x

Хүндийг өргөлтийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Монголын спортын наадмын хүрээнд хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Монгол бөхийн өргөөнд эхэллээ.

Хоёр өдөр үргэлжлэх тус тэмцээнд Улаанбаатар хотын спорт хороо, клуб болон Орхон, Дархан-Уул, Хэнтий, Архангай аймгийн 120 гаруй тамирчин эрэгтэй, эмэгтэй тус бүр найман жингээр өрсөлдөж байна. Эрэгтэйчүүдийн 72, эмэгтэйчүүдийн 22 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээний салхийг хамгийн хөнгөн жингийн ангиллынхан хагалав. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингээр тэмцээнийг эхлүүлсэн бөгөөд энэ жинд есөн тамирчин өрсөлдлөө. Улмаар олон улсын хэмжээний мастер Б.Тунгалаг огцмоор 52, огцмоор 61, нийлбэр дүнгээр 113 кг-ыг өргөснөөр УАШТ-д өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн УАШТ-д найм дахь удаагаа түрүүлж байгаа юм.

Улсын дээд амжилтыг 52 удаа шинэчлэн тогтоосон тэрбээр шагналаа гардсаныхаа дараа “Улсын аваргадаа дахин түрүүлсэндээ баяртай байна. Уг нь бол спортоос түр завсарлага авсан. Гэхдээ УАШТ болох гэж байгааг сонсоод оролцохгүй байсан чадсангүй. Бэлтгэл муутай ч тэсэлгүй оролцлоо. Дүү нартайгаа өрсөлдөх сайхан байлаа. Тэд сайжирсан байна. Бүгдэд нь баяр хүргэж, улам их хичээгээрэй гэж хэлье” гэв. Энэ жинд хүрэл медалийг Хэнтий аймгийн тамирчин Х.Буянням, хүрлийг Дархан-Уул аймгийн тамирчин Х.Хулан нар хүртсэн юм.

Ташрамд сонирхуулахад, Монголын хүндийг өргөлтийн холбоо хурлаа хийж, шинэ бүтэц бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Тус холбооны ерөнхийлөгчөөр Б.Эрдэнэжаргалыг 2025 оны зургаадугаар сард сонгосон. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө тус холбооны гишүүдийн хурал болж, улмаар Удирдах зөвлөлийн хурлаараа олон улсын шүүгч Л.Одгэрэлийг ерөнхий нарийн бичгийн даргаар томилсон. Харин шигшээ багийн дасгалжуулагчаар Ч.Март, Г.Анужин нар ажиллахаар болжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх...
Top