x

Теле хичээлийн багт Ерөнхий сайд талархал илэрхийллээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нар Теле хичээлийг амжилттай зохион байгуулахад оролцсон 423 багш, 140 гаруй арга зүйч, судлаач, телевизийн 180 орчим ажилтанд талархал илэрхийлж, зарим хүнийг салбарын шагналаар шагналаа.

Шинэ төрлийн коронавирус (COVID 19)-ийн халдвараас шалтгаалж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Монголын телевизүүдийн холбоо хамтран Теле хичээлийг шуурхай зохион байгуулж, 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдөр эхлүүлсэн билээ.

Өнгөрсөн хугацаанд цэцэрлэг, ерөнхий боловсрол, насан туршийн боловсрол, тусгай хэрэгцээт боловсрол, элсэлтийн ерөнхий шалгалтад зориулсан нийт 4773 цагийн 82355 минутын теле хичээлийг монгол, казах, тува, дохионы хэлээр багш, суралцагч, эцэг эхчүүддээ амжилттай, үр дүнтэй хүргэлээ.

Теле хичээлд олон хүний хүч хөдөлмөр, сэтгэл шингэсэн. Боловсролын салбараас гадна нийгмийн хариуцлагын хүрээнд Монголын телевизүүдийн холбоо, Монголын үүрэн холбооны бүх компаниуд, Монголын үндэсний олон нийтийн телевиз, хичээл сургалтын чиглэлийн вэб сайтууд хамтран ажилласнаар сурагчид цаг хугацаанаас үл хамаарч хичээлээ нөхөн үзэх, давтах, судлах боломж бүрдэж, хүртээмж өндөртэй боллоо.

Теле хичээлийг зөвхөн суралцагчид төдийгүй багш нар үзэж, заах арга барилаа сайжруулах, туршлага хуримтлуулах боломж бүрдүүлсэн нь теле хичээлийн нэг онцлог байлаа. Түүнчлэн эцэг, эхийн үүрэг, оролцоо нэмэгдэж, тэд сургалтын хөтөлбөр агуулгын талаар ойлголт мэдлэгтэй болж, зарим талаар хүүхэдтэйгээ хамт суралцсан.

Манай улсын хувьд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан цэцэрлэгийн 263.3 мянган хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн 640.4 мянган суралцагч, их дээд сургууль, коллежийн 148.4 мянган оюутан хорио, хөдөлгөөний хязгаарлалтад орсон. Тэдэнд хүргэсэн теле болон онлайн хичээлийн зохион байгуулалтыг ЮНЕСКО үнэлж, олон улсад сайн туршлага болж буйг вэб сайтдаа онцоллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ДЦС-5 төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтад 3 оролцогч шаардлага хангажээ 16 цаг 0 мин Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Ус сувгийн удирдах газарт зочиллоо 16 цаг 10 мин “Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 16 цаг 16 мин Ардчилсан хувьсгалын ойн баярыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэнэ 18 цаг 46 мин Буриадын их сургууль “Монгол хэл, соёлын төв”-тэй боллоо 18 цаг 52 мин Ц.Төмөрбаатар: Аавынхаа араас Ардын жүжигчин болсондоо баяртай байна 18 цаг 58 мин Ерөнхий сайд Г.Занданшатарын Ажлын албанаас няцаалт гаргажээ 19 цаг 7 мин Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо 19 цаг 14 мин Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 19 цаг 53 мин Дайн дараах Монгол-Японы харилцааг хэвийн болгох хоёр талын чармайлт 21 цаг 14 мин Тэтгэврийн зээлийн зохицуулалтыг цуцлав 21 цаг 43 мин АУЗ П.Бадарчийг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 21 цаг 48 мин Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог зам 22-26 км үргэлжилнэ 21 цаг 56 мин Кенийн эмэгтэй хөнгөн атлетикчид дэлхийн рекордуудыг шинэчиллээ 21 цаг 59 мин Техаст үерийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ 22 цаг 5 мин Л.Бямбажаргал: Хувийн хөрөнгийг үзэн ядах нь социал демократ үзэл биш 22 цаг 9 мин Монголын хоёр тамирчин Дэлхийн цомоос медаль хүртлээ 22 цаг 21 мин Наадмын үндэсний бөхийн барилдааны бүртгэл эхэллээ 22 цаг 25 мин Т.Базарханд: Шагайн харваа хүнийг маш сайхан төлөвшүүлдэг 22 цаг 39 мин “Playtime” фестивалийн үеэр иргэдээс 10 сүх, 33 хайч, 7 зодооний хэрэгсэл хураан авчээ 23 цаг 32 мин
iИх уншсан
Төсвийн тэлэлтийг хэмнэлтэд шилжүүлсэн нь Япон улсын эзэн хаан Ц.Бат-Эрдэнэ: Дулаалга урт хугацааны шийдэл гэж ойлгоод байг... Цагаан зун Э.Батшугар: Хар жагсаалтыг халж, зээлдэгчийг онооны системээ... Эрчим хүчний эрх чөлөө Маргаашнаас хонины махыг нэг килограммыг нь 10 мянга, үхрийн... Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц ... Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 2025 он Мотоциклийн спортын 70 жилийн ойд зориулсан улсын аваргын гу... Сэлбэ хотын орон сууцны төслийн тендерийг тав хуваан зарлала... Британид коронавирусний содон шинж тэмдэгтэй шинэ хувилбар т... Хятадад “iPhone” борлуулалт өсөж, Apple-ийн хувьцаа багахан ... Армени ШХАБ-ын гишүүн болох сонирхлоо илэрхийлэв Тэтгэврийн зээлд хязгаарлалт тавихгүй байхаар тохиролцлоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвш... Арменийн ерөнхийлөгч асан Серж Саргсяныг хээл хахууль, хууль... Сонгинохайрханд эрэгтэй хүн хутгалуулсан хэрэгт холбогдуулан... Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн нэмэлт төслийг өргө... Төрийн албан хаагчдын үндэсний чуулганд бүтээмжийг онцоллоо
Top