x

Аймшигтай буруугаар эргэсэн олон нийтийн сурталчилгаа

Энэ үйл явдал 1896 онд тохиолдсон бөгөөд Техас дахь Кэти төмөр замын зорчигч төлөөлөгч Уильям Жорж Краш тухайн үеийн эдийн засгийн уналттай үед төмөр замын сурталчилгааг өдөөх гайхалтай санаа олжээ. Түүний төлөвлөгөө юу байв?

Олны анхаарлыг хүчтэй татахын тулд галт тэрэгний асар том ослыг тайзан дээр тавих. Түүний төлөвлөгөөгөөр хоёр галт тэрэг мөргөлдөх хүртлээ бие бие рүүгээ хурдтай давхих ёстой байв.

Краш ямар нэгэн байдлаар энэхүү санаагаа дээд албан тушаалтнуудаар хүлээн зөвшөөрүүлж, улс орон даяар сонинуудын эхний нүүрийг эзэгнэж эхлэв. Олны чихэнд салхинаас ч хурдан тархсан уг мэдээ арга хэмжээ болох газар руу зорчигчдыг 2 доллараар 33 өөр галт тэргээр авчирч эхлэв.

Галт тэрэгнүүд зорчигчдоо Техас мужийн төв хэсэгт орших Вако хотоос хойд зүгт 15 милийн зайд буулгав. Тухайн үед тэнд ямар ч хот суурин байгаагүй боловч Краш үүнийг өөрчилсөн байна. Тэрээр өөрийнхөө нэрээр зохих ёсоор нэрлэсэн түр зуурын хотхон байгуулжээ. Үүнийг Техасын Краш гэдэг байв.

1896 оны 9-р сарын 15-нд 40,000 хүн энэ үзэгдлийг үзэх гэж ирэв. Тэд ёроолд нь өнөөх осол гарах харагдах жижиг хөндийн нэгэн толгод дээр бөөгнөрсөн байж.

Шөнийн 4 цагт хоёр галт тэрэг бие бие рүүгээ чиглэн хөдөлж эхлэв. Тэд нэг цэгт хүрч зөрөөд, дараа нь хоёр өөр чиглэлд нэг милийн зайд бие биенийхээ эсрэг ухарлаа. Хөдөлгүүр бүр нь 35 тоннын багтаамжтай байсан бөгөөд тус бүр дээр нь зургаан чингэлэгтэй, хажуу талдаа сурталчилгаа байрлуулсан байв. Нэг хөдөлгүүрийг ногоон, нөгөө хөдөлгүүрийг улаан өнгөөр будсан байж.

Краш арга хэмжээ эхлэхээс өмнө олны урд морь унаж явсан байна. Бүх юм төлөвлөгөөний дагуу зөв явж буйг мэдээд галт тэрэгнүүд хоорондоо уралдаж эхлэхийг дохиолж малгайгаа агаарт шидэв. Зүтгүүрийн инженерүүд галт тэрэг бүрийн тохируулагчийг онгойлгож, шүглийн утсыг уяад хөдөлж буй галт тэрэгнүүдээс үсрэв.

Галт тэрэгнүүд өөд өөдөөсөө 45-60 милийн хооронд хурдтай давхин давхисаар хоорондох хоосон зайнд, асар их дуу чимээ, хар утаа манаруулан мөргөлдөв. Галт тэрэг хажуу тийш унасан боловч тооцоолоогүй зүйл болох нь тэр. Гэнэт галт тэрэг бүрийн уурын зуух хүчтэй дэлбэрч, хэсэг хэсэг, хэлтэрхий хэлтэрхийнүүдээрээ цугласан олны дээрээс буудав.

Аюулгүй сурталчилгаа байх ёстой байсан зүйл гэнэт сүйрлийн эргэлт хийв. Гурван хүн бараг газар дээрээ нас барсан бол бусад нь уур эсвэл нисдэг хэлтэрхийд түлэгджээ. Арга хэмжээний албан ёсны гэрэл зурагчин Жервис Дийн нүдгүй болжээ. Галт тэрэг дэлбэрэхгүй гэж баттай хэлсэн тэдний таамаг буруу байсан нь тэр.

Ослын тэр өдөр Крашийг ажлаас нь халсан боловч түүний төлөвлөгөө төлөвлөсөн үр дүндээ хүрсэн байна. Энэ түүх хэдхэн хоногийн дотор дэлхий даяар тархав. Кэти Төмөр зам амжилттай баригдаж дуусахад ихээхэн хувь нэмэр оруулсан байна. Үүний дараа удалгүй Крашийг ажилд авсан боловч мэдээний радарын дор ажиллах болжээ.

