Цахим спортын “CS2” төрлийн дэлхийн шилдэг найман багийн нэг MongolZ Польшийн Краков хотод ирэх сард болох “Intel Extreme Masters Kraków 2026” тэмцээнд шууд оролцох албан ёсны урилгаа хүлээн авчээ.
Польшийн Катовице хотод жил бүр зохион байгуулдаг байсан энэхүү тэмцээнийг Краков хот анх удаа хүлээн авч байгаа бөгөөд “Tauron Arena”-д шилжүүлж буйгаараа онцлогтой юм байна.
1.25 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээний систем нь оролцогч багуудын чансаанаас хамаарч хоёр үе шаттай болох бөгөөд “MongolZ” баг нэгдүгээр шатыг алгасаж, хоёрдугаар шатнаас шууд тоглолтоо эхлүүлэх юм.



