x

Сенегалын шигшээ баг Африкийн цомыг хоёр дахь удаагаа хүртлээ

Африкийн цомын тэмцээний финалын тоглолтод Сенегалын шигшээ баг талбайн эзэн Мароккогийн багийг 1:0 харьцаагаар хожсоноор тивийн аваргаар хоёр дахь удаагаа шалгарлаа.

Тоглолт багагүй дуулиантай болж, II үеийн нэмэлт цагт дүрс бичлэгийг үзсэнийхээ дараа шүүгч Сенегалын багийн оруулсан гоолыг хүчингүй болгосон төдийгүй тус багийн хаалганд 11 м-ийн цохилт хийх шийдвэр гаргажээ. Сенегалын дасгалжуулагч Пап Тьяв үүнийг эрс эсэргүүцэн хөлбөмбөгчдөө талбайгаас авч гарсан байна.

Хэсэг хугацааны дараа Сенегалын шигшээгийн довтлогч Садио Мане багийнхандаа хандан, талбайд эргэн ирж тоглолтоо үргэлжлүүлэхийг уриалав. Тэрбээр хувцас солих өрөө рүү очиж, багийн нөхдөө дуудан авчирснаар 15 минутын дараа тоглолт дахин эхэлжээ.

 

 

 

 

 

Зураг дээр: Браим Диас 

 

Ингээд Мароккогийн хөлбөмбөгчин Браим Диас 11 м-ийн торгуулийн цохилтыг гүйцэтгэсэн боловч амжилтгүй болж, Сенегалын хаалгач Эдуар Менди бөмбөгийг барьж авч чадлаа. Удалгүй тоглолтын 94 дэх минутанд Пап Гейе гоол оруулснаар багаа ялалтад хүргэж, сенегалчууд түүхэндээ хоёр дахь удаагаа Африкийн цомыг хүртэхээр болов. Сенегалчууд өмнө нь 2021 онд тус тэмцээний аваргаар шалгарсан бол Мароккогийн шигшээ 50 жилийн өмнө цомыг хүртэж байжээ.

Мароккогийн шигшээ болон “Реал” багийн хагас хамгаалагч Браим Диас 5 гоол оруулснаар энэ удаагийн тэмцээний шилдэг мэргэн буучаар шалгарсан байна. Нигерийн шигшээгийн Виктор Осимхен, Египетийн довтлогч Мохамед Салах нар тус бүр 4 бөмбөг оруулжээ.  

Африкийн цомын дараагийн тэмцээн Кени, Танзани, Уганда улсуудад 2027, 2028 онуудад явагдана. 

 ТАСС

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх...
Top