 8 цаг 24 мин Түүх бол сургамж-багш 8 цаг 27 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 8 цаг 32 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 8 цаг 37 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 8 цаг 40 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 10 цаг 4 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 10 цаг 9 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна
Top