x

Бүх аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, Биеийн тамир спортын газар автомашинтай боллоо

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам 2020 оны салбарын хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд аймаг орон нутаг дахь салбарын байгууллагуудад 45 ширхэг фургон автомашиныг хүлээлгэн өглөө.  

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг 2019 онд 21 аймагт ажиллаж, салбарын нийт ажилтан, алба хаагчидтай уулзаж, санал хүсэлт, тулгамдаж буй асуудлуудыг нь сонсоход ажиллах орчин нөхцөлтэй холбоотой, ялангуяа техник тоног төхөөрөмжийн дутагдалтай байдлын талаар түлхүү яригдаж байсан юм.

Боловсрол, соёл урлагийн байгууллагууд сумдаараа явж, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, биеийн тамир, спортын газрууд тамирчдаа тэмцээн уралдаанд оролцуулахад автомашин нэн шаардлагатай ч олон жил шийдэгдээгүй өнөөг хүрчээ.  Тиймээс салбарын ажилтан, албан хаагчдын жигд хэвийн ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар автомашин болон техник, тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэж эхлээд байна.

Автомашин гардуулах ёслолын арга хэмжээний үеэр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Сургууль, цэцэрлэг, спорт заал, соёлын төв зэрэг томхон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил эрчимтэй явагдаж байгаа ч салбарын албан хаагчдын ажиллах нөхцөл орхигдсон нь харагдсан. Хувилагч олшруулагчаас эхлээд техник тоног төхөөрөмж дутагдалтай байгааг шат дараатай шийдвэрлэж байна.  Өнгөрсөн онд зохион байгуулсан Монголын багш нарын 7 дугаар их хурлын төлөөлөгчдөөс их тавьсан санал нь компьютер байсан. Удахгүй багш нараа компьютертой болгох ажил хийгдэх болно” гэлээ.  Арга хэмжээнд  БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, дэд сайд Г.Ганбаяр, Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шарамжамц, дэд дарга Ц.Одонбаяр нарын албаны хүмүүс оролцож аймгуудын төлөөлөлд фургон автомашины түлхүүр гардуулан алтан шар замыг нь ерөөлөө.

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 1 цаг 0 мин ДЦС-5 төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтад 3 оролцогч шаардлага хангажээ 16 цаг 48 мин Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Ус сувгийн удирдах газарт зочиллоо 16 цаг 59 мин “Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 17 цаг 4 мин Ардчилсан хувьсгалын ойн баярыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэнэ 19 цаг 34 мин Буриадын их сургууль “Монгол хэл, соёлын төв”-тэй боллоо 19 цаг 41 мин Ц.Төмөрбаатар: Аавынхаа араас Ардын жүжигчин болсондоо баяртай байна 19 цаг 46 мин Ерөнхий сайд Г.Занданшатарын Ажлын албанаас няцаалт гаргажээ 19 цаг 56 мин Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо 20 цаг 3 мин Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 20 цаг 41 мин Дайн дараах Монгол-Японы харилцааг хэвийн болгох хоёр талын чармайлт 22 цаг 2 мин Тэтгэврийн зээлийн зохицуулалтыг цуцлав 22 цаг 31 мин АУЗ П.Бадарчийг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 22 цаг 37 мин Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог зам 22-26 км үргэлжилнэ 22 цаг 44 мин Кенийн эмэгтэй хөнгөн атлетикчид дэлхийн рекордуудыг шинэчиллээ 22 цаг 48 мин Техаст үерийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ 22 цаг 53 мин Л.Бямбажаргал: Хувийн хөрөнгийг үзэн ядах нь социал демократ үзэл биш 22 цаг 57 мин Монголын хоёр тамирчин Дэлхийн цомоос медаль хүртлээ 23 цаг 9 мин Наадмын үндэсний бөхийн барилдааны бүртгэл эхэллээ 23 цаг 14 мин Т.Базарханд: Шагайн харваа хүнийг маш сайхан төлөвшүүлдэг 23 цаг 28 мин
iИх уншсан
Төсвийн тэлэлтийг хэмнэлтэд шилжүүлсэн нь Япон улсын эзэн хаан Ц.Бат-Эрдэнэ: Дулаалга урт хугацааны шийдэл гэж ойлгоод байг... Цагаан зун Э.Батшугар: Хар жагсаалтыг халж, зээлдэгчийг онооны системээ... Эрчим хүчний эрх чөлөө Маргаашнаас хонины махыг нэг килограммыг нь 10 мянга, үхрийн... Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц ... Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 2025 он Мотоциклийн спортын 70 жилийн ойд зориулсан улсын аваргын гу... Сэлбэ хотын орон сууцны төслийн тендерийг тав хуваан зарлала... Британид коронавирусний содон шинж тэмдэгтэй шинэ хувилбар т... Хятадад “iPhone” борлуулалт өсөж, Apple-ийн хувьцаа багахан ... Армени ШХАБ-ын гишүүн болох сонирхлоо илэрхийлэв Тэтгэврийн зээлд хязгаарлалт тавихгүй байхаар тохиролцлоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвш... Арменийн ерөнхийлөгч асан Серж Саргсяныг хээл хахууль, хууль... Сонгинохайрханд эрэгтэй хүн хутгалуулсан хэрэгт холбогдуулан... Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн нэмэлт төслийг өргө... Төрийн албан хаагчдын үндэсний чуулганд бүтээмжийг онцоллоо
Top