x

Хошигнолоо болиод хоригоо тавина уу, Ерөнхийлөгч өө!

Дотооддоо коронавирусийн халдварыг алдсанаас хойш арав хоногийн турш улс даяараа үймж шуугиж, хоригдож тушигдаж байхад өөрт нь огт хамаагүй мэт сураг, сүүдэр ч үгүй байсан Ерөнхийлөгч маань өчигдөр гэнэт сэрж босоод огцом нэгэн санаачилгыг гаргав. Коронавирусийн халдварын улмаас үүсээд байгаа хямралыг даван туулах үүднээс өрх бүрт сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх санаачилга гаргажээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Ерөнхийлөгчийн уг санаачилыг амархан тас цохилоо. “Засгийн газраас хүүхдийн 20 мянгыг 100 мянга болгосон. Нэг хүүхэдтэй айл жилдээ 1,2 сая төгрөг, гурван хүүхэдтэй айл 3,6 сая төгрөг авч байгаа. Энэ бол нэг удаагийн сая төгрөгөөс илүү үр дүнтэй дэмжлэг. Тиймээс Ерөнхийлөгчийн тавьсан саналыг Засгийн газар дэмжихгүй” гэдгийг тэр хэллээ. Тэгсэн ч зарим иргэдийн зүгээс “Хүүхэдгүй гэр бүлүүд нь тэгээд яах юм?” хэмээн дуугарч байдаг шүү!

Сангийн сайдын хэлснээр Ерөнхийлөгчийн өрх бүрд өгөх сая төгрөг олгох санаачилгыг хэрэгжүүлэхэд 900 орчим тэрбум буюу бараг 1 их наяд төгрөг шаардагдах юм байна. Мөн Ерөнхийлөгч сая төгрөгнийхөө 200 мянгыг бэлнээр /200 тэрбум орчим/, 800 мянгыг үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн хэлбэрээр олгох санал гаргасан юм байна. Нийтээрээ, нийгмээрээ хүнсний талонд шилжинэ гэсэн үг байх л даа. Ийм хэмжээний /нэг их наяд төгрөг/ “засварыг” төсөвт хийхийн тулд хамгийн наад зах нь төсөвт тодотгол хийх хэрэгтэй болно гэдгийг Ерөнхийлөгч тооцоогүй байна гэж үгүй. Гэтэл 2021 он Төсвийн тухай хууль батлагдаад /2020.11.10/ хэдхэн хонож байдаг. Өмнөх өдөр нь /2020.11.17/ УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын 2021 оны Төсвийн тухай хуулийг Ерөнхийлөгчид өргөн барьжээ.

Өргөн барьсан хуульд 2021 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 11 их наяд 797,8 тэрбум төгрөг /ДНБ-ий 27.9 хувь/, зарлага 13 их наяд 951,6 тэрбум төгрөг /ДНБ-ий 33.0 хувь, нэгдсэн төсвийн  буюу 2 их наяд 153,7 тэрбум төгрөгийн алдагдалтай /ДНБ-ий 5.1 хувь/ баталсан байна.

Ирэх онд улсын төсвийн хөрөнгөөр нийт 1100 төсөл, арга хэмжээг 1.390. 921.0 сая төгрөгөөр санхүүжүүлж “Барих-Шилжүүлэх" концессын төрлөөр хэрэгжүүлсэн 5 төсөл, арга хэмжээний эргэн төлөлтөд 266.268.7 сая төгрөг төлөхөөр баталжээ. Эдийн засагчид энэ төсвийг “Цар тахлын онцгой төсөв биш,  гэмт хэрэг нэмэгдэх төсөв болжээ” хэмээн үнэлсэн байна. Нөгөө л төсөв, тендерийн хулгай үргэлжилнэ, үр ашиггүй баахан барилга, обектод хөрөнгөө булшилна гэсэн үг. Түүгээр  нь орон нутагт баахан захиргааны барилга, соёлын ордонгууд барих юм байна. "Дүрмийн дагуу" гишүүдийн тойргийг услах, цаашлаад ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан үр ашиггүй хөрөнгө оруулалтууд. Хамгийн их хөрөнгө оруулалтууд Баянхонгор, Хэнтий аймгуудад тавигдсан гэдгийг энд сануулах нь илүүц биз.

Төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэх бүх ажлыг царцаасан ч цаана нь дахиад нэг их наяд шахуу төгрөгийн алдагдалтай байхад Ерөнхийлөгч дээр нь нэрмээд нэг их наядын зарлага санаачилж байгааг хошигнол гэх үү, хорлон сүйтгэл үү?

