Хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт явуулах болсонтой холбогдуулан хэрхэн бүртгүүлэх талаар мэдээлэл хүргэе.
Цэцэрлэгийн бүртгэлийг цахимаар явуулах бөгөөд цахим бүртгэл 3 хоног /2020.09.18-ны 09:00 цагаас 2020.09.21-ний өдрийн 14.00 цаг хүртэл/ үргэлжилнэ.
Эцэг эх, асран хамгаалагчид tsetserleg.ulaanbaatar.mn системд хүүхдээ бүртгүүлнэ.
Бүртгэл Есдүгээр сарын 21-ны 14:00 цагт хаагдсаны дараа “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагаа тухайн өдрийн 16.00 цагаас цэцэрлэг бүр дээр зохион байгуулагдах юм.
Цахим бүртгэл, элсэлтийн үед БШУЯ-ны Боловсролын мэдээллийн төвийн 75778080 дугаарын утас ажиллаж, эцэг эх, асран хамгаалагч, иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгнө.
Мөн хэрвээ та цахимаар бүртгүүлэх боломжгүй бол цэцэрлэг бүр дээр ажиллах туслах ажилтнаас зөвөлгөө авч болно. Туслах ажилтан Есдүгээр сарын 18-21 хооронд ажиллах юм.
Бүртгүүлэх заавар: