x

Өдөр бүр 10.000 алхацгаая

Монгол улсын нийт ард иргэдэд! 

Аливаа улс орны хүн амын дундаж наслалт, эрүүл мэндийн асуудал нь тухайн орны хөгжил, хэрэглэж буй хоол хүнсний бүтэц, хангамж, экологийн тэнцвэрт байдал, нийгмийн сэтгэл зүй зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг боловч хүний өөрийн хөдөлгөөн хамгийн чухал болохыг эрдэмтэд судлан тогтоосон байна.

2016 онд дэлхийн улс орнуудын хүн амын дундаж наслалтаар эхний байранд Монако улс 89,4 жил, удаах байранд Япон улс 85,3 жил, Сингапур 85,2 жил, Чад улс хамгийн бага буюу 49,8 жил байна. Монгол улс 69,6 жилээр 159-д бичигджээ. Үндэсний Статистикийн Хорооноос гаргасан судалгаагаар 2016 онд Монголын хүн амын дундаж наслалт 69,6, эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75,1, эрэгтэйчүүдийнх 65,6 байна. Мөн 2016 оны байдлаар Монгол улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаанд Зүрх-судасны тогтолцооны өвчин (10.000 хүн амд 17,5) орж байгаа бөгөөд үүнийг үүсгэж байгаа шалтгааны 70 гаруй хувийг цусны даралт ихсэх өвчин эзэлж байна. Чихрийн шижин өвчин бодисын солилцооны өвчлөлийн 48.9 хувийг эзэлж байна.

Харвардын Их сургуулийн эрдэмтдийн тогтоосноор өдөр бүр 10.000 алхсанаар зүрхний цусан хангамж дутагдах өвчнөөс 55% сэргийлнэ. Вашингтоны Их сургуулийн спортын анагаахын эрдэмтдийн тогтоосноор тархинд цус харвах эрсдэл 50%, чихрийн шижингээр өвдөх эрсдэл 58%, уушгины архаг өвчнүүдийн сэдрэлт, уушгины цочмог үрэвсэл 40-50%, цөс, бөөрний чулуу үүсэх өвчин 20-31% тус тус буурдаг болохыг тогтоосон байна.

Алхалт нь гэртээ, ажлын байрандаа, дороо алхах гэх мэт тусгай нөхцөл, тоног төхөөрөмж шаардагдахгүй, тохиромжтой цагаа өөрөө сонгон өөртөө тохируулан хийж болох дасгал юм.

Монгол улсынхаа хүн амын эрүүл мэндийг хамгаалан бэхжүүлж, дундаж наслалтыг уртасгах нь юу юунаас эрхэм чухал болохыг гүнээ ухамсарлан, Монголын Үндэсний Олимпийн Хороо, Спортын эмнэлгийн холбоо хамтран нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Хүн бүр өдөрт 10.000 алхацгаая” хөдөлгөөн өрнүүлж, сурталчилж, хэрэгжүүлэхийг уриалж байна.

“Амьдралын үнэт эрдэнэ” болсон эрүүл мэндийнхээ төлөө хүн бүр өдөрт 10.000-аас доошгүй алхаж, өөртөө эрүүл энх, аз жаргалыг бэлэглэцгээе!

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРОО

СПОРТЫН ЭМНЭЛГИЙН ХОЛБОО

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ЧИП төслийн үр дүнд хүүхдүүд дулаахан гэрт өглөөг угтаж байна 22 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн 25 мин Алтанбулаг боомтоор нэвтэрсэн ачаа 2.5 дахин өсчээ 32 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр зургаан хүн хэвтэн эмчлүүлж байна 34 мин Х.Ганхуяг: Алтанбулаг чөлөөт бүсийг экспортын төв болгоно 35 мин Сантьяго Монтиэл улирлын хамгийн гоёмсог гоолын эзэн боллоо 36 мин Дүүжин замын тээврийн барилга угсралтын ажил дараагийн шатанд орлоо 38 мин Лос-Анжелесын Олимпын тасалбаруудыг боломжийн үнээр борлуулна 2 цаг 9 мин Боловсролын салбарт БНСУ-ын Өмнөд Чүнчон мужаас сургалтын цахим тоног төхөөрөмж хандивлана 2 цаг 10 мин Найруулагч Жеймс Кэмерон албан ёсоор тэрбумтан боллоо 2 цаг 12 мин Италид 200 сая жилийн настай үлэг гүрвэлийн олон мянган мөр илрүүлжээ 2 цаг 14 мин Өвлийн саруудад төв, зүүн аймгуудаар цас ахиу орж, цасны зузаан нэмэгдэх төлөвтэй 2 цаг 16 мин Тусгай замын автобусны төслийг АХБ-ны санхүүжилтээр хэрэгжүүлнэ 2 цаг 19 мин Эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай зөвлөмж хүргүүлжээ 2 цаг 20 мин Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүлэв 2 цаг 22 мин Б.Жаргалан: Оюу толгойн гэрээг хуульд нийцүүлж байгуулаад ир гэхээр хүчингүй болгож байгаад хийчихсэн 3 цаг 18 мин OpenAI ChatGPT Images загварыг танилцууллаа 3 цаг 28 мин “MongolZ” баг дэлхийн чансааны долоодугаарт бичигдлээ 4 цаг 22 мин Олон улсын кино форумд 14 орны төлөөлөл оролцов 4 цаг 25 мин Гренланд болон Аляскийн Анкориж хотод Канад улс консулын газраа нээнэ 4 цаг 26 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top