x

Төсвийн хоригийг парламент эсэргүүцсэн ч иргэд дэмжинэ

Өнгөрөгч лхагва гаригийн өглөө Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан билээ. Төсвийн тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатар Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнээс хойш ажлын тав хоногийн дотор буюу хуулийн хугацаандаа багтаж хориг тавигдав. Хоригийг УИХ 14 хоногийн дотор хэлэлцэж шийдвэрэх ёстой.

Төсвийн хуульд хориг тавих болсон үндэслэлээ Ерөнхийлөгч “Цаг үеийн шаардлагад нийцээгүй, төсвийн үрэлгэн байдлыг халж чадаагүй, улс орны дэлхийн эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлыг бодитоор дүгнэж, төсвийн бодлогодоо тусгаагүй” хэмээн дүгнэсэн байна. Нэн ялангуяа иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад амин чухлаар хүлээгдэж байгаа вакцин худалдаж авах хөрөнгийг төсөвт тусгаагүй, гадны зээл тусламжаар шийдвэрлэнэ гэсэн хөнгөн бодол, хоосон мөрөөдөлд хөтлөгдөн хүйтэн хөндий хандсан нь хариуцлагагүй үйлдэл мөн гэжээ. Түүнчлэн,

-Төсвийн зарлагыг 20 хувиар танах,

-Эрсдлийн сангаас өрх бүрт сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх,

-Төсвийн хэмнэлтээс үүссэн хөрөнгийг вакцин худалдан авахад зарцуулах,

-Үйлдвэрлэл, аж ахуйн нэгж, бизнесийг дэмжсэн мастер төлөвлөгөө боловсруулах, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих... зэрэг шаардлагуудыг хоригт тусгасан байна. Ингэхдээ өрх бүрт олгох сая төгрөгийн 80 хувийг үндэсний үйлдвэрлэлийг дэмжих буюу бараа бүтээгдэхүүн хэлбэрээр, 20 хувь буюу 200 мянган төгрөгийг бэлнээр олгох нь зүйтэй гэсэн байна.

Сануулахад энэ сарын 13-ны өдөр УИХ-аар баталсан 2021 оны төсвийн тухай хуульд төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 11 их наяд 797,8 тэрбум төгрөг /ДНБ-ий 27.9 хувь/, зарлага 13 их наяд 951,6 тэрбум төгрөг /ДНБ-ий 33.0 хувь, нэгдсэн төсвийн  буюу 2 их наяд 153,7 тэрбум төгрөгийн алдагдалтай /ДНБ-ий 5.1 хувь/ баталсан байна. Ирэх онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх нийт 1100 төсөл, арга хэмжээнд 1 их наяд 391 сая төгрөг баталжээ. Үүнд жишээ нь,

-Төв халх" дуулалт жүжгийн театр /Дундговь, Сайнцагаан сум/ - 10,5 тэрбум төгрөгийн өртөгтэй, энэ онд 1 тэрбум 710 сая,

-Аймгийн хөгжимт драмын “Ойрад” театрын барилга /Увс, Улаангом сум/ - 10,5 тэрбум төгрөгийн өртөгтэй, энэ онд 500 сая,

-Аймгийн хөгжимт драмын театрын барилга /Архангай, Эрдэнэбулган сум/ - 13,5 тэрбум өртөгтэй, энэ онд  1 тэрбум,

-Байгалийн түүхийн музейн барилга /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг – 94 тэрбум 460.1  сая төгрөгийн өртөгтэй, энэ онд 13 тэрбум 300 сая,

-Дүүргийн соёлын ордны барилга /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг, 5 дугаар хороо/ - 14 тэрбум 532.8 сая төгрөгийн өртөгтэй, энэ онд  7 тэрбум 182 сая гэх мэтчилэн явж өгнө.

Зөвхөн музей, Соёлын ордон барихад зориулж аймгуудад 5-10 гаруй тэрбум /аймаг тус бүрт/, сумдад 1-2 тэрбум төгрөг /сум тус бүрт/ төгрөгийн хөрөнгө оруулалт төлөвлөж, энэ онд санхүүжүүлж эхлэхээр тусгасан. Аймаг, сумдын төвүүдэд барихаар төлөвлөж, хөрөнгө оруулалтыг тусгасан Соёлын ордон, музейн барилга гэхэд 60 гаруй. Нийслэлд барьж байгаа Чингис хааны музейн шилэн хорго, тоног төхөөрөмжийг худалдаж авахад 5 тэрбум төгрөг, үзмэрүүдийг сэргээн засварлахад 10 тэрбум төгрөг /Урчуудын эвлэлээс тендер зарлаад байгаа үзмэрүүдийг шинээр хийхэд/ төсөвлөсөн юм байна.

Энэ тэгээд Сангийн сайдын хэлсэн “Коронавирусийн үед зохицсон сайн төсөв” мөн үү? Эсвэл ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан “улс төржсөн” төсөв үү? Дээр нь хөрөнгө оруулалтаар тавьсан төгрөг, мөнгө болгоны цаана “Тойрогтоо хийж байгаа миний хөрөнгө оруулалт шүү” гэх өглөгийн эздийн өөртөө зурсан ашиг, авилга явдаг нь ч нууц биш болсон.

Тиймээс Ерөнхийлөгчийн энэ удаагийн төсөвт тавьсан хориг цаг үеэ мэдэрсэн, “нүдээ олсон” нүүдэл болсныг хэлэх хэрэгтэй. Ялангуяа улс даяар тогтоосон хатуу хөл хорионоос болж хувийн хэвшил, аж ахуй эрхлэгчид, баялаг бүтээгчид нь элгээрээ мөлхчихөөд, иргэд нь ажил, орлогогүй, хатуухан хэлэхэд хоногийн хоолгүй болчихоод байхад төсөв зарцуулагчдад ингэж тансаглах эрх ч бий юу?

Тиймээс Төсвийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн энэ удаагийн хоригийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Хэдийгээр УИХ олонхиороо түрээд, ирэх жил болох сонгуулийг тооцоод /хөрөнгө оруулалтаас өөрсдөд нь унагах цавчаагаа ч гэсэн хэд нугалаад хийсэн байгаа/ 2021 оны төсвийн тухай хуулийг хамгаалаад гарч болох ч иргэд бол хүлээн зөвшөөрөхгүй нь тодорхой.

Тэгээд ч төсвийн тухай хуулийг батлах үед дотоодын халдвар хараахан тархаагүй, хэзээ тавигдах нь тодорхойгүй хатуу хөл хорио ч тогтоогоогүй байсан үе. Тиймээс тухайн үед эрсдлээ дутуу тооцоолжээ гэж үзээд, өнөөдөр улс орны эдийн засаг, иргэдийн аж амьдралд үүсээд байгаа хямрал, бэрхшээлийг үнэлээд ч болов УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах, оройтсон ч гэсэн алдаагаа залруулахаас өөр арга зам харагдахгүй байна.

Б.СЭМҮҮН

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 3 цаг 31 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 3 цаг 51 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 3 цаг 54 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 3 цаг 58 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 4 цаг 5 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 4 цаг 54 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 4 цаг 55 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 4 цаг 57 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 6 цаг 51 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 7 цаг 48 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 7 цаг 54 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 7 цаг 59 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 8 цаг 15 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 8 цаг 23 мин Түүх бол сургамж-багш 8 цаг 25 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 8 цаг 31 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 8 цаг 36 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 8 цаг 39 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 10 цаг 2 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 10 цаг 8 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна
Top