x

Хүүхдийн урлан бүтээх төвд 17 төрлийн дугуйлан хичээллэнэ

Хичээл, сургууль эхлэхэд цөөхөн хоног үлдлээ. Тиймээс хүүхэд багачууд, өсвөр үеийнхний амралт чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрөөж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлдэг “Хүүхдийн урлан бүтээх төв”-ийг зорьсон юм. Урлах төвийн багш нар хичээлийн шинэ жил, шинэ сурагчдаа  угтах гээд  бэлтгэл ажлаа хангаад зав муутайхан байна. Гэсэн ч бидэнд цаг гаргаж, дугуйлангийн талаарх мэдээллүүдээ өгсөн юм.  

Хүүхдийн урлан бүтээх төв цаг үеийн байдлаас шалтгаалан анги дүүргэлтээ цөөн тоогоор төлөвлөж, дугуйлангийн сурагчдаа богино хугацаатай, олон ээлжээр хичээллүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Тус төвд энэ хичээлийн жилд нийт 17 төрлийн дугуйлан үнэ төлбөргүй хичээллэх учраас 1-12 дугаар ангийн сурагчид сонголтоо  хийгээд хамрагдах боломжтой гэв.

Тус төв нь хүүхэд багачуудын чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх ,авьяас чадварыг нээн хөгжүүлж,  мэргэжлийн чиг баримжаа олгох, амьдрах арга ухаанд сургах зорилготой, гар урлал, чимэглэх, зурах гээд урлагийн олон төрлийг хүүхэд багачуудад зааж, дугуйлан хэлбэрээр сургалтаа явуулдаг аж. 

Эцэг, эхчүүдийн олонх нь охидоо урлаг, гоо зүйн мэдрэмжтэй болгож өсгөж хүмүүжүүлэхийг хичээдэг. Тэр утгаараа 13-16 насны охидын сонирхдог дизайн урлагийн анги энд бас шинэ элсэгчдээ хүлээж байна. Энэ дугуйланд өөрийн хүссэн загварын хувцасыг урлах хувцас дизайны дугуйлан, мөн тоглох дуртай тоглоомоо өөрийн гараар бүтээх боломжтой хүүхэлдэй урлалын дугуйлан, уран зургийн анги, сүрлэн наамал, уран хайчилбар гээд олон төрлийн дугуйлан хичээллэх ажээ.

Мөн хөвгүүдийн сонирхлыг ихээр татдаг хурд, хүчтэй бүх төрлийн тээврийн хэрэгслийн загвар гаргах авто загвар болон нисэх загварын дугуйлан бас бүртгэлээ авах юм байна. Түүнчлэн үндэсний бичиг үсгээ сурах, түүгээрээ бүтээл гаргадаг монгол уран бичлэгийн дугуйлан шинээр нэмэгдсэн байна. 

ДУГУЙЛАНГИЙН БҮРТГЭЛ ЕСДҮГЭЭР САРЫН 1-НД ЭХЭЛНЭ

Хүүхдийн урлан бүтээх төвийнхөн дугуйлангийн сурагчдаа есдүгээр сарын 1-нээс бүртгэхээр төлөвлөжээ. Харин сургалт нь аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэхээр товлосон байна. Бүх дугуйланд 7-18 насны хүүхдүүдийг бүртгэж авах аж. Хүүхдийн урлан бүтээх төвийн сургалт хариуцсан менежер Б.Чулуунцэцэг “Хоёрдугаар ангиас эхлээд хүүхдүүд биеэ даачихдаг.

Сууж сурсан, төлөвшчихсөн байдаг болохоор дугуйланд хамрагдах боломжтой байдаг. Тиймээс дугуйландаа долоогоос дээш насны хүүхдүүдийг бүртгэж авдаг” гэлээ. Бага ангийн хүүхдүүдэд зориулсан анхан шатны анги байдаг бөгөөд гар урлалын талаар суурь мэдээллийг өгдөг байна. Хичээллийн хэрэглэлтэй хэрхэн харьцах, гар урлал хийх явцад аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар сургадаг аж. Дунд ангиас дээш хүүхдүүдэд бүтээл урлах мэргэжлийн түвшний чадварт сургадаг байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ДЦС-5 төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтад 3 оролцогч шаардлага хангажээ 12 цаг 0 мин Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Ус сувгийн удирдах газарт зочиллоо 12 цаг 10 мин “Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 12 цаг 16 мин Ардчилсан хувьсгалын ойн баярыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэнэ 14 цаг 46 мин Буриадын их сургууль “Монгол хэл, соёлын төв”-тэй боллоо 14 цаг 52 мин Ц.Төмөрбаатар: Аавынхаа араас Ардын жүжигчин болсондоо баяртай байна 14 цаг 58 мин Ерөнхий сайд Г.Занданшатарын Ажлын албанаас няцаалт гаргажээ 15 цаг 7 мин Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо 15 цаг 14 мин Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 15 цаг 53 мин Дайн дараах Монгол-Японы харилцааг хэвийн болгох хоёр талын чармайлт 17 цаг 14 мин Тэтгэврийн зээлийн зохицуулалтыг цуцлав 17 цаг 43 мин АУЗ П.Бадарчийг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 17 цаг 48 мин Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог зам 22-26 км үргэлжилнэ 17 цаг 56 мин Кенийн эмэгтэй хөнгөн атлетикчид дэлхийн рекордуудыг шинэчиллээ 17 цаг 59 мин Техаст үерийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ 18 цаг 5 мин Л.Бямбажаргал: Хувийн хөрөнгийг үзэн ядах нь социал демократ үзэл биш 18 цаг 9 мин Монголын хоёр тамирчин Дэлхийн цомоос медаль хүртлээ 18 цаг 21 мин Наадмын үндэсний бөхийн барилдааны бүртгэл эхэллээ 18 цаг 25 мин Т.Базарханд: Шагайн харваа хүнийг маш сайхан төлөвшүүлдэг 18 цаг 39 мин “Playtime” фестивалийн үеэр иргэдээс 10 сүх, 33 хайч, 7 зодооний хэрэгсэл хураан авчээ 19 цаг 32 мин
iИх уншсан
Төсвийн тэлэлтийг хэмнэлтэд шилжүүлсэн нь Япон улсын эзэн хаан Ц.Бат-Эрдэнэ: Дулаалга урт хугацааны шийдэл гэж ойлгоод байг... Цагаан зун Э.Батшугар: Хар жагсаалтыг халж, зээлдэгчийг онооны системээ... Эрчим хүчний эрх чөлөө Маргаашнаас хонины махыг нэг килограммыг нь 10 мянга, үхрийн... Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц ... Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 2025 он Мотоциклийн спортын 70 жилийн ойд зориулсан улсын аваргын гу... Сэлбэ хотын орон сууцны төслийн тендерийг тав хуваан зарлала... Британид коронавирусний содон шинж тэмдэгтэй шинэ хувилбар т... Хятадад “iPhone” борлуулалт өсөж, Apple-ийн хувьцаа багахан ... Армени ШХАБ-ын гишүүн болох сонирхлоо илэрхийлэв Тэтгэврийн зээлд хязгаарлалт тавихгүй байхаар тохиролцлоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвш... Арменийн ерөнхийлөгч асан Серж Саргсяныг хээл хахууль, хууль... Сонгинохайрханд эрэгтэй хүн хутгалуулсан хэрэгт холбогдуулан... Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн нэмэлт төслийг өргө... Төрийн албан хаагчдын үндэсний чуулганд бүтээмжийг онцоллоо
Top