Спорт

Аймгуудын наадамд барилдсан есөн бөхөөс допинг илэрчээ
2025 оны аймгуудын наадамд барилдсан есөн бөхөөс допингийн төрлийн бодис илэрсэн тул тэдний цол, медалийг хүчингүй болгохоор болсон талаар Монголын үндэсний Допингийн эсрэг байгууллага мэдээлэв.
2026-01-13

Реал Мадридын дасгалжуулагчаар Арбелоаг томилжээ
2010 оны дэлхийн аварга Альваро Арбелоа Испанийн хөл бөмбөгийн “Реал” клубийн ахлах дасгалжуулагчаар томилогдсон тухай тус клубийн хэвлэлийн алба мэдээлжээ.
2026-01-13

Дакар Ралли: Тамирчид 483 км-ийн урт гарааг шуурганд дуусгалаа
Дакар Раллигийн наймдугаар гараа цаг агаарын хүнд нөхцөлд болж, Монголын тамирчин Э.Халиунболд нийлбэр дүнгээр 26-д, П.Мөрөн 30-д эрэмбэлэгджээ.
2026-01-13

Өсвөрийн хоккейчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
Монголын хоккейн холбооны U-10, U-12 насны ангиллын Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн Чингэлтэй дүүргийн мөсөн талбайд эхэллээ.
2026-01-13

Сонгомол, чөлөөт бөхийн Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд нийт 39 шүүгч ажиллажээ
Ж.Даваажав агсны нэрэмжит сонгомол, чөлөөт бөхийн УАШТ-д 25 байгууллагын 403 тамирчин оролцож, 39 шүүгчийн бүрэлдэхүүн ажиллан аваргуудыг тодруулав.
2026-01-13

Өвлийн олимпод оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргалаа
"Милан Кортина 2026" өвлийн олимпын наадамд оролцох Монголын цанын шигшээ багийн тамирчдыг үдэн гаргах ёслол болж, тэд төрийн далбаагаа гардан авлаа.
2026-01-13

Гавьяат тамирчин А.Энхтуулд хоёр өрөө байр бэлэглэв
Олон улсын шатрын их мастер, гавьяат тамирчин А.Энхтуулд түүний амжилтыг үнэлэн Сэлэнгэ аймгийн удирдлагууд хоёр өрөө байр бэлэглэлээ.
2026-01-12

Эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн дээд лигийн улирлын шилдгүүд тодорлоо
Монголын үндэсний сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн дээд лигийн улирлын шилдгүүдийг шагнаж, “Улаанбаатар Амазонс” багийн тоглогч Б.Болор-Эрдэнэ “Үнэ цэнтэй тоглогч”-оор тодорлоо.
2026-01-12

Волейболын дээд лигийн плей-оффт өрсөлдөх багууд тодорлоо
Монголын волейболын үндэсний дээд лигийн улирлын тоглолт өндөрлөж, плей-оффт өрсөлдөх эрэгтэй, эмэгтэй багуудын нэрс тодорлоо. Плей-оффын тоглолт энэ сарын 15-наас “Степп Арена”-д эхэлнэ.
2026-01-12

Үндсэн хуулийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан болно
Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан маргааш болно.
2026-01-12

Холимог тулааны Азийн АШТ-ээс Монголын баг зургаан медаль хүртэв
Хятадын Лужоу хотод болсон холимог тулааны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын тамирчид хоёр мөнгө, дөрвөн хүрэл, нийт зургаан медаль хүртлээ.
2026-01-12

О.Сайханжаргал мөсөнд авиралтын дэлхийн цомоос мөнгөн медаль хүртлээ
Солонгосын Чонсон хотод болсон мөсөнд авиралтын дэлхийн цомын тэмцээнд Монголын тамирчин О.Сайханжаргал хурдны төрөлд мөнгөн медаль хүртэв.
2026-01-12

Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний аваргууд тодорлоо
УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 14 дэх удаагийн тэмцээн болж, эрэгтэйчүүдийн ангилалд Б.Гантулга, эмэгтэйчүүдийн ангилалд А.Энхдэлгэр нар тэргүүлэв.
2026-01-12

Б.Намбардагва чөлөөт бөхийн УАШТ-д анх удаа түрүүллээ
Жамцын Даваажав агсны нэрэмжит чөлөөт бөхийн УАШТ-ий 125 кг-ийн жинд Б.Намбардагва түрүүлж, анхны алтан медалиа хүртэв. Тэрбээр сонгомол бөхийн төрөлд мөн аваргалсан юм.
2026-01-12

Даниил Медведев, Арина Соболенко нар Брисбений тэмцээнд түрүүлэв
Австралийн Брисбен хотноо болсон теннисний тэмцээнд Оросын тамирчин Даниил Медведев, Беларусийн тамирчин Арина Соболенко нар тус тус түрүүллээ.
2026-01-12

"Барселона" Испанийн Супер цомын аварга боллоо
Саудын Арабын Жидда хотод болсон Испанийн Супер цомын тэмцээний финалын тоглолтод "Барселона" баг "Реал"-ыг 3:2 харьцаагаар хожжээ.
2026-01-12

ОУХМ Т.Түвшинтулга зодог тайллаа
Улсын 6 удаагийн аварга, ОУХМ Түмэнбилэгийн Түвшинтулга сүүлчийн удаа УАШТ-д хүч сорьж, чөлөөт бөхийн дэвжээнээ хүндэтгэл үзүүлж, зодог тайллаа.
2026-01-11

Б.Бямбадорж УАШТ-ий гурав дахь алтан медалиа зүүлээ
“Москва-1980” олимпын мөнгөн медальт, МУГТ Ж.Даваажав агсны нэрэмжит сонгомол, чөлөөт бөхийн Насанд хүрэгчдийн УАШТ амжилттай болж өндөрлөлөө.
2026-01-11

Сумын заан цолтон, залуу бөхчүүдийн барилдаанд 672 бөх зодоглож байна
МҮБХ-ноос сар бүр зохион байгуулдаг сумын цолтон болон залуу бөхчүүдийн шинэ оны эхний барилдаан Монгол бөхийн өргөөнд эхэллээ.
2026-01-11

М.Салахын зүтгэлээр египетчүүд хагас шигшээд шалгарлаа
Одоо хагас шигшээд египетчүүд Сенегалын багтай, нигеричүүд талбайн эзэдтэй тоглоно. Уг хоёр тоглолт 14-ний өдөр болно.
2026-01-11
