x

Сумъяа Гамбит

Олны сэтгэл орчин цагт оргож бусгахыг ажихуй зуур. Хөнгөн бийрийг хөл хорионы хүнд үед хөндөхүй. Төлөвлөөгүй, төөрсөн бичвэр болой.


Хотын дарга гоё хаалгатай болж гэнэ. Ухаалаг төхөөрөмж гэнэ. Халуун хэмждэг юм байх. Халдвартай, халдваргүйг ялгадаг юм байх. Хотын даргатай хаалга нь олон шижмээр холбогддог бас түүнийг хамгаалдаг гэнэ. Хотын дарга хаалганыхаа цаана эрүүл, аюулгүй орчинд ажиллах боломжтой болжээ. Гэвч тэр хаалганы тухай яриа их хотод түймэр адил асаж гэнэ.

Цар тахал дэлгэрсэн цаг. Иргэд айж сандарч, хотод хатуу хөл хорио гурав дахь долоо хоногтоо үргэлжилж байх. Хий хөллөсөн адил тэр ёрын өвчин хотын хаана ч, хэний ч гэрт ороод ирэхийг үгүйсгэх аргагүй. Нэг мэдэхэд гарт, хувцсанд, аманд, амьсгалд улмаар уушгинд асаж, хүрч халдах халдвар. Хот бүхэлдээ нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд. Тэр тахал хаана хэнд тусаж, хэнээс хэнд халдаж, бас хэн нэг, хоёр, гурав дугаар хавьтагч болж байгааг мэдэхэд хэцүү. Олон түмэн, хэвлэл, сошиал буцалж өглөө.

  • Хотын дарга өөртөө хаалга хийлгэжээ. 

  • Хот ийм ч даргатай байх гэж дээ. 

  • Тэр хаалгыг албаны өрөөндөө биш төрөх эмнэлэгт байрлуулах байсан юм.

  • Хотын дарга аюулгүй хаалганы цаана, хот нь халдварын голомтод. Арай ч дээ.

  • Ийм юм хийсэн хотын дарга огцрох, улс төрөөс хүртэл зайлах ёстой…

Хотын иргэд шуугиж эхлэв. Суудал нь шатаж эхэлсэн хотын дарга гэнэтийн мэдэгдэл хийв. Гэхдээ хаалганы талаар биш. Сумъяа тэр тухай яриагүй биш ярьсан. Хариу жиргэж үзүүлсэн. “Туслахаа явуулж хувийн мөнгөөрөө захиалж авсан юм. Одоо болох уу” гэсэн утгатай. 

Би энд шуугиант хаалганы тухай бичье гэж бодоогүй юм. Хотын иргэн хүний хувьд “хотод шар айраг, дарс мэтийн 17-гоос доош хатуулагтай ундаа зарахгүй. Согтууруулах ундаа өөрөө эрсдэл юм” гэсэн Сумъяабазар даргын мэдэгдэл, тэр ярианы үүсгэсэн эффект, үр дагаврын тухай ажиглалтаа хуваалцах гэсэн юм. “Хичээлд ашиглаж болох алтан санаа”. “Чөлөөт” уналтан дунд санамсаргүй газраас шүхэр бууж ирэв. Гарт таарсан юмнаасаа Сумъяа атгав. Аврал. Улс төрийн өнцөг, олон нийттэй харилцах урлаг, хямралын удирдлагын хувьд сургамж болох үйл хөдлөл. Энэ яриа олны хошууг билүүдлээ. Хотод хүмүүсийн ярианы сэдэв хормын зуур өөрчлөгдөв. 

  • Даргаараа оролдвол дарсгүй. 

  • Ил зарахгүй бол далдуур илүү ууна.

  • Зөв шийдвэр гэж баярласан чинь, ердөө садизм байж.

  • Хорих тусам уумаар санагдах юм.

  • Уух гээгүй, үсээ угаах гэсэн юм. 

  • Хотын дарга шагчдын барьцаанд оржээ.

  • Архи, ковид хоёр ямар хамааралтай юм бол.

  • Захиргаадаж шийддэг байсан бол Улаанбаатарт социализм амьд байх байлаа. 

  • Насаараа дээрэлхүүлчих юм байна л даа.

  • Зөв, зөв. Хэд хоног уухгүй бол яачих гээд байна хүмүүс ээ…

Сумъяа өөрөө ямар алхам хийснээ мэдээгүй байх. Мэдэж хийсэн бол түүний архи зарахгүй тухай мэдэгдэл ангасан олныг оносон нь гарцаагүй. Хотынхон даргынхаа хаалганы тухай бус архи, пивоны хоригийн талаар шуугиж эхлэв. Галыг галаар унтраадаг. Гайхалтай нүүдэл. Их сургуульд бол “case” жишээ болгож олон өнцгөөс ярьж болох сэдэв. Мэдрэмжийн л асуудал. 

Нэгэн их мэдэгч, бас өөр нэгэн пиарчин сошиалд дээрхийн тухай ингэж бичжээ. “Оготны нүхээ онолоо”. Нөгөө нь “Бөхийн мэх уран байлаа. Сумъяагийн сүүлчийн түшиц архи пиво” гэж дүгнэсэн бол гуравдахь хүн “базари” гэж эрхий хуруугаа гозойлгожээ. 

Их хотод орой болжээ.

Ц.Элбэгдорж /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 3 цаг 24 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 3 цаг 45 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 3 цаг 48 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 3 цаг 52 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 3 цаг 59 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 4 цаг 48 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 4 цаг 49 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 4 цаг 51 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 6 цаг 45 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 7 цаг 42 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 7 цаг 47 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 7 цаг 52 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 8 цаг 9 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 8 цаг 17 мин Түүх бол сургамж-багш 8 цаг 19 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 8 цаг 25 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 8 цаг 30 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 8 цаг 32 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 9 цаг 56 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 10 цаг 2 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна
Top