Кэти Төмөр замынхан аллагад өртөж, бэртсэн хүмүүсийн ар гэрийнхэнд хурдан хугацаанд нөхөн олговор олгосон бөгөөд энэ үйл явдал төмөр замын цаашдын амжилтанд огтхон ч сөргөөр нөлөөлөөгүй юм. Энэхүү аймшигт үйл явдлаас үлдсэн цорын ганц зүйл бол Техас мужийн хойд зүгт орших Вест хотод байх болсон үйл явдлыг дурссан самбар юм.

Бү.Лхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
С.Зоригийн хэрэг ба Л.Оюун-Эрдэнийн хээрийн шүүх 22 цаг 22 мин Баянхонгор аймагт хууль зөрчиж олгосон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо Өчигдөр 14 цаг 55 мин Олон хар хэрээн дундах ганц "цагаан хэрээ" Өчигдөр 14 цаг 24 мин Эверестэд авирахаар явсан Монголын хоёр уулчны нэгийнх нь цогцсыг олжээ Өчигдөр 12 цаг 26 мин “Нээлттэй ирээдүй” арга хэмжээ Дархан, Эрдэнэт, Хөвсгөл аймагт... Өчигдөр 11 цаг 38 мин Ц.Элбэгдорж: Гурван зүйлд төвлөрч хэдэн үг хэлье. Найман жил, АН, Хууль Өчигдөр 11 цаг 34 мин “Улаанбаатар марафон 2024” өдөрлөг болоход 8 хоног үлдлээ Өчигдөр 10 цаг 12 мин Б.Очирваань: Үүнээс илүү баяр жаргалыг амьдралдаа мэдэрч байсангүй Өчигдөр 09 цаг 53 мин Нийтийн тээврийн автобуснууд үнэгүй WIFI-тай болно Өчигдөр 09 цаг 35 мин Дэлхийн 48 оронд хүлээн зөвшөөрөгддөг Халал гэрчилгээг Монгол улсад албан ёсоор олгожээ Өчигдөр 09 цаг 13 мин Энэ зун төв болон зүүн аймгуудын нутгаар ус ихтэй, аадар борооны давтамж ихсэх төлөвтэй байна Өчигдөр 08 цаг 54 мин Инновац, эрчим хүчний үр ашиг, сэргээгдэх эрчим хүчний олон улсын үзэсгэлэн, хурал болж байна Өчигдөр 08 цаг 36 мин Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно Өчигдөр 08 цаг 18 мин Н.Туяа: Эрх баригчид Монголд Кастын систем үүсгэх бодлого хэрэгжүүлж байна Өчигдөр 08 цаг 15 мин Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн барилаа Уржигдар 18 цаг 26 мин Гал унтраах дрон, роботыг аврах ажиллагаанд ашиглахад бэлэн болжээ Уржигдар 17 цаг 38 мин Физикч, эрдэмтэн Н.Тэгшбаярыг намын жагсаалтад оруулахыг АН-ын даргад уриалав Уржигдар 16 цаг 01 мин Бурхан багшийн их дүйчин өдөрт зориулсан хүндэтгэлийн жагсаал хийнэ Уржигдар 14 цаг 33 мин ХҮНам ба М.Энхсайхан: Гомдлын улс төр Уржигдар 14 цаг 07 мин Хуулийн төсөл: Хувийн хэвшил өндөр настны асрамжийн газар ажиллуулж болно Уржигдар 14 цаг 00 мин
iИх уншсан
Торгоны замаар аялагч Монголын нутагт зодуулж бэртсэний улма... ХҮНам ба М.Энхсайхан: Гомдлын улс төр Э.ЭНЭРЭЛ: Сонгуулийг зөвхөн нэг талын үйл ажиллагаа гэж харж... “Хивсэн бөмбөгдөлт” Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учир сонгогчдын анха... Хөх хотын тэмдэглэл Олон хар хэрээн дундах ганц "цагаан хэрээ" С.Зоригийн хэрэг ба Л.Оюун-Эрдэнийн хээрийн шүүх Монгол сүгсэлзүүрийн Америк ориг Хүүхдийнхээ амиар одон зүүхдээ тулаагүй шүү, Ерөнхийлөгч өө!... Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт... Өнөөдөр засвартай байгаа авто замууд Ц.Элбэгдорж: Гурван зүйлд төвлөрч хэдэн үг хэлье. Найман жил... Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно... Энэ зун төв болон зүүн аймгуудын нутгаар ус ихтэй, аадар бор... Зээлээ төлсөн ч Хар жагсаалтад үлдсэн 127,761 иргэн, ААН-ийн... Эверестэд авирахаар явсан Монголын хоёр уулчны нэгийнх нь цо... Б.Энхбаяр: Ч.Сайханбилэг бийлэгжүү, холбоо сүлбээтнүүд нь хэ... Словакийн Ерөнхий сайдын амь насанд халджээ Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Top