x

Олон нийтийн телевизээ буцаах уу?

2020.10.28

Монголдоо хамгийн том, тусдаа хуулиар хамгаалагдсан, улсын төсвөөс санхүүждэг хэрнээ реклам сурталчилгаа, захиалгат, төлбөртэй нэвтрүүлгийн маш их орлоготой, цаашилбал телевизийн бүх үеийн өв санг эзэмшдэг, бүхэл бүтэн цогцолбор барилга, өөрийн цэцэрлэг, амралтын газартай, зөвхөн тэд эх сурвалжаа нууцлах онцгой эрхтэй Монголын Үндэсний олон нийтийн радио, телевиз дотроосоо гэнэт тэсрэх нь тэр.  

Хамт олны мэдэгдэл, ярилцлага, хэвлэлийн хурал, өргөх бичгүүд, ерөнхий захирал огцорсон зэрэг үйл явдлууд хөвөрсөөр цаашдаа юу болохыг тааж ядах юмгүй. Удалгүй сонгон шалгаруулалт зарлана. Зугаатай үйл явц учраас бүгд ажиглаж сатаарна, тайвширна. Хэн нэгэн ялалт байгуулна. Цалин хөлсийг лав нэмнэ. Араас нь Үндэсний зөвлөлийн гишүүдээс ирэх 12-р сард бүрэн эрх нь дуусах тэн хагасыг сольж У.Хүрэлсүхийн байлдагч, Л.Оюун-Эрдэнийн найз, эрх баригч намын ил далд пиарчдаас байршуулна. Энэ хооронд баахан нэвтрүүлгийн нэр, хаяг, хэлбэр солигдох байх. Олон нийтийн радио, телевизийн тухай хуулинд өөрчлөлт оруулах тухай яриа дэгдэж хурал семинарууд хөвөрнө. Тэгэсхийгээд ээлжит сонгуультай золгоно доо. Нэг үгээр хэлбэл, юу ч өөрчлөгдөхгүй. 

Уг нь энэ хууль тун дажгүй, дарга захирлуудыг дураараа дургиад, хамт олонтойгоо муудалцаад бай гэсэн заалт нэгээхэн ч үгүй. Тэр тусмаа буцаад төр засгийн ухуулга сурталчилгааны "дайчин зэвсэг" байх, бизнесийнхэн мөнгөө бариад ирэх тоолонгоор дэлгэцээ нээгээд өгөхийг хориглосон байдаг. Саявтар Үндсэн хуулийн 6.2-ыг тойрсон маргаан дэгдэхэд уг заалтанд эргэлзэгчдийг арваад хоногийн турш Үндсэн хуульчдаар зогсоо зайгүй балбуулсан мөртлөө тэр эргэлзэгчдээс нэгийг ч цухуйлгаагүй. Нэгийг ч шүү! Нийгэмд ноцтой, төрийн өндөр албан тушаалтнуудад халтай асуудал дэгдмэгц "албаны эх сурвалж"-аас  "зөв ойлголт өгье" гэж байгаад нам дарах нь үндсэн ажил. Үүгээрээ олон нийтийн эсрэг радио, телевиз юм. Хууль, бодлого,  төлөвлөгөө, зорилт, шийдэл, уялдаа холбоо, арга хэмжээ, хариуцлага гэх мэт хал балгүй үгсээр дүүрсэн хоосон ярилцлагууд. Монголд азаар бусад олон телевиз, олон ургальч хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээ байдаг тулдаа үзэгч, сонсогчид анзаарч бухимдаад байдаггүй.

Хуулийг яаж уландаа гишгэж байгаа вэ? Олон нийтийн радио, телевизийн зар сурталчилгааны нийт хугацаа тухайн өдрийн нэвтрүүлгийн цагийн хоёр хувиас хэтрүүлээгүй байх хуулийн хязгаарлалтыг зөрчөөгүй гэж Харилцаа, холбооны зохицуулах хорооны сар тутмын мониторингоор гардаг. Дансны аргаар буюу жижиг сажиг рекламаас бусад захиалгатай, төлбөртэй, гэрээтэй мэдээ, сурвалжлага, ярилцлага, кино, цувралын хэлбэртэй ухуулга сурталчилгаагаа бүгдийг сэтгүүл зүй, нэвтрүүлэг гээд тооцчихдог. "Олон нийтийн радио, телевизээр арилжааны болон далд зар сурталчилгаа нэвтрүүлэхийг хориглоно" гэсэн заалт байхад шүү! Ингээд эфирийн цагаа лангуун дээр тавьж байгаад төрийн байгууллага, компаниуд, төсөл, хөтөлбөрүүдэд зарж дүүргэдэг учраас өөрийн сэтгүүлч, уран бүтээлчдээ ор нэр, хагас дутуу ажилтай, сэтгэл дундуур, илүүдэл хүмүүс мэт болгож, дайчлахаа больж, улмаар цар тахлаар далимдуулан цааш түлхсэн нь саяын зөрчил тэмцлийг өдөөсөн болов уу. Бусад учир шалтгааныг фэйсбүүкийг дүүртэл бичсэн харагдав. Олон зуун хүн үнэхээр их гомджээ.     

