Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нийт 1920 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Тодруулбал, зөрчлийн шинжтэй 658, гэмт хэргийн шинжтэй 102, хүний биед халдах 70, хүүхэд гэр бүлийн хүчирхийлэл 92, хулгайлах 51, эрүүлжүүлсэн 131, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоолдсон 64 дуудлага мэдээлэл ирсэн байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 53 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 77 хэргийг нөхөн илрүүлжээ. Иргэн танд цагдаагийн байгууллага, алба хаагчтай холбоотой гомдол санал байвал 126 тусгай дугаар хандах боломжтой.



