Монголын Үндэсний бөхийн холбооны "Алтан цом" -ын тавдугаар тойргийн барилдаан амжилттай болж өндөрлөсөн. Зургаадугаар тойргийн барилдаан ирэх гуравдугаар сард болно.
Алтан цомын барилдаанд Хамаг Монгол, Од групп, АПУ скайтел,Эв монгол, Хубилай, Хатант интернэшнл, М-Си-Эс Энержи, Хүлэгү багууд өрсөлдөж байгаа билээ. Эдгээр багуудаас "М-Си-Эс Энержи" баг дөрвөн хожил 72 даваатай тэргүүлж байна. Харин Хатант интернэшнл дөрвөн хожил, 71 даваатай хоёрт бичигдэж байна.