Хүн хэдий ухаантай ч хэлэхээс наашгүй... гэдэг. Улмаар баримжаа алддаг. Тэгээд зөв буруугаа ч мэдэхээ больдог. Эцэстээ давардаг. Хуулиа уншсан ямар ч шинж тэмдэг илэрдэггүй МҮОНРТ-ийн үе үеийн захирлууд бол энэхүү үзэгдлийн сонгодог жишээ. Харин хэлж ухааруулах ёстой хүмүүс нь Үндэсний зөвлөлийн гишүүд боловч чаддаггүй. Ерөнхий захирлаар цалин хөлсөө бодуулдаг, цаадах нь нэмж өгөөд байдаг зовлонтой ажил гэнэ ээ.  

Манайх олон нийтийн телевизтэй болох гэж оролдоод, хичээгээд л байна хэмээн бид хүлээсээр өдий хүргэлээ. Харин одоо 15 жил үргэлжилсэн энэ жүжгийг дуусгасан нь дээр. Баялаг нь багтаж ядсан энэ улсыг өр зээлийн балчигт живүүлж, хамаг авлигачдаа төрд залах хүртэл монголын хамгийн том телевиз юу хийж байв аа? Жаахан харамсалтай. 

Ерөөсөө муу нуухаар сайн илчлээд төр засаг албан ёсоор буцаагаад мэдэлдээ авбал яасийн? (Яг үнэндээ олон нийтэд өгсөн ч юм шиг). Эсвэл нэг сувгийг төрийн албан ёсны телевиз болгоод Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, яам агентлаг, төрийн өндөр албан тушаалтнуудын мэдэлд бүрмөсөн буцаах. Өнөөдөр олон нийтийн телевизэд багтаж ядсан Сүлд хөтөлбөр (Ерөнхийлөгчийн тамгын газар), УИХ-ын цаг (УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба), “Нээлттэй засаг” (Засгийн газрын хэрэг эрхлэх газар), “Засаг цаг – Засах цаг” (Засгийн газрыг хэвлэл мэдээллийн алба), “Эх орны төлөө” (Батлан хамгаалах яам), “Прокурорын цаг”, “Амрыг эрье”, “Онцгой дуудлага”, “Сүлдэт баганын дэргэдээс” гэхчлэн албаны бүх нэвтрүүлгийг хамж багтаагаад, УИХ-ын чуулганыг өдөржин шууд дамжуулаад, дуртай цагтаа "зөв ойлголтоо" өгөөд явбал хэн хэндээ хал балгүй. Харин өөр нэг сувгийг олон нийтээр цоллосон хэвээр үлдээгээд хэсэг хугацаанд үлгэр жишээ явуулахыг оролдох. Зарим хүмүүс үе үе санал болгоод байдагчлан хувьцаа гаргаад хөрөнгө оруулалт, хөндлөнгийн хараа хяналт, менежмент оруулж турших. Хүүхдийн, спортын гээд сувгуудийг бол хувийнханд өгөх, тэд илүү чадна.  

Гэхдээ өнөө маргаашдаа хууль хүчин төгөлдөр байгаа болохоор нэрээ ашиглуулж байгаа олон нийтийн хувьд МҮОНРТ-ээс шилэн дансаа нээхийг шаардах цорын ганц эрх үлджээ. Монгол улсын төрийн, төсвийн төдийгүй төсвөөс мөнгө авдаг бүх байгууллага, бүр хөдөөний жижигхэн цэцэрлэг хүртэл орлого зарлагаа тайлагнаж ирсэн байхад зарим жил татвар төлөгчдийн 20 хүртэл тэрбум төгрөгөөр санхүүжиж байсан МҮОНРТ өөрийгөө олон нийтийн өмч гэдгээр шалтаглан оромдож байснаас мөнгө төгрөгний асуудал гэнэт сэдэрч бид үзээгүй юмаа үзлээ. Ил тод болгож, ялангуяа орлогыг дэлгэвэл олон юмны цаад учир, буруу зөрүү илэрнэ. Бүр засагдаж эхлэхийг хэн байг гэхэв.         

Хэрвээ цаашдаа олон нийтийн радио, телевиз хэвээр байх юм бол хөндлөнгөөс хяналт тавих хараат бус механизмыг бодож олох юмсан.

2020.08.30. 

