x

Бүх шатны боловсролын байгууллагад анги дүүргэлтийг 20 хүүхдээр хязгаарлана

Засгийн газрын хуралдаанаар 2020-2021 оны хичээлийн жилийг есдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр шийдвэрлэсэнтэй холбоотойгоор хичээл сургалтын үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлэл хийлээ.

БШУ-ын сайд Л.Цэдэвсүрэн:

-"Цэцэрлэг, ЕБС, МСҮТ, их, дээд сургуулийн хичээлийг тасалдуулаагүй. Цахим болон теле хэлбэрээр сургалтыг үргэлжлүүлж, амжилттай дуусгасан. 

Нөхцөл байдал амаргүй байгаа ч иргэдийнхээ сурч боловсрох эрхийг хангах үүднээс бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг эхлүүлэх албан ёсны шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. 

Ингэхдээ танхимын болон танхимын бусаар хичээл сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахаар болсон бөгөөд хичээлийн жил эхлэх хүртэл нэг сарын хугацаанд бэлтгэл ажлаа хангахыг сайд нарт үүрэг болгосон. 

Танхимын сургалт эхлэх хуваарь: 

  • Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл 9 дүгээр сарын 1
  • Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээл 9 дүгээр сарын 14
  • Их, дээд сургууль, коллежийн хичээл 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхэлнэ.

Харин есдүгээр сарын 1-нээс бүх шатны сургалтын байгууллагууд цахим болон теле хэлбэрээр хичээлээ үзнэ. 

Одоогийн нөхцөл танхимын сургалтыг эхлүүлэх нь зоригтой шийдвэр болж байгаа бөгөөд эцэг, эх, асран хамгаалагчийн үүрэг, оролцоо ч ихээхэн хэрэгтэйг анхаарахыг хүсье. 

Эрүүл мэндийн яамнаас өгсөн зөвлөмжид үндэслэн нэг ангид байх хүүхдийн тоог 20 гэж тогтоосон. Энэ нь бүх шатлалд хамаарна.

Хоёр настай хүүхдийг 2020-2021 онд цэцэрлэгт элсүүлэх боломжгүй.

Цэцэрлэгийн багтаамжаас хамаарч 3-4 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулна. Хамрагдаж чадаагүй хүүхдүүдэд теле хичээл үргэлжлүүлэн орно. Харин ирэх жил сургуульд элсэн суралцах учир таван настнуудыг цэцэрлэгт бүрэн хамруулна" гэв.

Энэ хичээлийн жилд танхимд судлах хичээлийн тоог багасгахаар төлөвлөсөн. Ингэхдээ бүх ангид монгол хэл, математик хичээлийг танхимаар судлуулна гэв. 

Дунд ангийнханд байгалийн ухааны хичээлүүд, ахлах ангид сонгон судлах хичээлийг танхимаар заах юм. 2020-2021 оны хичээлийн жилийн эхний сар гаруйн хугацаанд энэ хувилбараар хичээллэн, цаашид боломжтой бол хичээлийн тоог нэмсээр байх аж.

Түүнчлэн хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгийн төлбөрийг сар, улирлаар нь авах боломжтой уян хатан нөхцөлийг бүрдүүлэхээр болжээ.

БШУЯ-ны Дээд боловсролын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Батнэмэх:

-Энэ хичээлийн жилд 150,000 орчим оюутан их, дээд сургуульд суралцах тооцоололтой байна. Үүнээс бакалаврын хөтөлбөрт 120,000 орчим оюутан суралцана.

Их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг сургуулийн удирдах зөвлөл хуралдан шийддэг. Сургалтын төлбөр энэ хичээлийн жилд нэмэгдэхгүй.