Үүнээс гадна 2021 оны улсын төсвийн зарлагыг бүхэлд нь есөн хувиар  багасгана гэж тооцсоны дотор Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төсөв багтжээ. Нэг үгээр цар тахлын үед хамгийн өндөр үүрэгтэй гол гол салбаруудынхаа төсвийг танасан гэсэн үг. Харин оронд нь  Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний эрх чөлөөний 110 жилийн ойд зориулж Соёлын яаманд их хэмжээний төсөв баталж өгснийг эдийн засагчид шүүмжилж байна.

Мөн 2017 онд 13,4 тэрбум төгрөг төсөвлөж байсан Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлыг ирэх онд 30 гаруй тэрбум төгрөг болгож нэмэгдүүлжээ. Ерөнхийлөгчийн тамгын газрын төсөв 50 орчим хувиар, Улсын ерөнхий прокурорын төсөв 80 орчим хувь,  Эрчим хүчний сайдын багц 40 хувь, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийн багц гэхэд 11 хувиар өссөн байна. Үүнийг эдийн засагчид “2021 оны төсөв эдийн засаг болон “онц байдлыг” тооцоогүй, 2021 он гаруут тодотгох ёстой төсөв" хэмээн дүгнэсэн байна. Сөрөгч хүчний зүгээс ч гэсэн "төсөвт тодотгол хийх ёстой" гээд шахаад эхэллээ. Ямар ч байсан энэ чигээрээ "нүдээ аниад" явах боломжгүй боллоо гэсэн үг.

2021 оны төсвийг хэлэлцэж, баталж байх үед өнөөдрийн бий болсон нөхцөл байдлыг талаар таамаглах бололцоогүй байсан байж болно. Гэвч коронавирусийн халдварыг дотооддоо алдсанаас үүссэн сүүлийн 10 хоногийн нөхцөл байдал, цаашдын болзошгүй эрсдлүүдээ тооцоод үзсэн ч гэсэн Ерөнхийлөгчийн зүгээс хошигнол, хорлон сүйтгэлийн аль нь ч хэрэггүй. Харин хориг тавиад Төсвийн хуульдаа өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага л бий болоод байна.

Хуулийн дагуу Ерөнхийлөгч Төсвийн тухай хуулийг өргөн барьснаас хойш тав хоногийн дотор хориг тавих эрхтэй. Цаг яваад эхэлчихсэн, хэдийн хоёр хоног нь өнгөрчихлөө...

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
  • test (115.27.221.27)
    test
    2020 оны 11 сарын 19 | Хариулах
iШинэ мэдээ
Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 1 мин Нийт нутгийн 23 хувьд өвөлжилт хүндрэх эрсдэл “маш их” байна 5 мин Энэ онд төрсөн хүүхдүүдэд Тэнүүн, Амин-Эрдэнэ нэрийг хамгийн их өгчээ 7 мин Малайз улс нийгмийн сүлжээний платформуудыг заавал бүртгүүлэх шаардлага тавина 9 мин Н.Учрал: Төрийн үйл ажиллагааг хиймэл оюун, технологид суурилан шинэчилнэ 15 мин Саудын хунтайж “Барселона”-г 10 тэрбум еврогоор авч магадгүй 16 мин The Game Awards 2025 наадмын оны шилдэг тоглоомоор “Clair Obscur: Expedition 33” шалгарлаа 1 цаг 37 мин Беларусийн теннисчин А.Соболенко оны шилдгээр хоёр дахь удаагаа шалгарав 1 цаг 44 мин Нийтийн албанд нэр дэвшсэн 479 иргэний мэдүүлгийг АТГ шалгалаа 1 цаг 46 мин Өчигдөр цагдаагийн 102 дугаарт 1920 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 1 цаг 48 мин СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн багтаамжтай сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо 1 цаг 50 мин “Тэнгэр шүргэсэн барилга дээрх үдийн хоол” гэрэл зургийн түүх 1 цаг 53 мин Найман олимп дараалан эрхээ авсан Монголын цаначид “Скай резорт”-д бэлтгэлээ базааж байна 2 цаг 22 мин Роб Райнерийн хүүг эцэг эхээ хөнөөсөн хэрэгт буруутган баривчилжээ 2 цаг 28 мин Украинд олгох аюулгүй байдлын баталгааны талаар хэлэлцэв 2 цаг 31 мин Милан дахь Олимпын нээлтийн ёслолд Мэрайя Кэри үзүүлбэр үзүүлнэ 3 цаг 33 мин Дотоод цэвэр актив 2024 оныхоос 5.7 их наяд төгрөгөөр өсжээ 3 цаг 36 мин Монгол Улс арванхоёрдугаар сард 219.4 мянган тонн шатахуун импортолно 3 цаг 38 мин Гашуунсухайт–Ганцмод боомтын төмөр замын төслийн гүйцэтгэл ахицтай байна 3 цаг 40 мин ӨНӨӨДӨР: Ойн салбарын 2026 оны бодлого, төлөвлөгөөг танилцуулна 3 цаг 41 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top