МҮОНРТ-ийн үндэсний зөвлөл арван таван гишүүнтэй. 2014 оны төгсгөлөөр тэдний долоог, жилийн дараа гурвыг, 2016 онд нэгийг, ноднин дөрөвдүгээр сард тавыг нөхөн томилжээ. Нэрлэе. 

  1. Балдангийн Энхмандах, Үндэсний зөвлөлийн дарга
  2. Наваанпэрэнлэйн Жанцан, Монгол Улсын гавъяат хуульч, хууль зүйн ухааны доктор, профессор.
  3. Дэмбэрэлийн Өлзийбаатар, түүхч, төрийн шагналт, түүхийн ухааны доктор
  4. Ванжилын Бат-Эрдэнэ, сэтгүүлч, эрхзүйч, сэтгүүл зүйн ухааны магистр
  5. Сүхбаатарын Алтанцэцэг, сэтгүүлч, сэтгүүл зүйн ухааны магистр, бизнесийн удирдлагын магистр
  6. Хайдавын Чилаажав, зохиолч
  7. Батжаргалын Батбаяр, УИХ-ын гишүүн асан
  8. Дэшигрэнцэнгийн Оюун-Эрдэнэ, Сэтгүүлч
  9. Баастын Золбаяр, Эх хэлний боловсрол, соёлыг дэмжих “Үлэмж эгшиглэн” сангийн зөвлөх
  10. Довдонгийн Цэндсүрэн, Монголын Хуульчдын Холбооны гишүүн, хуульч, эрхзүйч
  11. Дэндэвийн Нямсамбуу, Бурханы шашны суурь агуулгуудыг нийтэд тайлбарлан таниулах чиглэлээр Гандантэгчинлэн хийд болон Жавзандамба Хутагт Төвд ажилладаг
  12. Зургаанжингийн Энхболд, Үндэсний дата төвийн захирал асан
  13. Бадам-Очирын Галаарид, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч
  14. Жарантайн Соёл-Эрдэнэ, “Икэл сан” ТББ-ын ОНХА-ны дарга, “Батаар медиа” ХХК-ийн захирал
  15. Доржсүрэнгийн Батсүх, Хуульч, өмгөөлөгч

Дахин нэг жил урсан одов. Монгол телевизийг олон нийтийн болгож зарласнаас тоолбол арван таван жил өнгөрчээ. Эхний Үндэсний зөвлөлүүд тогтоол, шийдвэр гаргаснаа дутуу хагас ч болов мэдээлдэг, хуралдааны тэмдэглэлийг үзэж болдог, ээлж дараалаад ярилцлага өгч байр сууриа илэрхийлдэг, бусадтайгаа санал нийлэхгүй зүйлээрээ дуугарч чаддаг байсан бол одоо хаалгаа тасхийтэл хаажээ. Бүгд мэдэж байгаа олон юмыг алгасаад хэлэхэд, ийм янзаар үргэлжилбэл Үндэсний зөвлөл хэзээ нэгэн цагт олон нийтийн телевизийн хойтохыг уншиж мэднэ шүү. Дотор нь бүр номтой хүн бэлэн суудаг болсон байна. 

Ажиглагч /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
  • Ахмад (66.181.180.68)
    Ард түмнээ соён гэгээрүүлэр гэж ёоелын яамаа байгуулчихаад Нийтийн соёлыг түгээх ёстой ТВ хувьчилбал харамсаад барахгүй юм болно.Зүг чигийг нь удирлага зөв бхйвал цааш амархан явна.
    2020 оны 10 сарын 30 | Хариулах
  • Зочин (66.181.180.68)
    Буруу ярьж байна.Спорт ,хүүхдийн нэвтрүүлэг хамгын орлого олдоггүй нэвтрүүлэгяасан ч хувьчилж болохгүй.Мөнгө бодоод эхэлвэл уран бүтээл хэзээ ч өөдлөхгүй.Нийт ард түмний ТВ Хошин шог биш шүү.NHK,BBS,CNN,Hyatad, гээд мөнгөтэй орон улсаас төсөв өгч улс байж тогтдог шүү. Улсын төсөв заавал байх хэрэг тэй.
    2020 оны 10 сарын 30 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 3 цаг 35 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 3 цаг 56 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 3 цаг 59 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 4 цаг 3 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 4 цаг 10 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 4 цаг 59 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 5 цаг 0 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 5 цаг 2 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 6 цаг 56 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 7 цаг 53 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 7 цаг 58 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 8 цаг 3 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 8 цаг 20 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 8 цаг 28 мин Түүх бол сургамж-багш 8 цаг 30 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 8 цаг 36 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 8 цаг 41 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 8 цаг 43 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 10 цаг 7 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 10 цаг 13 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна
Top