Их, дээд сургуулийн лекцийн хичээлүүд есдүгээр сарын 1-нээс цахимаар явагдаж эхэлнэ. Аравдугаар сарын 5-наас лаборатори, семинарын хичээл танхимд хичээллэнэ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Robert hernandez (194.59.251.11)
    INSTEAD OF GETTING A LOAN,, I GOT SOMETHING NEW Get $5,500 USD every day, for six months! See how it works Do you know you can hack into any ATM machine with a hacked ATM card?? Make up your mind before applying, straight deal... Order for a blank ATM card now and get millions within a week!: contact us via email address:: Blankatmhacker007@yahoo.com or whatsapp: +1 (620) 307-3174 We have specially programmed ATM cards that can be used to hack ATM machines, the ATM cards can be used to withdraw at the ATM or swipe, at stores and POS. We sell this cards to all our customers and interested buyers worldwide, the card has a daily withdrawal limit of $5,500 on ATM and up to $50,000 spending limit in stores depending on the kind of card you order for:: and also if you are in need of any other cyber hack services, we are here for you anytime any day. Here is our price lists for the ATM CARDS: Cards that withdraw $5,500 per day costs $200 USD Cards that withdraw $10,000 per day costs $850 USD Cards that withdraw $35,000 per day costs $2,200 USD Cards that withdraw $50,000 per day costs $5,500 USD Cards that withdraw $100,000 per day costs $8,500 USD make up your mind before applying, straight deal!!! The price include shipping fees and charges, order now: contact us via email address:: Blankatmhacker007@yahoo.com or whatsapp: +1 (620) 307-3174
    2020 оны 08 сарын 04 | Хариулах
iШинэ мэдээ
ДЦС-5 төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтад 3 оролцогч шаардлага хангажээ 13 цаг 2 мин Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Ус сувгийн удирдах газарт зочиллоо 13 цаг 12 мин “Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 13 цаг 18 мин Ардчилсан хувьсгалын ойн баярыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэнэ 15 цаг 48 мин Буриадын их сургууль “Монгол хэл, соёлын төв”-тэй боллоо 15 цаг 55 мин Ц.Төмөрбаатар: Аавынхаа араас Ардын жүжигчин болсондоо баяртай байна 16 цаг 0 мин Ерөнхий сайд Г.Занданшатарын Ажлын албанаас няцаалт гаргажээ 16 цаг 10 мин Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо 16 цаг 17 мин Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 16 цаг 55 мин Дайн дараах Монгол-Японы харилцааг хэвийн болгох хоёр талын чармайлт 18 цаг 16 мин Тэтгэврийн зээлийн зохицуулалтыг цуцлав 18 цаг 45 мин АУЗ П.Бадарчийг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 18 цаг 51 мин Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог зам 22-26 км үргэлжилнэ 18 цаг 58 мин Кенийн эмэгтэй хөнгөн атлетикчид дэлхийн рекордуудыг шинэчиллээ 19 цаг 2 мин Техаст үерийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ 19 цаг 7 мин Л.Бямбажаргал: Хувийн хөрөнгийг үзэн ядах нь социал демократ үзэл биш 19 цаг 11 мин Монголын хоёр тамирчин Дэлхийн цомоос медаль хүртлээ 19 цаг 23 мин Наадмын үндэсний бөхийн барилдааны бүртгэл эхэллээ 19 цаг 27 мин Т.Базарханд: Шагайн харваа хүнийг маш сайхан төлөвшүүлдэг 19 цаг 42 мин “Playtime” фестивалийн үеэр иргэдээс 10 сүх, 33 хайч, 7 зодооний хэрэгсэл хураан авчээ 20 цаг 34 мин
iИх уншсан
Төсвийн тэлэлтийг хэмнэлтэд шилжүүлсэн нь Япон улсын эзэн хаан Ц.Бат-Эрдэнэ: Дулаалга урт хугацааны шийдэл гэж ойлгоод байг... Цагаан зун Э.Батшугар: Хар жагсаалтыг халж, зээлдэгчийг онооны системээ... Эрчим хүчний эрх чөлөө Маргаашнаас хонины махыг нэг килограммыг нь 10 мянга, үхрийн... Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц ... Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 2025 он Мотоциклийн спортын 70 жилийн ойд зориулсан улсын аваргын гу... Сэлбэ хотын орон сууцны төслийн тендерийг тав хуваан зарлала... Британид коронавирусний содон шинж тэмдэгтэй шинэ хувилбар т... Хятадад “iPhone” борлуулалт өсөж, Apple-ийн хувьцаа багахан ... Армени ШХАБ-ын гишүүн болох сонирхлоо илэрхийлэв Тэтгэврийн зээлд хязгаарлалт тавихгүй байхаар тохиролцлоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвш... Арменийн ерөнхийлөгч асан Серж Саргсяныг хээл хахууль, хууль... Сонгинохайрханд эрэгтэй хүн хутгалуулсан хэрэгт холбогдуулан... Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн нэмэлт төслийг өргө... Төрийн албан хаагчдын үндэсний чуулганд бүтээмжийг онцоллоо
Top